Шөвгөн хараалж

Шөвгөн хараалж

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хомноотынхон
Төрөл: Хараалж, Gallinago
Зүйл: G. gallinago
Латин нэр
Gallinago gallinago
Карл Линней, 1758
Дэд зүйл

G. g. faroeensis
G. g. gallinago

Ижил утгатай нэршил

Capella gallinago

Шөвгөн хараалж (Gallinago gallinago), нь Хомноотынхон овгийн ус гатлагч шувуу юм. Тэд Исланд, Европын хойд хэсэг, Орос, Ази, Монголын намаг балчиг, нуур цөөрөм болон тундр, чийглэг нуга хөндийд амьдарна. Европын хэсэг нь өвөл болоход өмнөд Европ, Африкруу, Азийн хэсэг нь өмнөд Азируу нүүдэллэнэ.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

G. g. gallinago, Энэтхэгт.
Gallinago gallinago

Нас бие гүйцсэн нь 23-28 см урт, далавчаа дэлгэхэд 39-45 см байна. Тэд богино, ногоон сааралдуу хөл, нилээн урт хардуу хошуутай. Нуруун хэсэг нь судалтай цоохордуу бор, өвөр хэсэг нь цайвар байдаг.

Зан авир[засварлах | кодоор засварлах]

Шөвгөн хараалж нь их сонор сэрэмжтэй бөгөөд голдуу шөнөөр идэш тэжээл хайна. Аюул багатай газар өдрийн цагаар ч идэвхтэй байх ба холимог идэштэн юм. Шавж хорхой, чийгийн улаан, ургамлын үр зэргээр хооллоно. Хуурай газар үүрээ засаж, 4 өндөг гаргадаг. 17-20 өдөр дараад ангаахай болно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Gallinago gallinago – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Шөвгөн хараалж – Энэ үгийг тайлбар толиос харна уу