Костас Манолас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хөлбөмбөг
Костас Манолас
Kostas Manolas 2011.jpg
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Константинос Манолас
Мэндэлсэн 1991 оны 6 сарын 14
Грек, Наксос
Иргэншил Грекийн далбаа Грек
Өндөр 186 см
Жин 79 кг
Байрлал төвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Италийн далбаа Рома
Дугаар 44
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
2005—2009 Грекийн далбаа Трасивулос
Багийн замнал*
2009 Грекийн далбаа Трасивулос 6 (0)
2009—2012 Грекийн далбаа АЕК Афины 66 (3)
2012—2014 Грекийн далбаа Олимпиакос Пирей 49 (4)
2014—одоо Италийн далбаа Рома 0 (0)
Шигшээ**
2009—2011 Грекийн далбаа Грек (21-) 5 (0)
2013—одоо Грекийн далбаа Грек 13 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 28-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 8 сарын 28-нд шинэчлэв.

Константинос (Костас) Манолас (гре. Κωνσταντίνος "Κώστας" Μανωλάς, 1991 оны зургаадугаар сарын 14-нд Наксос хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд Италийн «Рома» болон Грекийн шигшээд хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | edit source]

Костас Манолас 2005 онд Трасивулосын өсвөрийн бүрэлдэхүүнд багтжээ. 2009 онд Грекийн лигт Трасивулосын төлөө 6 тоглолтонд оролцов. Костас улирал дуусгаад афины АЕК-тай 3 жилийн гэрээг 1.4 сая еврогоор байгуулсан.[1] 2010 оны гуравдугаар сарын 13-нд Кавалатай эхний тоглолтоо хийснээс хойш лигийн 10 тоглолтонд 1 бөмбөг оруулжээ.

2010-2011 онд Манолас багийн үндсэн тоглогчоор дэвшин 36 тоглолтонд 3 бөмбөг оруулж, 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд анхны цомоо өргөсөн удаатай.

2011-2012 онд Маноласын төлөө Эвертон, Ньюкасл Юнайтед, Блэкберн Роверс, Уиган Атлетик болон Вест Хэм Юнайтед багууд хөөцөлдсөн[2] ч 2012 оны долоодугаар сарын 1-нд нутгийнхаа Олимпиакост 2016 оны зургаадугаар сарын 30 хүртэл тоглохоор гэрээлжээ.

2014 оны наймдугаар сарын 26-нд «Олимпиакосоос» Италийн «Ромад» 13 сая еврогоор элсэв. Ромын баг түүнтэй 2019 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл гэрээлэв.

Шигшээ[засварлах | edit source]

2009 оноос Манолас Грекийн өсвөрийн шигшээд тоглож эхлэв. 2010 оны ДАШТ-ий үеэр шигшээд багтах гээд болоогүй.[3] Гурван жилийн дараа Манолас Швейцартай эхний тоглолтоо хийсэн билээ.

Амжилт[засварлах | edit source]

АЕК Афин
Олимпиакос

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. Manolas signs new 3-year deal
  2. Bailey, Graeme (2011-12-24). Toffees sweet on Manolas. Sky Sports. the original on 2012-09-11-с архивлагдсан. 2012-01-31-д хандсан.
  3. Рехагель включил двух травмированных игроков в предварительный состав сборной Греции. Sports.ru (2010-05-11). the original on 2012-09-11-с архивлагдсан. 2012-01-31-д хандсан.

Гадны холбоос[засварлах | edit source]