Хэрэглэгч:Megzer/Ноорог/Галдандорж

Галдандорж
Засаг, Төрийн Жюнь ван
Хаанчлал1691-1692
Өнгөрсөн огноо1692 он
УдаахДондовдорж
ЭцэгЧахундорж
ШүтлэгШарын шашин
Ургийн овогБоржигин

Галдандорж (?-1692) нь Боржигин овогтон, Халхын Түшээт хан Чахундоржийн ууган хүү, Дархан чин вангийн хошууны анхны засаг ноён юм. 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Энх Амгалан хааны зарлигаар засаг ноён болж, 1687 онд есөн цагааны алба өргөжээ. 1688 онд Ойрадын Галдан бошигт хаан Халхад довтлон орсны дараа манжид зугтан гарч, дагаар оров. 1691 оны Долоннуурын чуулганаар засаг ноён, төрийн жюнь ван цолоор шагнуулж, Хан уулын чуулганы дундад хошуу буюу Дархан чин вангийн хошууны анхны засаг ноён болсон. 1692 онд нас барсан. Түүнийг хүү Дондовдорж нь залгамжлан, засаг төрийн жюнь ван болж, Дархан чин вангийн хошууны засаг ноён болсон.

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]