Раднабала гүнж
Jump to navigation
Jump to search
Раднабал гүнж нь Хиад боржигин овгийн Хубилай хааны ач хүү Гамала жинь вангийн охин юм. Есөнтөмөр хааны эгч эсвэл охин дүү нь болно. 1309 онд Хайсан хүлэг хаан охингүй тул авга ах Гамалагийн охин Раднабалыг зарлигаар, Жао гуо гүнж гэж цол өгч Онгуд аймгийн Жао ван Жуаньд богтлон өгсөн.
Гэр бүл[засварлах | edit source]
- Эцэг:Гамала жинь ван
- Эх: ?
- Ах дүүс: Сүншан лян ван, Шоунин гүнж, Бодьшил гүнж, Есөнтөмөр хаан, Дэлгэрбуха
- Нөхөр: Онгудын жао ван Жуань (Тэр Онгудын Хүргис жао ван, Чингим тайжын охин Худадай миши нарын хүү юм)
- Хүүхэдгүй.