Адам Опел
Адам Опел | |
---|---|
Төрсөн | 1837 оны тавдугаар сарын 9 Рюсселсхайм, Герман |
Яс үндэс | Герман |
Юугаараа алдаршсан | Нэртэй бизнесмен Опел автомашины үйлдвэрийг үндэслэгч |
Хүүхэд | Карл, Вилхелм, Хайнрих, Фритц, Лудвих |
Адам Опел (Герман: Adam Opel; * 1837 оны 5 сарын 9-нд Рюсселсхаймд; † 1895 оны 9 сарын 8-нд Рюсселсхайм[1]) нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийг үндэслэгч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Опелын Адам нь түлхүүр цоожны мастер Пилипп Вилхелм Опелын (1803-1867) хамгийн том хүү болон төржээ. Адам болон түүний дүү нар болох О. Георг, О. Вилхелм нарын ажил мэргэжлийн гараа нь эцгийнхээ түлхүүр цоожны цехэд мэргэжлийн сургалт дүүргэснээр эхэлдэг. Тэрбээр мэргэжлээ бататгах зорилготойгоор 1857 оноос эхлэн Бельги, Англи болон Парис хотуудаар явахдаа хоёр оёдлын машины фабрикт ажилласан байна. Дараа нь буцаад төрсөн нутагтаа ирэнгүүтээ 1862 онд өөрийн гэсэн оёдлын машины үйлдвэрээ үүсгэн байгуулжээ. 1884 онд түүний үүсгэн байгуулсан үйлдвэр 18.000 ширхэг оёдлын машиныг жилдээ үйлдвэрлэн гаргаж байжээ. Ингэснээр Опел хувьцаат компанийн үндэс суурийг тавьжээ.
1868 онд Oпел эхнэр Софи Мари Шеллертэй гэр бүл болoн хуримаа хийв. Мөн онд Опел нь унадаг дугуйн үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Опел гэсэн компани нь богино хугацаанд германы хамгийн том унадаг дугуйн үйлдвэрлэгч болон хөгжив. 1895 онд компанийг үндэслэгч О.Адам нас барсан ба түүний бэлэвсэн эхнэр нь таван хүүтэйгээ (Карл, Вилхелм, Хайнрих, Фритц, Лудвих) хамтран үйлдвэрийнхээ удирдлагыг гартаа aвч цааш үргэлжлүүлэн ажиллуулж байв. Нөхрөө өнгөрснөөс хойш гурван жилийн дараа буюу 1898 онд Опелын гэр бүл автомашины үйлдвэрлэлд оржээ. Вилхелм болон Хайнрих нар 1917 онд грозхерцогтум хессений язгууртан болсон бол дараа жил нь Карл мөн язгууртан эрх мэдэлтэй болсон аж. Харин Фритц болон Лудвих нар нь энгийн иргэнээр үлдсэн байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Ном ба утга зохиол: Адам Опел Германы үндэсний ном сангийн каталогт
- Адам Опел, Германы автомашины пионер