Jump to content

Ринчинбал хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрдэнэцогт хаан
ᠡᠷᠳᠡᠨᠢᠴᠣᠭᠲᠤ ᠬᠠᠭᠠᠨ
Юанийн Нинзун хаан
元寧宗
Монголын эзэнт гүрний 14-р хаан
(эзэнт гүрний хуваагдлаас үүдэн нэрлэсэн)
Хятадын эзэн хаан
(10 дахь Юань улсын эзэн хаан)
Ринчинбал хааны хөрөг
Юань улсын эзэн хаан
Хаанчлал10 сарын 23, 1332 – 12 сарын 14, 1332
Титэм зүүх ёслол10 сарын 23, 1332
ӨмнөхТугтөмөр хаан
ЗалгамжлагчТогоонтөмөр хаан
Төрсөн5 сарын 1, 1326
Өнгөрсөн12 сарын 14, 1332(1332-12-14) (6 насалсан)
Дайду, Юань
ХатанХонгирад аймгийн Дарьтэмиш хатан (г. 1332–1332)
Нэр
Монгол: ᠷᠢᠨᠴᠢᠨᠪᠠᠯ
Хятад: 懿璘質班
Ринчинбал
Эрин үеийн огноо
Жишүнь (至順) 1332
Нас барсны дараах нэр
Чуншэн Сишяо хаан (沖聖嗣孝皇帝)
Сүмийн нэр
Нинзун (寧宗)
Гэр бүлБоржигин
ДинастиЮань
ЭцэгХүслэн хаан
ЭхБабуша хатан

Ринчинбал хаан (1326 он 5 сарын 1-ий өдөр- 1332 он 12 сарын 14-ий өдөр) — Юань улсын аравдугаар хаан байв. 1332 онд 2 сар хаан суусан.

Ринчинбал (тө. རིན་ཆེན་དཔལ། Ринчинбал гэдэг нь “эрдэнэцогт” гэсэн үг[1]) 1326 оны 5 сарын 1-нд хожмын Хүслэн хутагт хааныг Цагаадайн улсын нутагт байхад хоёрдугаар хүү нь болон төржээ. Эх нь зарим сурвалжид найман, заримд хонгирад аймгийн гэдэг Бабуша хатан байв. 1328 онд эцэг нь хаан болоод Шандуд ирээд нас нөхцөж, Тугтөмөр авга нь хаан болсон. Тугтөмөр хааны Будшир хатан Ринчинбалын ах Тогоонтөмөрийг Гуулин улс руу цөлж, 1330 онд Ринчинбалын эх Бабушаг хүүгээ хаан болгох гэсэн хэмээн хилсдүүлж хороосон.[2]

Тугтөмөр заяат хаан нас нөхцөхдөө Хүслэн ахын хүүг хаан болгоорой гэж гэрээсэлжээ.

Будшир бэлэвсэн хатан, Төвлөн засах яамны зүүн этгээдийн чинсан Яньтөмөр нар Тогоонтөмөрийг залж хаан болгоё хэмээгээд алс холын учир Дайдуд байгаа 6 настай Лү ван Ринчинбал дүүг нь түр хугацаанд хаан суулгахаар тогтжээ.

Ринчинбал Дайду хотын Даминдянь ордонд хаан өргөмжлөгдөж зарлиг гаргажээ. Тайпин ван Яньтөмөрийг эд мөнгөөр шагнаж, Будширыг хатан эхээр өргөмжлөв. Садуг Зарга шийтгэх яамны түшмэл, Сатиг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан, Зүсийг зүүн этгээдийн чинсан болгожээ. Балчир хааны өмнөөс Будшир хатан эх төрийн хэргийг шийтгэж байв.[2]

Нэхэн өргөсөн нэр

[засварлах | кодоор засварлах]

Хаан 12 сарын 14-нд 6 насандаа таалал төгссөн. Хаадын оршуулгын газарт оршуулсан. Тогоонтөмөр хаан ор залгав.

1338 онд Тогоонтөмөр хаан Ринчинбал хааныг «Балчир богд тахимдуу хаан» (Чун шэн си сяо хуанди) хэмээн нэхэн өргөмжилж, сүмийн хятад цолыг «Нинзун» хэмээж, монгол үгийг эрхэмлэж «Эрдэнэцогт хаан» хэмээн нэхэн цолложээ.[2]

Хааны эх, хааны хатан хоёр
  1. Буянхүү, Монгол түүхийн толь бичиг - Эртний боть, Хөх хот, 2010
  2. 2.0 2.1 2.2 Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. Улаанбаатар. 2010 он. 194-р тал
Өмнөх
Төвтөмөр заяат хаан
Их Юань Улсын Их Хаан
1332 он
Дараах
Тогоонтөмөр ухаант хаан