Юнас Ульссон
Юнас Ульссон | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Мэндэлсэн | 1983 оны 3 сарын 10 Швед, Ландскруна | |
Иргэншил | Швед | |
Өндөр | 193 см | |
Жин | 85 кг | |
Байрлал | хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Вест Бромвич | |
Дугаар | 3 | |
Тоглогчийн замнал | ||
Багийн замнал* | ||
2003—2005 | Ландскруна | 56 (1) |
2005—2008 | НЕК | 93 (5) |
2008—одоо | Вест Бромвич | 205 (10) |
Шигшээ** | ||
2003—2005 | Швед (21-) | 23 (1) |
2010—одоо | Швед | 24 (1) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 5 сарын 1-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Юнас Ульссон (шве. Jonas Olsson; 1983 оны гуравдугаар сарын 10, Ландскруна) — Шведийн хөлбөмбөгчин, «Вест Бромвич Альбион» болон Шведийн шигшээн хамгаалагч.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Шведийн өмнөд нутгийн Сконе каунтигийн Ландскруна хэмээх дагуул хотод төрж өссөн Ульссон 2003 онд «Ландскруна» багаас хөлбөмбөгийн мэргэжлийн гараагаа эхэлсэн ажээ. Түүнд өсөх ирээдүйтэй хамгаалагч болоход Шведийн домог Улоф Мельберг ихэд нөлөөлсөн гэдэг. [1] Хоёр жилийн дараа Ольссон 750000 еврогийн гэрээгээр Нидерландын «НЕК» багт элссэн.[2] Тэнд тоглосон 2 жилийн хугацаандаа Английн Премьершипийн гишүүн «Болтон Уондерерс», «Мидлсбро», «Ньюкасл Юнайтед» болон «Эвертон» багуудаас санал авч,[3][4] 2008 оны наймдугаар сарын 22-нд «Вест Бромвич Альбионд» элссэн түүхтэй.[5] Улмаар наймдугаар сарын 29-нд эмчийн үзлэгийн дараа түүний гэрээ 1160000 фунт стерлингээр баталгаажигдсан юм.[6]
Есдүгээр сарын 13-нд Ульссон «Вест Хэм Юнайтедийн» эсрэг «Альбионы» анхны гараагаа хийж, «Мидлсброгийн» эсрэг (1:0 ) есдүгээр сарын 27-ны тоглолтонд анхны гоолоо оруулжээ.[7]
Шведийн шигшээ түүнийг Эрик Хамрений удирдлаганд байхад 2010 оны хоёрдугаар сард Босни, Беларусийн эсрэг дуудаж, Беларусийн эсрэг дебютэлж байсан.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Ольссон гитар хөгжим тоглох дуртай ба Боб Дилан, Нирвана, Роллинг Стоунз, Оэйзис, Бэйбишэмблс болон The Who зэрэг хамтлаг, дуучдын уран бүтээлийг шимтэн сонсдог.[8]
Хүний эрхийн асуудлаар санал бодлоо солилцох дуртай тэрээр Шведдээ аль хэдийн хуулийн сургуульд элссэн ажээ.[9] [10]
Сонирхолтой баримт
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Швед кабелийн сүлжээний Viasat эх орондоо 2010-11 оны Премьер лигийн улирлыг дамжуулахад телевизийн тайлбарлагч, сэтгүүлчээр ажиллаж мэргэжилийн шинэ сонголтоо хийж байсан байна.
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Jonas Olsson inspired by Olof Mellberg". Archived from the original on 2011-07-23. Татаж авсан: 2015-05-09.
- ↑ (Швед) Aftonbladet: Olssons flytt ogillas av Bois-tränarna (Allsvenskan)
- ↑ Prem trio linked with Olsson move | TEAMtalk
- ↑ Doldis på väg till Premier League | England | Fotboll | Sportbladet | Aftonbladet
- ↑ "West Bromwich Albion track Swede defender Jonas Olsson". Archived from the original on 2008-09-17. Татаж авсан: 2015-05-09.
- ↑ "Baggies agree Olsson fee". West Bromwich Albion F.C. 2008-09-29. Татаж авсан: 2008-09-29.
- ↑ Ashenden, Mark (27 September 2008). "Middlesbrough 0–1 West Brom". BBC. Татаж авсан: 14 September 2009.
- ↑ West Bromwich Albion new boy Jonas Olsson is a guitar hero/
- ↑ http://www.goal.com/en/news/9/england/2009/05/03/1244579/west-brom-defender-jonas-olsson-wants-to-become-a-lawyer
- ↑ http://www.aftonbladet.se/temahogskola/article12632168.ab
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]Энэ Шведийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Вест Бромвич Альбион — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 Фостер (х) • 2 Уиздом • 3 Ульссон • 4 Бейрд • 5 Якоб • 6 Лескотт • 7 Моррисон • 8 Гарднер • 9 Идейе • 10 Аничебе • 11 Брант (а) • 13 Майхилл (х) • 14 Дэвидсон • 15 Поконьоли • 16 Гамбоа • 17 Дорранс • 18 Берахино • 19 Дэниелс (х) • 20 О'Нил • 21 Мулумбу • 23 Маколи • 24 Флетчер • 25 Доусон • 27 Варела • 28 Бланко • 29 Сессеньон • 30 Самарас • 33 Гармстон • 34 Руф • 36 Наби • 44 Жонс • Дасгалжуулагч: Тони Пьюлис |
Швед улсын хөлбөмбөгийн шигшээ баг — 2012 оны ЕАШТ
| ||
---|---|---|
1 Исакссон (х) • 2 Лустиг • 3 Мельберг • 4 Гранквист • 5 М. Ульссон • 6 Эльм • 7 Ларссон • 8 Свенссон • 9 Чельстрём • 10 Ибрагимович (а) • 11 Эльмандер • 12 Виланд (х) • 13 Ю. Ульссон • 14 Хюсен • 15 Антонссон • 16 Вернблум • 17 Сафари • 18 Хольмен • 19 Байрами • 20 Тойвонен • 21 Вильхельмссон • 22 Русенберг • 23 Ханссон (х) • дасгалжуулагч: Эрик Хамрен |