Цагаан гич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Цагаан гич
Sinapis alba - Köhler–s Medizinal-Pflanzen-265.jpg
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Brassicales
Овог: Байцаатан
Төрөл: Гич
Зүйл: Цагаан гич
Латин нэр
Sinapis alba
L.
Ижил утгатай нэршил

Brassica alba
Brassica hirta


Цагаан гичний үр (баруун), харьцуулах цагаан будаа (зүүн)

Цагаан гич (лат. Sinapis alba L.) нь байцаатны овгийн, өвслөг, нэг наст, гичийн төрлийн нэгэн зүйл ургамал. Зарим тохиолдолд Brassica alba эсвэл B. hirta гэж нэрлэдэг. Цагаан гичийг үрийн, тэжээлийн, ногоон бордуур, бүрхүүл ургамлын зориулалтаар тариалдаг, Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай. Англиар "white mustard", орсоор "горчица белая", "горчица английская" гэж нэрлэдэг.

Сорт[засварлах | edit source]

Радуга[засварлах | edit source]

ОХУ-ын "ВНИИМК"-ийн гарган авсан сорт. Вегетацийн үе 70 - 75 хоног, ургацын хэмжээ 20 - 25 цн/га, үрийн тослог чанар 28 - 30%, эфирийн тосны агууламж 0,20 - 0,25%.

Колла[засварлах | edit source]

ОХУ-ын "ВНИИМК"-ийн гарган авсан сорт. Вегетацийн үе 80 - 85 хоног, ургацын хэмжээ 20 - 25 цн/га, үрийн тослог чанар 28 - 30%, эфирийн тосны агууламж 0,20 - 0,25%.

Бүрхүүл ургамал[засварлах | edit source]

Байцаатны овгийн цагаан гич, рапс (Brassica napus), манжин (Brassica rapa), гаймуу байцаа[1] (Brassica juncea), таримал манжин (Raphanus sativus) зэрэг зүйлүүдийг ногоон бордуур, бүрхүүл ургамалд ашигладаг.

Элэгдлээс хамгаалагч, тэжээл шингээгч[засварлах | edit source]

Дээр дурьдагдсан ургамлууд нь хөрсийг 80% илүү бүрхдэг[2] ба газрын байрлал, тариалах хугацаа, хөрсний үржил шим зэргээс шалтгаалан 9 т/га хүртэл биомассыг өгөх чадвартай. Энэ их биомасст шингэсэн тэжээл нь дараагийн хавраас газар гэсэхтэй хамт задарч эхлэх ба ингэснээр дараагийн тарималд тэжээлийн бодисыг өгнө. Байцаатны бүлийн ургамлуудын үндэс нь 1.8 метр ба түүнээс илүү гүн нэвтрэх чадвартай ба ингэснээр бусад дийлэнх таримал ургамлуудын хүрэх боломжгүй гүнээс тэжээлийг дээш татдаг.

Хортонтой тэмцэгч[засварлах | edit source]

Дээрх байцаатангууд, бактери, мөөгөнцөр, шавж, немадот, хог ургамал зэрэгт өргөн хүрээтэй нөлөө үзүүлдэг биохорт нэгдлүүдийг эсвэл бодисын солилцооны дайвар бүтээгдэхүүнүүдийг ялгаруулдаг. Эдгээрийг байгалийн фумигантууд гэх ба ургамлын тодорхой эсүүд гэмтэж байж ялгардаг. Иймд, фумигантын потенциалыг нэмэгдүүлэх зорилгоор байцаатны овгийн бүрхүүл ургамлуудыг ихэвчлэн хадаж унагадаг (зохих хугацаанд). Глюкозинолат нь деградацид орж, хүхэр агуулсан биологийн идэвхт тиоцианатуудыг үүсгэх ба эдгээр нь хортныг дарангуйлах үйлчилгээг үзүүлдэг гэж үздэг.[3] Мэдээж хэрэг байцаатны ялгаруулах биохорны идэвх худалдааны фумигантуудаас бага юм.[4] Тэдгээрийн идэвх нь ургамлын зүйл, тариалсан хугацаа, хадаж унагасан хугацаа, цаг агаар, хөрс боловсруулах технологи зэргээс хамаарна.

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт (pdf). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. 2017-02-06-д хандсан.
  2. [1], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 176.
  3. [2], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 152, 320.
  4. [3], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 388.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Загвар:Herbs & spices

 Commons: Sinapis alba – Викимедиа дуу дүрсний сан