Хүрээ цам-Даншиг наадам

Хүрээ цам- Даншиг наадам[засварлах | кодоор засварлах]

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж Хүрээ цам-Даншиг наадмыг анх 2015 онд зохион байгуулсан билээ.

Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаан нь бөхчүүдийг төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдуулдаг билээ. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэр­гүүн Хамбын шийд­вэ­рээр, түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд чимэгтэй Даншгийн Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулах шийдвэр гарсан. Гэхдээ энэхүү цол нь зөвхөн “Даншиг-Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчлэхээр тогтоосон билээ.

Цол, чимэг хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Он д\д Овог нэр Харъяалал Даншиг наадмын цол, чимэг
2015 Түрүү Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Булган Даншигийн арслан
Үзүүр Батнасангийн Гончигдамба Завхан Их-Уул Даншигийн заан
Шөвгийн дөрөв Эрдэнэбилэгийн Энхбат Булган Могод Даншигийн өсөх идэр начин
Цэдэвийн Содномдорж Хөвсгөл Тосонцэнгэл Даншигийн өсөх идэр начин
Шөвгийн найм Баатархүүгийн Пүрэвсайхан Ховд Чандмань Даншигийн начин
Оргихын Хангай Ховд Буянт Даншигийн начин
Болдбаатарын Батжаргал Сүхбаатар Мөнххаан Даншигийн начин
Дэлгэрсайханы Амарсайхан Булган Сэлэнгэ Даншигийн начин
2016 Түрүү Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Булган Даншигийн аварга
Үзүүр Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл Булган Орхон Даншигийн заан
2017 Түрүү Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Булган Даншигийн даян аварга
Үзүүр Баттулгын Соронзонболд Говь-Алтай Эрдэнэ Даншигийн заан
2018 Түрүү Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Булган Даншигийн дархан аварга
Үзүүр Оргихын Хангай Ховд Буянт Даншигийн заан
2019 Түрүү Чинчулууны Батчулуун Хөвсгөл Галт Даншигийн арслан
Үзүүр Нацагсүрэнгийн Золбоо Баянхонгор Баянбулаг Даншигийн заан
2022 Түрүү Лхагвын Лха-Очир Завхан Алдархаан Даншигийн арслан
Үзүүр Шараагийн Мөнх-Од Ховд Манхан Даншгийн заан
Шөвгийн дөрөв Доржийн Анар Дорнод Дашбалбар Даншигийн өсөх идэр начин
Тогтохмэндийн Сайханжаргал Говь-Алтай Дэлгэр Даншигийн өсөх идэр начин
Түрүү үзүүр хүртсэн аймгууд[засварлах | кодоор засварлах]
д/д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Архангай 4 - 2015, 2016, 2017, 2018
2. Завхан 1 1 2022 2015
3. Хөвсгөл 1 - 2019
4. Булган - 1 2016
Говь-Алтай - 1 2017
Ховд - 1 2018
Баянхонгор - 1 2019