Jump to content

Girls' Generation

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
소녀시대 / Сунё Шидэ
Girls' Generation
Товч танилцуулга
Үндсэн нэрсолонгосоор 소녀시대 → Сунё Шидэ
Бусад нэрангли латинаар Girls' Generation
японоор 少女時代→ [шоожо жидая]
Маягтай бичихSNSD, GG, 소시 (SoShi)
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлсолонгос, япон, англи
Зах зээлӨмнөд Солонгос, Япон, Тайвань,
Зүүн Өмнөд Ази төдийгүй
Франц г.м дэлхийн олон орон
Урсгалпоп, солонгос поп, бүжигт поп,
өсвөрийн поп, цахилгаан поп
Танил үе2007 он — одоо
ХөтөчӨмнөд Солонгос SM Entertainment
Япон Nayutawave
Америкийн Нэгдсэн Улс Interscope
Франц Polydor
Гишүүн (9)Taeyeon
Jessica
Sunny
Tiffany
Hyoyeon
Yuri
Sooyoung
Yoona
Seohyun
Цахим хаягgirlsgeneration.smtown.com

Дуу хөгжмийн авьяас чадварыг хөгжүүлэх, дуу хураах Өмнөд Солонгосын "S.M. Entertainment" компани есөн гишүүнт охидын Сунё Шидэ (Сунёшидэ; Сонё Шидэ; Сонёшидэ; сол. 소녀시대 Sonyeo Shidae, Sonyŏ Shidae; Орос: сонё сидэ) хамтлагийг 2007 онд гарган ирсэн. Энэ хамтлаг Солонгосоос гадна олон оронд сайнаар танигдаж чаджээ. Хамтлагийн англи нэр нь Girls Generation (Гёрльс Женэрэйшн). Аль нь ч монголоор «Охидын цаг/үе/эрин» гэсэн утгатай. Дээрх хоёр нэрний хэрэглээ тэнцүү жин дардаг. Шүтэн бишрэгчид нь солонгос нэрийг үеэр хурааж SNSD, 소시 (SoShi) гэж бичиж дассан бол компанийн зүгээс англи нэрийг хурааж GG гэж товчлох нь бий. Хамтлагийн хувьд хамгийн том зах зээл нь 2010 оноос нэвтэрсэн Япон. Солонгос, япон хоёрын ханзаар адилхан 少女時代 гэж бичдэг. Харин японоор Шоожо Жидай (Shoujo Jidai) гэж дуудна. Хамтлагийн есөн гишүүнийг насны эрэмбээр нэрлэвэл 1989 онд төрсөн Tэён, Жессика, Санни, Тиффани, Хюён, 1990 оны Юри, Сүён, Юна, "магнэ" (отгон) буюу 1991 оны Сохён нар болно.

Түүх

Бэлтгэл

Олон (11) гишүүнт хөвүүдийн Super Junior хамтлаг нь амжилт олсноор S.M. Entertainment яг ийм эмэгтэй хувилбар гаргахаар шийдсэн гэдэг. Олон дадлагажигчаасаа шигшсээр эхлээд 12, дараа нь 11, эцэстээ 9 охиноор хамтлаг бүрдүүлжээ.[1] Сүён 2002 онд Японд хэдэн дуу дуулсан гэх мэтээр хамтлагт орохоор шалгарсан охид өмнө нь телевизийн нэвтрүүлэг, зар сурталчилгаа, сэтгүүлийн хуудаснаа ганц нэг харагдаад амжсан байдаг.[2] Жессика 2000 онд бямба гарагийн шалгаруултаар S.M. Entertainment-д сурагчаар элссэн нь хамтлагийнхнаас анхных нь байв. Мөн онд Сүён Хюёнь хоёр, дараа жил нь Юри, 2002 онд Юна, 2003 онд хамгийн отгон Сохёнь гээд зарим нь дуулалт, зарим нь бүжгээр шалгуулж компанид элсчээ.[3] Хожмын ахлагч Тэёнь 2004 оны SM-ийн 8-р жилийн шалгаруулалтанд дуу дуулж тэргүүн байр эзлэсэн байдаг.[4] Тэр жил Лос-Анжелест очсон шалгаруултанд Тиффани түрүүлж SM-тэй холбогджээ.[5] Хамгийн сүүлд Санни 2007 онд өөр компаниас шилжиж ирсэн.[6] Энэ есийг нэг хамтлаг болгоод эхэндээ «Super Girls» (Сүрхий охид) гэж нэрийдхээр ярьж байгаад сүүлдээ "Охид ялан дийлэх цаг ирлээ" гэсэн санаагаар «소녀시대» (Сунёшидэ, Охидын эрин) гэсэн солонгос нэр өгчээ.[7] Солонгосын дуу хөгжмийн урлагийн заншлаар нэр англиар «Girls' Generation» хэмээн орчуулагдаж олон улсад түгсэн.

2007-2008 он

2008 оны 2-р сард Бангкокын тайзнаа

2007 оны 7 сард телевизийн «Girls Go To School» баримтат дэлгэцээр үзэгчидтэй дотносож байв. 8 сарын 5-нд анхны дуу, анхны дан дууны цомог (сингл) «다시 만난 세계» (Таши маньнань сэге, Into the New World)-оо сонсогчдод хүргэж, телевизийн хөгжмийн тоглолтуудад оролцож үзсэн. Оны төгсгөлд хамтлагтайгаа адил «Сунё шидэ» (Girls' Generation) нэрт бүтэн (студын) цомог гараас гаргаж, нэг бумаас илүү хувийг борлуулжээ.[8] 2008 оны хавар «Kissing You» (Киссин Ю) дуу нь амжилттай байж Music Bank хөгжмийн шалгаруултанд долоон хоногийн тэргүүн дуугаар шалгарсан нь хамтлагийн хувьд анхных байжээ.[9] Сарын дараа өргөтгөсөн «Baby Baby» (Бээеби бээеби) дуугаар нэрлэсэн цомог гарч, телевизийн тайзнаа олон удаа тоглогджээ.

2009-2010 он

Хүслээ хэлээч (2009) дууны үзэгдэл

2009 оноос хойш Өмнө Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн оргил нь Сунё Шидэ болжээ. Тодруулбал, 2009 оны 1 сард нийтэд хүргэсэн «Gee» (Жий) хэмээх дуутай анхны тал (мини) цомог нь Music Bank хөгжмийн хөтөлбөрийн дээд амжилтыг эвдэж, 9 долоо хоног тэргүүн байр эзэлсэн зэргээр шилдэг дууны бүх жагсаалтыг их удаан эзэгнэжээ.[10] Хаана хаанаа хэсэг амьсгаа авсны дараа зун нь «소원을 말해봐» (Суүоньхэл малхэбуа, Хүслээ хэлээч, Tell Me Your Wish, Genie) дуугаараа далайчны хувцсаар дэгжрэн дуулсан.[11] 10-р сард LG CYON гар утасны сурталчилгаа «Chocolate Love» дууг f(x) хамтлагтай хоёр янзаар дуулсан нь бас онцлог уран бүтээл болж байв.

SM-ийнхан Сингапурт (2012)

2010 оны эхэнд «Oh!», залгуулаад «Run Devil Run» дуу, клип, үзүүлбэр цуваржээ. 8-р сард Сунё Шидэ хамтлаг Universal Music компанийн тусламжтайгаар Японы зах зээлд нэвтэрч өмнөх жилийн «Genie», «Gee» дуунуудаа япон хэлээр дуулжээ. Оны төгсгөлд «Hoot» (Хүүт) дуугаараа Өмнө Солонгостоо цөм авсан.

2011-2014 он

Алдар нэр мандаж, шүтэн бишрэгчдийн хүрээ маш өргөн болсон 2011 оноос эхлээд шинэ бүтээлийн эрч буурсан. Гэхдээ тэдний орлого нь геометр прогрессоор өссөөр байгаа. 2011 онд Японд «Mr. Taxi»-г шинээр, «Run Devil Run»-г орчуулж дуулж, 7-р сард Японы олон хотуудаар аялан тоглолт хийжээ. «Hoot»-ийн япон хувилбар, анхны бүтэн япон цомог «Girls' Generation» гарав. 7-р сарын 8-ны өдөр болоход Японд хагас сая тоогоор цомгоо гүйлгэсэн анхны уран бүтээлч болсон байв.

Бүрэлдэхүүн

Есөн гишүүн

Зарим гишүүний нэрэнд орсон хэлний үзүүрийн «н» (n)-ийг хэлний угийн «н» (ng)-ээс ялгаж зөөлний тэмдэгтэй бичив.

Тайзны нэр Төрсөн нэр Төрсөн өдөр,[12] газар
монгол анхдагч монгол анхдагч
Тэёнь 태연 Ким Тэ-ёнь 김태연 1989 оны 3 сарын 9 (1989-03-09) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос Чоньжү
Жессика Jessica Жессика Чон Jessica Jung 1989 оны 4 сарын 18 (1989-04-18) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Америкийн Нэгдсэн Улс Сан-Франциско
Санни Sunny И Сүнь-гё 이순규 1989 оны 5 сарын 15 (1989-05-15) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Америкийн Нэгдсэн Улс Лос-Анжелес
Тиффани Tiffany Стефания Хуан Stephanie Hwang 1989 оны 8 сарын 1 (1989-08-01) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Америкийн Нэгдсэн Улс Сан-Франциско
Хюёнь 효연 Ким Хю-ёнь 김효연 1989 оны 9 сарын 22 (1989-09-22) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос Инчон
Юри 유리 Күонь Ю-ри 권유리 1989 оны 12 сарын 5 (1989-12-05) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос Куян
Сүён 수영 Чуй Сү-ён 최수영 1990 оны 2 сарын 10 (1990-02-10) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос Куанжү
Юна 윤아 Им Юнь-а 임윤아 1990 оны 5 сарын 30 (1990-05-30) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос Сөүл
Сохёнь 서현 Со Жү-хёнь 서주현 1991 оны 6 сарын 28 (1991-06-28) (
  1. REDIRECTЗагвар:25 настай), Өмнөд Солонгос Сөүл

Салаа

2012 онд хамтлагийн гишүүдээс ТэТиСо буюу Тэёнь, Тиффани, Сохёнь гурвыг нийлүүлжээ. ТэТиСо бүлгийн ганц бүтээл «Ирмэлт» цомог 4 сарын 29-нд гарсан.

Урлаг

Хэв маяг

«Жий»

Дурсан дуулсан 2009 оны «Жий» дуу өсвөр үеийнхэнд зориулсан бүжигт дуу байв.[13]

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Сунёшидэ хамтлаг улсынхаа бусад хамтлагууд шиг бүжиглэж дуулдаг. Түрүү үеийн «Жий», «Өү!» дуундаа Сунёшидэ өсвөр насныхны цоглог, гэгээн дүрийг бүжигтэй хослуулж байлаа.[13][14] 2009 оны «Хүслээ хэлээч» дуунаас цахилгаан шинж рүү орсон.[15] Цахилгаан урсгалаар 2011 онд «Гёрльс женэрэйшн» цомог гаргасан.[16][17] Түүний дараах «Зурагчин», «Хүчит цэцэг» зэрэг япон дуу мөн ийм төрлийнх байв. Хамтлагийн ихэнх солонгос дууг Ю Ён-жинь, Кэнзи нар зохиосон. «Хүүт», «Хөвүүд» дууны үг нь эмэгтэй хүний ихэмсэг занг илэрхийлсэн үгтэй. Хамтлагийнхнаас анх дууны үг бичсэн нь Юри («Миний буруу байжээ»). Тэр жишгээр Тиффани Сүён хоёр «Хөвүүд» дууны үг зохиоход оролцов. Хамтлагийн «Би найз залуутай» цомогт наяаад оны давалгаа, цахилгаан хөгжим, орчин цагийн нугалбар сунжруу хөгийг хольсон. Харин гол дуу нь үндсэн урсгал, гэдрэг дурсамж, хотын хэмнэлийг тусгажээ.

Дүр төрх

Сунёшидэгийн харагдах хэлбэр амжилтын үндэс байв. Анхны жилүүдэд нүүрээ будахгүй, охин шиг байсан. «Үнсье» дуунд модтой чихэр бариад бүжиж байв. 2009 оны «Жий»-д ханжаар, жинс, даавуун өмд өмссөн бол 2010 оны «Өү!» дуунд хөгжөөн дэмжигч охид шиг хувцаслажээ. Хамтлагийнхан 2009 оны богино банзал бүхий усан цэргийн хослолоор гоёсон «Хүслээ хэлээч» дуунаас эхлээд илүү хүүхэн төрх илтгэх болов. 2010 оны «Хүүт»-ийн гол онцлог нь Жэймс Бондын найз хүүхэн байлаа. Тэр жилийн «Зайл, чөтгөр зайл» дууны «Хар СуШи» гэгдсэн хар өнгө, галбирлаг төрх цочмог юм. 2011 оны «Хөвгүүд» дуунд зоримог, баатар мэт байв. 2013 оны «Би хайрт залуутай»-д уламжлалт өндөр өсгийтөөс татгалзжээ.

Гадаадын үзэгчдэд тэднийг галбир, тодорхой онцлог, их нэр алдар нь таниулдаг бол Өмнөд Солонгостоо зүс царай, зан араншин, яриа хөөрөө, шүтэн бишрэгчидтэй харьцаж байгаа байдал илүү чухал байдаг. Есөн гишүүнтэй байх нь бүжгийн сүр нэмэх, хүмүүсийн анхаарлыг татах олон зүйлийн давуу талтай. Гишүүд ч юм юмандаа өөлөлтгүй сайн.

Үр ашиг

Сунёшидэ хамтлаг энэ хэдэн жил маш олон шүтэн бишрэгчтэй болсон

2007 онд байгуулагдсан Сунёшидэ хамтлаг 2009 оноос Өмнөд Солонгосын дуу хөгжмийн талбарын гол төлөөлөгч болсон. Харин 2012 онд үглээ дууч Сай тэднээс илүүтэйгээр дэлхий дахинд танигдаж чадсан. Сунёшидэгийн Солонгос соёлын давалгаанд оруулсан хувь нэмэр их болсон бөгөөд дуучин Со Тэжитэй зэрэгцүүлэн үзэхээр болжээ. 2002 онд С.Э.С., Фин.К.Л хамтлагууд тарснаар хөвгүүдийн хамтлагуудад байр суурь алдаад байсныг эргүүлж «Үндэсний хамтлаг» (국민가수), «Үндэсний охидын хамтлаг» гэж өргөмжлөгдөн хүндлэгдээд байна. Бүх насныхны хамгийн дуртай хамтлаг, дуучин гэдэг нь санал асуулгаар тодорсоноос баталгаажжээ. Ази даяар хувцас загварын баримжаа олгодог болсон.

Тэдний 2009 оны «Жий» дуу КБС телевизийн «Хөгжмийн банк» хөтөлбөрт 9 долоо хоног дараалан түрүүлж, арван жилийн шилдэг дуугаар нэрлэгджээ. Америкийн Харвардын их сургууль хүртэл солонгос соёлын судалгаанд энэ дууг тавьж, бүжгийг нь давтдаг байна. Энэ их алдар нэр мөнгөн ашиг авчирдаг. 2011 оноор жишээлбэл Японы зах зээлээс 57 сая $, Солонгосоосоо 88 сая $ олжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтлагийг олон улсад амжилттай байгааг нь алдарт Самсонтой зүйрлэж, Өмнөд Солонгосын үнэт эрдэнэ гэж тодорхойлжээ.

Хамтлаг таван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын дуу хөгжмийн урлагийн оны гол шагналуудаас 5 тэсан (их шан, тэргүүн хүн) авчээ. 2009 онд «Жий», 2010 онд «Өү!», 2011 онд «Хөвгүүд» дуу тодорсон. 2011 оны «Хөвгүүд» цомог шилдэг дууны цахим эрэмбэ Каунь жагсаалтын түүхэн дэх хамгийн гүйлгээтэй цомог болсон бол мөн тэр жил Японд худалдаалсан «Гёрльс Женэрэйшн» цомог саяаас олон хувь борлогджээ.

Лавлах бичиг

  1. The Power Of 9: SNSD’s History
  2. "Soshified Time Machine". Soshified.
  3. "Seohyun, Sulli, Krystal and Taemin's audition clips revealed". allkpop.com.
  4. (Солонгос) 소녀, 자유를 꿈꾸다, <태양의 노래>의 김태연 (No.80) (Memento 2. Хоёрдугаар сар 2013 цахим архивт), The Musical. May 11, 2010
  5. (Солонгос) Newsen.com: 소녀시대 티파니 "LA 축제서 캐스팅", August 1, 2007
  6. (Солонгос) 소녀시대 써니 SM 이수만 친조카 ‘슈가 후속 그룹 멤버 될 뻔’. asiae.co.kr. November 30, 2007.
  7. "(Korean) 걸그룹 이름 뜻, 숨겨진 의미에 '그렇구나'". Nate. Archived from the original on 2016-01-13. Татаж авсан: 2013-07-18.
  8. "^ (Korean)'걸 댄스그룹', SES 이후 6년만에 '10만장 시대'". StarNews.
  9. (Солонгос) 소녀시대, '대성통곡'은 통사고 때문? (Girls' Generation in a Car Accident Before Music Bank)[permanent dead link]
  10. Lee Soo-oon. (뮤직클럽)카라, 단숨에 2위 소녀시대 'Gee' 누를까 ((Music Club) Kara, Second in Moments; Can They Overcome Girls' Generation's "Gee"). ETNews. February 25, 2009. Retrieved February 24, 2009.
  11. (Солонгос) 소녀시대, 25일 두 번째 싱글 '소원을 말해봐' 공개 (Girls' Generation, Second mini-album Tell Me Your Wish (Genie) Released on 22nd). Korea Precious News.com.
  12. "STARHOME > Profile". S.M.Entertainment Co., Ltd. Archived from the original on 2019-10-17. Татаж авсан: 2012-12-14.
  13. 13.0 13.1 Kim, Hyeon-woo and Jee, Hyeong-joon. 소녀시대가 돌아왔다! “9개월만에 컴백, 몸 근질근질했다”(인터뷰①) (Girls' Generation Has Returned! "Comeback After 9 Months, We're Excited" (Interview Part 1)). Joins.com/Newsen. January 6, 2009. Retrieved January 5, 2009.
  14. (Солонгос) Yang Ji-won. 소녀시대, 스키니진→마린룩 이어 이번엔 ‘스포티’ (Girls' Generation, from Skinny Jeans to Marine Look, Now "Sporty"). JoongAng Ilbo. January 26, 2010. Retrieved January 26, 2010.
  15. 연예 – 기사내용 – "지금이 소녀시대일까?…아직, 우리시대는 멀었다" (인터뷰). Sportsseoul.com (June 13, 2010). Retrieved on October 30, 2011.
  16. "London is going K-Pop crazy". MusicAsia. Archived from the original on 2011-11-20. Татаж авсан: 2014-03-30.
  17. Subi (June 16, 2012). "Side B: Shoujo Jidai Brings the Fans Out". seoulbeats.com.[permanent dead link]