Jump to content

CL

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(CL (дуучин)-с чиглүүлэгдэв)
CL
2024 онд
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр이채린 (И Чэрин)
Lee Chae-rin
Тайзны нэрCL
Төрсөн1991 оны 2 сарын 26 (1991-02-26)
(33 настай)
ГаралСөүл, Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгалК-поп, хип-хоп, EDM
Мэргэжилдуучин
реппер
ая зохиогч
Идэвхтэй2007 – одоо
СтудиYG Entertainment
Konnect Entertainment
School Boy Records
Хамтардаг уран бүтээлчид2NE1


Lee Chae-rin (сол. 이채린) нь CL тайзны нэрээр алдаршсан, Өмнөд Солонгосын реппер, дуучин, ая зохиогч юм. Тэрээр 2009 онд 2NE1 охидын хамтлагийн ахлагчаар дэбютээ хийж, өдгөө дэлхий даяар хамгийн алдартай Өмнөд Солонгосын охидын хамтлагуудын нэг юм.[1]

Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг Япон, Францад өнгөрөөсөн. Соло уран бүтээлчийн хувьд тэрээр 2013 оны 5 сард "The Baddest Female" дуугаараа соло дэбютээ хийж, 2014 оны 2 сард "MTBD" бие даасан дуугаа 2NE1-н студийн цомог "Crush"-ийн нэг хэсэг болгон гаргасан.

2015 оны эхээр "Hello Bitches" (2015) болон "Lifted" (2016) дуунуудаа гаргаснаар бие даасан карьераа үргэлжлүүлэв. "Lifted" дуу нь Billboard Hot 100 чартад орсон анхны Солонгос соло уран бүтээлч, гурав дахь Солонгос уран бүтээлчийн дуу болжээ. 2016 оны 11 сард 2 жил завсарласны дараа 2NE1 хамтлаг тарсан гэдгийг YG-аас зарлаж, 2019 оны 12 сард CL агентлагаасаа гарсан. Гарсныхаа дараа "Lifted" дуунаас хойш гурван жилийн хугацаанд бичсэн 6 дуугаараа бие даасан төсөл болох "In the Name of Love" нэртэй EP гаргаж, 2 жилийн дараа анхны студийн "Alpha" цомгоо 2021 оны 10 сард гаргасан.

2024 оны 7 сард 2NE1 шинэчлэгдсэний дараа хамтлагийн бүх үйл ажиллагаа YG-ын дор харьяалагдаж байна. Cl нь 2015, 2016 онд Time сэтгүүлээс гаргасан "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн" санал асуулгад 2-р байр болон 25-р байранд тус тус орж, Forbes сэтгүүлийн 2019 онд гаргасан "30 Under 30 Asia" жагсаалтад багтаж байжээ. Мөн 2019 онд The Guardian сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн шилдэг охидын хамтлагийн гишүүн"-ий тоонд багтаж байв. Хөгжмийн салбараас гадна түүнийг дэлхийн олон хэвлэлд загварын бэлгэ тэмдэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.

1991–2008: Бага нас болон карьерын эхлэл

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн ч, бага насныхаа ихэнх хугацааг Парис, Цүкүба, Токиод өнгөрөөжээ.[2] 13 настай байхдаа ганцаараа Парис руу нүүж, тэндээ хоёр жил суралцаж,[3] 15 настайдаа буюу 2006 онд YG Entertainment-д тэнцжээ.[4][5] Түүний анхны дуу нь 2007 онд Big Bang хамтлагийн хоёр дахь цомогт багтсан "Intro (Hot Issue)" дуунд хамтарсан явдал байв.

2009–2013: 2NE1 хамтлагийн дэбют болон соло карьерын эхлэл

[засварлах | кодоор засварлах]

Lee 2009 оны эхээр өөрийн тайзны нэрээ "CL" болгож, 2NE1 хамтлагийн ахлагч, гол репперээр томилогдов. Дараа нь хамтлагаараа 2009 оны 3 сарын 27нд нэг агентлагт харьяалагддаг Big Bang хамтлагтай хамт "Lollipop" хэмээх сурталчилгааны дуунд хамтарч, улмаар олон нийтэд албан ёсоор танилцуулагдсан. Тэр ондоо "2NE1" хэмээх анхны цомгоо "Fire" болон "I Don't Care" дуунуудын хамт гаргаснаар тус хамтлаг нэр хүндтэй болж эхэлжээ. Тэдний анхны дуу "I Don't Care" нь MAMA Awards-ын Song of the Year шагналыг хүртсэн нь дэбют хийсэн жилдээ "daesang" (хамгийн том шагнал)-г авсан анхны хамтлаг болж байв.

2015 онд "Hello Bitches" дууны сурталчилгааны зураг авалт

2009 оны 8 сард тэрээр G-Dragon-ы анхны соло цомог "Heartbreaker" цомогт багтсан "The Leaders" дуунд хамтарч, тухайн сардаа өөрийн хамтлагийн гишүүн Minzy-тэй хамтран "Please Don't Go" нэртэй дуу гаргасан нь 11 сарын сүүлээр Gaon Chart-ийн 6-р байранд орсон юм.[6] Түүний анхны соло дуу "The Baddest Female" нь 2013 оны 5 сарын 28нд гарсан. 2014 оны 2 сарын 27нд гарсан хамтлагийнхаа хоёр дахь бөгөөд сүүлийн студийн "Crush" цомогт багтсан "Crush", "If I Were You", "Baby I Miss You" дуунуудын үгийг бие даан бичиж, аяыг нь агентлагынхаа бусад продюсеруудтай хамтран зохиосон. Мөн "Crush" цомгийн "MTBD", "Scream" дуунуудын үгийг агентлагынхаа Teddy продюсертэй хамтран бичжээ.[7]

2014–2018: Соло карьер болон хамтрал

[засварлах | кодоор засварлах]

2014 оны 10 сард АНУ-д соло уран бүтээлчээр дэбютээ хийхээ зарлаж, АНУ-ын авъяаслаг менежер Scooter Braun (өдгөө Hybe Corporation-ы Америк дахь охин компани болох "HYBE-America" компанийн гүйцэтгэх захирал)-тай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. 2015 оны 5 сард Diplo-ын "Doctor Pepper" дуунд хамтарч,[8] 11 сард нь "Hello Bitches" нэртэй дуугаа гаргасан.[9][10] Нэг агентлагт харьяалагддаг дуучин PSY-ын "Daddy" дууг хамтран дуулсан нь Billboard Hot 100-ын 97-рт орж, энэ нь түүний хувьд анхны удаа Billboard Hot 100 чартад багтсан үйл явдал байв.[11] 2016 оны 8 сарын 19нд "Lifted" дуугаа гаргаж, уг дуу нь 3 цагийн дотор iTunes-ийн Hip-Hop/Rap чартын шилдэг 30-д орж, 21-т бичигдсэн байна.[12] Мөн тус дуунд "Wu-Tang Clan"-ы 1993 онд гарсан "Method Man" дууны дээжийг багтаасан бөгөөд реппер Method Man өөрөө клипэнд нь тоглосон юм.[13] "Time" сэтгүүлээс түүнийг "Азийн хамгийн том оддын нэг" хэмээн нэрлэж, "Америк дахь К-попын ирээдүй" гэжээ.[14] "Lifted" дуу нь Billboard Hot 100 чартын 94-рт бичигдсэнээр Billboard Hot 100-д жагсаж чадсан Өмнөд Солонгосын анхны эмэгтэй соло уран бүтээлч болж байв.[15] 2016 оны 10 сарын 29нд өөрийн анхны Хойд Америк дахь аялан тоглолтоо Нью-Йорк хотоос эхлүүлснээр тус хотод бие даасан тоглолтоо хийсэн анхны К-поп эмэгтэй уран бүтээлч болж,[16][17] АНУ болон Канадын бусад хотуудаар явсаар 11 сарын 14нд Торонто хотод тоглолтоо дуусгажээ.[18]

Пёнчанд болсон 2018 оны Өвлийн Олимпийн хаалтын ёслолын үеэр CL, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жун Сүк, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп нартай хамт.[19]

2017 оны 9 сарын 22нд "My Little Pony: The Movie" киноны дуу болох "No Better Feelin'" дууг дуулжээ.[20] 2018 оны 1 сарын 4нд Марк Уолбергын гол дүрд нь тоглосон "Mile 22" кинонд туслах дүр бүтээж, Холливудад дэбютээ хийнэ гэж мэдээлсэн.[21] 2018 оны 2 сарын 25нд Пёнчаны Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон 2018 оны Өвлийн Олимпийн хаалтын ёслолд оролцож, "The Baddest Female", "I Am the Best" дуунуудаа дуулжээ.[22] Уг үзүүлбэрийг Олимпийн албан ёсны цахим сувгаар бүх цаг үеийн Олимпийн амьд хөгжмийн шилдэг 10 үзүүлбэрийн жагсаалтад оруулж, 8-р байранд жагсаажээ.[23] 2018 оны 10 сард Black Eyed Peas хамтлагтай хамтран "Dopeness" нэртэй дуу гаргаж, клипэнд нь мөн хамтран тоглосон юм.[24]

2019–одоо: YG Entertainment-аас гарав, "In the Name of Love" болон "Alpha"

[засварлах | кодоор засварлах]

2019 оны 11 сарын 8нд CL нь YG Entertainment-тай хийсэн гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдсэн.[25] YG-аас гарсны дараа, 12 сарын 4нд "In the Name of Love" нэртэй дижитал соло төслөө гаргаж эхэлсэн.[26][27] 2020 оны 9 сарын 12нд шинэ цомгоо зарлаж, 10 сарын 29нд хуучин агентлагийн Tablo-тай хамтран бичсэн "Hwa", "5 Star" гэсэн хоёр дуугаа гаргасан.[28] 11 сарын 16нд өөрийн анхны бүрэн хэмжээний "Alpha" цомгийнхоо нээлтийг 2021 оны сүүл хүртэл хойшлуулахаар шийдсэнээ зарлаж, цомгоо бэлтгэх явцад шинэ санаа боловсруулсан гэдгээ мэдэгдсэн юм.[29]

2021 оны 2 сарын 26нд өөрийн 30 насны төрсөн өдөртэй давхцуулж "Wish You Were Here" дуугаа гаргасан бөгөөд 2 сарын 10нд зүрхний шигдээсээр нас барсан ээжийнхээ дурсгалд зориулан гаргажээ.[30] 2021 оны 7 сарын 10нд Солонгос дахь үйл ажиллагаагаа удирдахын тулд Konnect Entertainment-тай дотоод менежментийн гэрээ байгуулж,[31] 8 сарын 24нд анхны "Spicy" дижитал дуугаа гаргасан.[32] 9 сарын 13нд Black Pink-ын Rose-ын хамт Нью-Йорк хотод болсон "Met Gala"-д оролцсон анхны К-поп эмэгтэй уран бүтээлч болж, дизайнер Alexander Wang-н урласан ханбуг маягаар урласан жинсэн даашинзыг өмсжээ.[33][34] 9 сарын 29нд "Lover Like Me" хоёр дахь дижитал дуугаа гаргаж, "Hwa", "5 Star" зэрэг өмнөх гаргасан дуунуудаа нийлүүлсэн өөрийн анхны бүрэн хэмжээний цомгоо 10 сарын 20нд гаргасан.[35] 2022 оны 6 сарын 2нд "Baby Shark's Big Show!" хүүхэлдэйн киноны Shaki L-ийн дүрээр анхны дуу хоолойн жүжиглэлт бүтээжээ.[36]

Он Нэр Дүр Тайлбар Холбоос
2021 Dave (TV series) өөрөөрөө Cameo; Season 2, Episode 1 -
Super Band 2 продюсер, шүүгч - [37]
Street Woman Fighter өөрөөрөө CocaNButter X CL (Caviar), Collaboration Stage; Season 1, Episode 9 [38]
  • In the Name of Love EP (2019)
  • Alpha (2021)
  • Hello Bitches Tour (2016)
Шагнал гардуулах ёслол Он Төрөл Нэр дэвшсэн бүтээл Үр дүн Холбоос
Asia Artist Awards 2021 Female Solo Singer Popularity Award CL шагнагдсан [39]
2023 Popularity Award – Singer (Female) горилжээ [40]
Asian Pop Music Awards[41] 2020 Most Outstanding Song of the Year "Hwa" шагнагдсан
2021 Top 20 Albums of the Year (Overseas) Alpha шагнагдсан [42]
Top 20 Songs of the Year (Overseas) "Lover Like Me" шагнагдсан
Record of the Year (Overseas) шагнагдсан
Album of the Year (Overseas) Alpha горилжээ [43]
Best Female Artist (Overseas) горилжээ
Best Lyricist (Overseas) "Wish You Were Here" горилжээ
Best Music Video (Overseas) "Tie a Cherry" горилжээ
Best Producer (Overseas) Alpha горилжээ
Elle Style Awards 2024 Elle Woman of the Year CL шагнагдсан [44]
International Dance Music Awards 2015 Best Dubstep/Drum & Bass Track "Dirty Vibe" горилжээ [45]
Korea First Brand Awards[46] 2022 Hip-Hop Artist CL шагнагдсан [47]
Korean Hip-hop Awards 2017 Best Collaboration "₩ 1,000,000" (with Okasian, G-Dragon, BewhY) горилжээ [48]
Korean Music Awards 2022 Best K-pop Album Alpha горилжээ [49]
Mnet 20's Choice Awards 2013 20's Style Award CL шагнагдсан [50]
Mnet Asian Music Awards 2013 Best Dance Performance – Female Solo "The Baddest Female" шагнагдсан [51]
UnionPay Song of the Year горилжээ [52]
2021 Worldwide Fans' Choice Top 10 CL горилжээ [53]
People's Choice Awards 2019 The Most Inspiring Asian Woman CL шагнагдсан [54]
Philippine K-pop Awards 2013 Hottest Female Star шагнагдсан
2014 шагнагдсан [55]
SBS MTV Best of the Best 2013 Best Female Solo "The Baddest Female" горилжээ [56]
Seoul Music Awards 2013 Bonsang Award горилжээ
Popularity Award горилжээ
2019 R&B/Hip-Hop Award CL горилжээ
Style Icon Awards 2014 Top 10 Style Icons горилжээ
2016 горилжээ
V Chart Awards 2014 Top Female Artist (Korean) шагнагдсан [57]
Нийтлэгч Он Жагсаалт Байр
Business of Fashion 2016 BoF 500[58] жагссан
Forbes 2019 30 Under 30 Asia жагссан
The Guardian 2019 Бүх цаг үеийн шилдэг охидын хамтлагийн гишүүн 19-р байр
Hypebeast 2016 Загварын нөлөө бүхий 100 хүн жагссан


  1. Ebeid, Claudine (December 24, 2011). "K-Pop Blows Up: Korean Music Finds Fans Worldwide". NPR. Архивласан огноо November 21, 2023. Татаж авсан: September 1, 2023.
  2. "CL at Naver Music". Naver Music (солонгос хэлээр). NHN Corp. Архивласан огноо July 31, 2017. Татаж авсан: November 14, 2010.
  3. Guiducci, Mark (February 26, 2016). "Happy Birthday, CL! Meet the K-Pop Star Poised to Take Fashion By Storm". Vogue (америк-англи хэлээр). Архивласан огноо February 2, 2017. Татаж авсан: September 21, 2021.
  4. "[CL] 1부. 새해 첫 날, 눈물 젖은 자장면 드셔보셨나요?". Osen (солонгос хэлээр). Архивласан огноо June 17, 2021. Татаж авсан: June 13, 2013.
  5. Park, Mi-ae (May 22, 2009). "[2NE1 21문21답③]CL, '데모 테이프 들고 무작정 YG 문 노크'" [[2NE1 21 questions 21 answers ] CL, "Knocking on YG's door with a demo tape"]. Edaily (солонгос хэлээр). Архивласан огноо June 17, 2021. Татаж авсан: June 16, 2021 – via Naver.
  6. "Gaon Chart Search: CL" (солонгос хэлээр). Gaon Chart. Архивласан огноо March 6, 2012. Татаж авсан: November 14, 2010.
  7. "K-Pop Superstar CL to Enter America With Scooter Braun". Billboard. October 16, 2014. Архивласан огноо October 18, 2015. Татаж авсан: October 13, 2015.
  8. Davis, Josh (August 14, 2015). "Diplo Featuring CL, RiFF RAFF & OG Maco "Doctor Pepper" Music Video". Hypebeast. Архивласан огноо January 22, 2021. Татаж авсан: June 16, 2021.
  9. "CL Preps Debut English EP 'Lifted' for Fall". Fuse. Архивласан огноо August 20, 2016. Татаж авсан: August 18, 2016.
  10. "Diplo Talks K-Pop & New Songs Recorded With CL in 'Time' Interview". Billboard. Архивласан огноо May 12, 2016. Татаж авсан: August 18, 2016.
  11. Murray, Gordon (December 23, 2020). "Psy Returns to Hot Dance/Electronic Songs & Hot 100 With 'Daddy". Billboard. Архивласан огноо December 11, 2015. Татаж авсан: December 10, 2015.
  12. Herman, Tamar (August 18, 2016). "K-Pop Star CL Reaches New Heights on Debut Single 'Lifted'". Billboard. Архивласан огноо January 6, 2021. Татаж авсан: January 5, 2021.
  13. "Watch Breakout K-Pop Star CL Get 'Lifted' in Debut Single". Time (англи хэлээр). August 18, 2016. Архивласан огноо November 8, 2020. Татаж авсан: June 16, 2021.
  14. Lee, Joyce; Aneja, Arpita; Koroma, Salima (November 1, 2016). "Here's Why CL Is the Future of K-Pop in America". Time. Архивласан огноо June 17, 2021. Татаж авсан: November 2, 2016.
  15. Benjamin, Jeff (December 23, 2020). "CL Enters the Hot 100 With Solo Single 'Lifted'". Billboard. Архивласан огноо June 17, 2021. Татаж авсан: September 12, 2016.
  16. Herman, Tamar (October 31, 2016). "CL Solidifies Solo Stardom With Stellar New York City Concert". Billboard (америк-англи хэлээр). Архивласан огноо July 12, 2022. Татаж авсан: July 11, 2022.
  17. "CL's Stylist on Crafting Her Hello Bitches Tour Wardrobe". Vogue (америк-англи хэлээр). November 1, 2016. Архивласан огноо October 3, 2022. Татаж авсан: July 11, 2022.
  18. "CL will embark on solo tour of North America, called 'HELLO BITCHES TOUR 2016'". Архивласан огноо June 17, 2021. Татаж авсан: November 3, 2016.
  19. Trump, Ivanka (February 25, 2018). "The world witnessed the extraordinary stories and successes of hundreds of athletes at this year's #WinterOlympics. The Olympic Closing Ceremony was an amazing tribute to all those that competed at #PyeongChang2018!pic.twitter.com/4LUrl2IKNH". @IvankaTrump. Архивласан огноо February 26, 2018. Татаж авсан: February 26, 2018.
  20. Herman, Tamar (September 15, 2017). "K-Pop Star CL Bringing 'No Better Feelin' to 'My Little Pony' Movie Soundtrack". Billboard. Архивласан огноо June 17, 2021. Татаж авсан: September 17, 2017.
  21. "CL Makes Hollywood Debut in MILE 22, to be Released on August 17". Korean Film. July 10, 2018. Архивласан огноо January 25, 2021. Татаж авсан: July 11, 2018.
  22. Herman, Tamar (February 25, 2018). "K-Pop Stars CL & EXO Impress at Winter Olympics Closing Ceremony". Billboard. Архивласан огноо March 7, 2018. Татаж авсан: February 26, 2018.
  23. Загвар:Cite AV media
  24. "The Black Eyed Peas & CL Pull Off a Heist in Epic 'Dopeness' Video: Watch". Billboard (англи хэлээр). Архивласан огноо November 29, 2020. Татаж авсан: June 17, 2021.
  25. "씨엘, 결국 YG 떠난다..."전속계약 종료 합의..각별한 마음으로 응원"[공식입장]". Naver (солонгос хэлээр). November 8, 2019. Архивласан огноо November 8, 2019. Татаж авсан: November 8, 2019.
  26. "CL Leaves Longtime K-Pop Label: Report". Billboard. November 8, 2019. Архивласан огноо June 8, 2020. Татаж авсан: December 10, 2019.
  27. Pauly, Alexandra (December 4, 2019). "CL Launches Merch for 'In the Name of Love'". Hypebae. Архивласан огноо December 4, 2019. Татаж авсан: December 4, 2019.
  28. Lim, Cherrie (October 29, 2020). "CL releases two new singles, Epik High's Tablo revealed as one of the lyricists for '5 STAR'". Bandwagon. Архивласан огноо November 1, 2020. Татаж авсан: October 29, 2020.
  29. "CL Postpones 'ALPHA' Album Release Date". HYPEBAE. Архивласан огноо November 16, 2020. Татаж авсан: November 18, 2020.
  30. Kim, Soo-jin (February 26, 2021). "CL, 어머니 추모곡 'Wish You Were Here' 발표 [공식]". Money Today (солонгос хэлээр). Архивласан огноо April 17, 2021. Татаж авсан: February 27, 2021.
  31. "강다니엘과 급성장 커넥트, CL과 파트너십 체결 "글로벌 비즈니스 영향력 강화"" [Fast-growing Connect with Daniel Kang, partnership with CL "Strengthening global business influence"]. Star News (солонгос хэлээр). July 10, 2021. Архивласан огноо July 10, 2021. Татаж авсан: July 10, 2021 – via Naver.
  32. "CL, 'ALPHA' 프로젝트 첫 싱글 'SPICY' 24일 공개...존 말코비치 참여" [CL, 'ALPHA' project first single 'SPICY' released on the 24th... Join John Malkovich]. Star News (солонгос хэлээр). August 19, 2021. Архивласан огноо August 19, 2021. Татаж авсан: August 19, 2021 – via Naver.
  33. Munzenrieder, Kyle (September 13, 2021). "Rosé and CL Made K-pop History at The Met Gala". W (англи хэлээр). Архивласан огноо January 25, 2022. Татаж авсан: September 14, 2021.
  34. Hwang, Ji-young (September 14, 2021). "CL·블랙핑크 로제, '멧갈라' 참석...패션계에도 K팝 영향력" [CL and Blackpink's Rosé attend the 'Met Gala'... K-pop's influence in the fashion world]. JTBC (солонгос хэлээр). Архивласан огноо September 14, 2021. Татаж авсан: September 14, 2021.
  35. "CL, 29일 'ALPHA' 두 번째 싱글 'Lover Like Me' 발매..티저 공개" [CL releases 'ALPHA' second single 'Lover Like Me' on the 29th... Teaser released]. Herald POP (солонгос хэлээр). September 17, 2021. Архивласан огноо September 17, 2021. Татаж авсан: September 17, 2021 – via Naver.
  36. Lee, Seung-hoon (June 2, 2022). "CL, 데뷔 후 첫 애니메이션 더빙 연기..'아기상어' 샤키L 목소리 출연" [CL's first animation dubbing after debut... Shaki L's voice appeared in 'Baby Shark']. Osen (солонгос хэлээр). Архивласан огноо August 14, 2022. Татаж авсан: June 2, 2022.
  37. Hye-jin, Hwang (May 25, 2021). "이상순X씨엘 '슈퍼밴드2' 프로듀서 출격, 막강 라인업(종합)". Newsen (солонгос хэлээр). Архивласан огноо May 25, 2021. Татаж авсан: March 25, 2021.
  38. Adhya, Arpita (October 26, 2021). "Street Woman Fighter final – time, and where to watch winner reveal". HITC (британи-англи хэлээр). Архивласан огноо October 27, 2021. Татаж авсан: October 28, 2021.
  39. "CL, AAA RET 인기상 수상 "내년에는 함께 할 수 있길"[2021 AAA]" [CL, AAA RET Popularity Award "I hope we can be together next year" [2021 AAA]] (солонгос хэлээр). Star News. December 2, 2021. Архивласан огноо December 2, 2021. Татаж авсан: December 2, 2021 – via Naver.
  40. "AAA 인기상 후보100 사전투표 - 가수" [AAA Popularity Award Candidate 100 Advance Voting - Singer]. Star News (солонгос хэлээр). September 5, 2023. Архивласан огноо November 2, 2023. Татаж авсан: November 2, 2023.
  41. "2020亚洲流行音乐大奖结果出炉 林俊杰获5奖成最大赢家". VCT News (Chinese хэлээр). December 28, 2020. Архивласан огноо January 8, 2021. Татаж авсан: January 7, 2021.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  42. 【APMA 2021】亚洲流行音乐大奖2021年度获奖名单(完整版) [(APMA 2021) Asian Pop Music Awards 2021 Winners List (Full Version)] (хятад хэлээр). Asian Pop Music Awards. December 27, 2021. Архивласан огноо December 28, 2021. Татаж авсан: December 27, 2021 – via Sina Weibo.
  43. "【APMA 2021】亚洲流行音乐大奖2021年度入围名单" [(APMA 2021) Asian Pop Music Awards Shortlisted for 2021] (хятад хэлээр). Asian Pop Music Awards. November 30, 2021. Архивласан огноо November 30, 2021 – via Sina Weibo.
  44. "[현장] 하정우·이하늬부터 안성재까지…'엘르 스타일 어워즈' 빛낸 아이콘들" [[On-site] From Ha Jung-woo and Lee Ha-nui to Ahn Sung-jae… Icons who shined at the 'Elle Style Awards'] (солонгос хэлээр). JTBC. 2024-10-17. Татаж авсан: 2024-10-17.
  45. "31st Annual International Dance Music Awards". Archived from the original on April 6, 2017. Татаж авсан: February 21, 2018.
  46. Kang Mi-hwa (December 17, 2019). "[영상M] 오마이걸, 2020년 기대되는 '여자아이돌'" [[Video M] Oh My Girl, a 'girl idol' expected in 2020]. Maeil TV (солонгос хэлээр). Архивласан огноо December 17, 2019. Татаж авсан: February 27, 2020.
  47. Kim, Han-bin (December 27, 2021). "한국소비자포럼, 대한민국 소비자가 선정한 대한민국 퍼스트브랜드 발표" [Korea Consumer Forum Announces Korea's First Brand Selected by Korean Consumers] (солонгос хэлээр). Open News. Архивласан огноо December 27, 2021. Татаж авсан: December 27, 2021.
  48. "Korean Hip Hop Awards Nominees 2017" (солонгос хэлээр). Archived from the original on July 7, 2017. Татаж авсан: February 3, 2022.
  49. "2022 Korean Music Awards – Best K-pop Album Nominees". Korean Music Awards (солонгос хэлээр). Архивласан огноо February 9, 2022. Татаж авсан: February 9, 2022.
  50. Eun, Elizabeth (July 18, 2013). "[20's Choice] 2NE1's CL, Infinite, Shinhwa and More Win Big at 2013 20's Choice Awards". enewsWorld. Archived from the original on July 21, 2013. Татаж авсан: July 18, 2013.
  51. "Mnet Asian Music Awards 2013 Winners". Mwave. Archived from the original on November 23, 2013. Татаж авсан: November 22, 2013.
  52. "BC - UnionPay Song of the Year Voting" (солонгос хэлээр). BC Card. Archived from the original on November 4, 2013. Татаж авсан: November 26, 2021.
  53. Hicap, Jonathan (November 4, 2021). "Nominees for 2021 Mnet Asian Music Awards announced with new judging criteria". Manila Bulletin. Архивласан огноо May 5, 2022. Татаж авсан: May 5, 2022.
  54. Haddad, Hanan (November 11, 2019). "K-pop Star, CL Wins The Most Inspirational Asian Woman Award At The 2019 PCAs". E! Online. Archived from the original on May 14, 2020.
  55. Hicap, Johnathan (January 5, 2015). "Sistar looks forward to an amazing 2015". Manila Bulletin. Archived from the original on January 7, 2015. Татаж авсан: April 11, 2022.
  56. "2013 SBS MTV Best of the Best". MTV Korea. Archived from the original on December 16, 2013. Татаж авсан: June 29, 2017.
  57. "The 2nd V Chart Awards-Winners" (хятад хэлээр). YinYueTai. Archived from the original (To view list of Korean winners click on tab labelled '韩国' (Korea)) on November 9, 2017. Татаж авсан: July 14, 2019.
  58. Tang, Syl (September 10, 2018). "Business of Fashion Celebrates Annual BoF 500 List". The Hollywood Reporter. Архивласан огноо February 2, 2022. Татаж авсан: February 3, 2022.