Теофанис Гекас

Теофанис Гекас

Гекас Леверкузенд (2007)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрТеофанис Гекас
Төрсөн огноо1980 оны 5 сарын 23 (1980-05-23) (43 настай)
Төрсөн газарГрек, Лариса[1]
Өндөр1.79 метр
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багКоньяспор
Дугаар22
Өсвөрийн баг
1997–1998Тохотис
1998Лариса
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–2001Лариса61(16)
2001–2005Каллифеа100(44)
2005–2007Панатинаикос41(23)
2006–2007Бохум
(зээл)
32(20)
2007–2010Байер 0450(13)
2009Портсмут
(зээл)
1(0)
2010Херта
(зээл)
17(6)
2010–2012Айнтрахт48(23)
2012Самсунспор11(8)
2012Леванте4(0)
2013Акхисар15(12)
2013–Коньяспор24(13)
Шигшээ баг
2005–Грек69(24)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 16.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 15

Теофанис Гекас (гре. Θεοφάνης Γκέκας, 1980 оны тавдугаар сарын 23-нд Лариса хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд Туркы Коньяспор болон Грекийн шигшээн довтлогч юм.

Тэрээр Грекийн лигийг 2004–05 оны улиралд 17 гоолоор, Бундеслигийг 2006–07 оны улиралд 20 гоолоор тус тус тэргүүлж Мэргэн буучаар шалгарч байсан тоглогч юм. Мөн Грекийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 оны ДАШТ-ий УЕФА бүсийн сонгон шалгаруулалтанд 10 гоол оруулсан амжилтаар Мэргэн буучаар шалгарч байлаа.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Гекас Грекийн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивизийн «АЕЛ 1964» багаас мэргэжлийн гараагаа эхлүүлжээ. 2001 оны зун мөн дивизийнхээ Калитиа багт элсэж, анхны улиралаа багийхныхаа хамтаар тэргүүн дивизэд дэвшсэн ба хоёрдугаар дивизэд энэ туршид 87 тоглолтонд оролцож, 30 гоол оруулсан байна.

Калитиа багаа дээд дивизэд тоглох хугацаанд 73 тоглолтонд оролцож 32 гоол оруулсан Гекасыг шилдэг баг Панатинаикос 2005 оны өвөл эгнээндээ элсүүлсэн байна. Шинэ багтаа богино хугацаанд идээшин дасаж, Грекийн лигийн мэргэн буучийн жагсаалтыг 2005 онд 17 гоолтойгоор тэргүүлсэн юм. 2005 оны гуравдугаар сард Гекасыг шигшээ багт дуудаж Албанийн шигшээ багийн эсрэг Дэлхийн аваргын тэмцээний сонгон шалгаруулалтанд тоглуулж, баг нь тус тоглолтонд 2-0 харьцаагаар хожиж байв.

Панатинаикосийн бүрэлдэхүүн дэх замналаа Гекас 41 тоглолтонд оролцож 23 гоол оруулсан болон 2005-06 оны УЕФА Аваргуудын Лигийн тоглолтонд оролцож, Европын томоохон тэмцээний анхны тоглолтоо хийсэн гэх амжилттайгаар өндөрлүүлсэн юм.

Германы Хоёрдугаар Бундеслигийн Бохум баг руу 2006 оны хавар 1.5 сая еврогийн үнэ бүхий гэрээг байгуулахаар зээллэгээр одсон Гекасын эзгүйд Панатинаикос баг нь Димитрис Сальпигидисийг худалдаж авсан байв. Энэ үед Бохумын зүгээс Гекасын гэрээний үнийн саналыг 300,000 евро болгохоор хөөцөлдсөөр 700,000 болгож, Гекас нэг ёсондоо хэцүүхэн асуудалтай багахан хугацаанд тулгарч 2006–07 оны улирлыг Германд өнгөрүүлсэн юм. Бохумд Гекас 20 гоол оруулсан ч баг нь улирсан тул 2007 оны дөрөвдүгээр сард дээд лигт Байер Леверкузен багийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэхээр 2 сая еврогийн гэрээ байгуулан ирж байв. Байерийн бүрэлдэхүүн дэх анхны тоглолтондоо Гекас 7 гоол оруулж 15-1 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч байсан гэдэг. Гекас 2007-08 оны улиралд Бундеслигийн мэргэн бууч болж, 2008 оны гуравдугаар сард УЕФА-гийн цомын дөрөвний нэг шигшээд Хамбург багийг хоёр тоглолтын нийлбэр 3-3 харьцаагаар хожиход 2 гоол оруулж байлаа.

2009 оны хоёрдугаар сарын 2-нд Английн Портсмут багт зээллэгээр очиж 2008–09 оны улирлыг шувтартал Прмеьер лигт ганцхан гараанд гарав.[2]

Түүнчлэн 2009 оны арванхоёрдугаар сарын 17-нд Херта багтай хагас жилийн гэрээг байгуулан зээллэгээр тоглосон билээ.[3]

2010 оны тавдугаар сарын 19-нд Германы Айнтрахт Франкфурт багт 2 жилийн гэрээгээр ирсэн[4] тэрээр 2010-11 оны улиралд 17 тоглолтонд 14 гоол оруулсан амжилттайгаар Бундеслигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй билээ.

2013 оны есдүгээр сарын 5-нд туркийн Коньяспор багт элссэн.[5]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Хувийн[засварлах | кодоор засварлах]

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Гекасыг 2008 оны Европын АШТ-д оролцсоны дараахан нь эхнэр Вассо нь Николас, Микаэла-Ламприни нарын ихэр хүүхдүүдийг нь төрүүлж өгсөн юм.[6]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Theofanis Gekas" (in Dutch). VI. Retrieved 4 February 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  2. "Pompey sign striker Gekas on loan". BBC Sport. 2 February 2009. Retrieved 2 February 2009.
  3. "Hertha leiht Gekas aus - Friedrich hofft" (in German). transfermarkt.de. 17 December 2009. Retrieved 17 December 2009.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. "Gekas to Eintracht" (in Greek). contra.gr. 19 May 2010. Archived from the original on 26 Наймдугаар сар 2010. Retrieved 19 May 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "Theofanis Gekas ile bir yıllık sözleşme imzaladık" (in Turkish). Torku Konyaspor. 5 September 2013. Archived from the original on 7 Наймдугаар сар 2014. Retrieved 9 September 2013. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  6. "Gekas Profile Bayer Leverkusen". Bayer Leverkusen. Retrieved 26 December 2008.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Загвар:Коньяспор багийн бүрэлдэхүүн