Иоргос Карагунис

Иоргос Карагунис

Карагунис Грекийн шигшээд, 2010 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИоргос Карагунис[1]
Төрсөн огноо1977 оны 3 сарын 6 (1977-03-06) (46 настай)
Төрсөн газарГрек, Пиргос
Өндөр1.76 метр
Байрлалтөвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багФулхэм
Дугаар14
Өсвөрийн баг
1993–1996Панатинаикос
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–1998Аполлон Смирнис55(9)
1998–2003Панатинаикос118(25)
2003–2005Интернационале21(0)
2005–2007Бенфика45(3)
2007–2012Панатинаикос133(16)
2012–Фулхэм39(1)
Шигшээ баг
1996–1999Грек (21-)39(11)
1999–Грек132(10)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 8.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 10 сарын 15

Иоргос Карагунис (гре. Γιώργος Καραγκούνης, 1977 оны гуравдугаар сарын 6-нд Пиргос хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд английн Фулхэм болон Грекийн шигшээд хагас хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2012 оны есдүгээр сарын 11-нд Фулхэм багт чөлөөт наймаагаар элсэж,[2] 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Премьер лигт Уиган Атлетикийн хаалганд анхны бөмбөгөө оруулав.[3] Долоодугаар сарын 9-нд Фулхэмийн гэрээгээ 1 жилээр сунгасан.[4]

Карагунис Грекийн өсвөрийн шигшээг ахлан 1998 оны Европын дэд аваргаар шалгарч байв.

1999 онд шигшээд анхны тоглолтоо хийжээ. Улмаар Грекчүүд Европын аваргаар 2004 онд шалгарахад Карагунис мандсан. Энэхүү тэмцээнд тэрээр анхны бөмбөгөө оруулж байлаа.

2012 оны Европын аваргад хэсгээс гарахын төлөө Оростой тулахад Карагунисын оруулсан ганц бөмбөг Грекийн хасагдах шатанд үлдээж чадсан түүхтэй.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • Италийн цомын аварга: 2005
  • Европын аварга: 2004
  • Грекийн аварга: 2010
  • Грекийн цомын аварга: 2010

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Barclays Premier League Squad Numbers 2013/14". Premier League. 16 August 2013. Archived from the original on 5 Дөрөвдүгээр сар 2016. Retrieved 17 August 2013.
  2. "Karagounis Signs". Fulham FC. Retrieved 11 September 2012.
  3. "Fulham 1 Wigan 1: Serious knee injury to Ramis takes gloss off Latics fighback". Daily Mail. 12 January 2013.
  4. "Giorgos Karagounis signs on at Fulham for 2013/4 season". Sky Sports News. Retrieved 9 July 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Иоргос Карагунис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2005 оны Холбоодын цомд Грекийн хөлбөмбөгийн шигшээ