Jump to content

Чех хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чехээр-с чиглүүлэгдэв)
Чех хэл
čeština, český jazyk
ТархалтЧех
УгсаатанЧехүүд
Төрөлх хэлтэн
10.6 сая (2015)[1]
Аялга
Албан ёсны хэрэглээ
Улс
Орон нутаг
Тохируулагч
байгууллага
Чех хэлний хүрээлэн
(Чехийн Шинжлэх Ухааны Академийн)
Томьёолбор
ISO 639-1cs
ISO 639-2cze (B)
ces (T)
ISO 639-3ces
Глоттологczec1258
Linguasphere53-AAA-da < 53-AAA-b...-d
(хувилбарууд: 53-AAA-daa-53-AAA-dam)
IETFcs[4]
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Чех хэл (чех хэл бичгээр čeština, český jazyk гэж нэрийддэг) бол төрөл гарлын шинжээр Слав аймаг тэр дотроо Өрнөд Слав бүлэгт харьялагддаг, Чех улсад голчлон суурьшдаг Чех хүмүүсийн хэл юм. Өрнөд Слав дотор ахин Чех-Словак дэд бүлэг гэж бүлэглэгдэх бөгөөд Словак хэлтэй аялгуун цуваагаар холбогддог.

Чех хэлийг латин үсгээр тэмдэглэдэг. Одоогийн Чех хэлний латин цагаан толгой A, Á, B, C, Č, D, Ď, E, É, Ě, F, G, H, Ch (хоёр үсгийн авиа-диграф), I, Í, J, K, L, M, N, Ň, O, Ó, P, Q, R, Ř, S, Š, T, Ť, U, Ú, Ů, V, W, X, Y, Ý, Z, Ž гэх 42 үсэгтэй.

Чех бичгийн "Ch" диграф нь герман "ch", орос "х" авиа/үсэгтэй адил авиа юм.

Үсэг Нэр Үндсэн дуудлага (Олон улсын авиа зүйн галиг үсэг) Заримдаг дуудлага (Олон улсын авиан зүйн галиг үсэг)
A a а (á) [a]
Á á урт а (dlouhé á) [a:]
B b бэ (bé) [b] [p]
C c цэ (cé) [ts] [dz]
Č č чэ (čé) [tʃ] [dʒ]
D d дэ (dé) [d] [t]
Ď ď де (ďé) [ɟ] [c]
E e э (é) [ɛ]
É é урт э (dlouhé é) [ɛ:]
Ě ě е (ije) [ɛ, jɛ]
F f эф (ef) [f]
G g гэ (gé) [g] [k]
H h га (há) [ɦ] [x], [h]
Ch ch ха (chá) [x] [ɣ], [ɦ]
I i и (í) [ɪ]
Í í урт и (dlouhé í) [i:]
J j йе (jé) [j]
K k ка (ká) [k] [g]
L l эл (el) [l]
M m эм (em) [m] [ɱ]
N n эн (en) [n] [ŋ]
Ň ň энь (eň) [ɲ]
O o о (ó) [o]
Ó ó урт о (dlouhé ó) [o:]
P p пэ (pé) [p] [b]
Q q квэ (kvé) [kv]
R r эр (er) [r]
Ř ř эрж (eř) [r̝] [r̝°]
S s эс (es) [s] [z]
Š š эш (eš) [ʃ] [ʒ]
T t тэ (té) [t] [d]
Ť ť те (ťé) [c] [ɟ]
U u у (ú) [ʊ]
Ú ú урт у (dlouhé ú) [u:]
Ů ů бөөрөнхий у (ů s kroužkem) [u:]
V v вэ (vé) [v] [f]
W w давхар вэ (dvojité vé) [v] [f]
X x икс (iks) [ks] [gz]
Y y ипсилон (ypsilon) [ɪ]
Ý ý урт ипсилон (dlouhé ypsilon) [i:]
Z z зет (zet) [z] [s]
Ž ž жет (žet) [ʒ] [ʃ]
  1. Чех хэл at Ethnologue (18th ed., 2015) (захиалга шаардлагатай)
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 "Бүтэн жагсаалт". Европын Зөвлөл.
  3. Польшийн Дотоод хэргийн яам: 2005 оны 1 сарын 6-ны үндэсний болон үндэстний цөөнх, бүс нутгийн хэлний тухай хууль
  4. IANA language subtag registry, retrieved October 15, 2018