Ашдод
Ашдод
| |
---|---|
Еврей галиглал | |
• ISO 259 | ʔašdod |
Улс | Израил |
Дүүрэг | Өмнөд |
Байгуулагдсан | 1956 (Израилын хот) |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Йехиэл Ласри |
Газар нутаг | |
• Нийт | 47.242 км2 (18.240 бээр2) |
Хүн ам (2021)[1] | |
• Нийт | 225,975 |
• Нягтрал | 4,800/км2 (12,000/бээр2) |
Вэб сайт | www.ashdod.muni.il |
Ашдод (еврей. אַשְׁדּוֹד) нь Израилд хэмжээгээрээ 6-д ордог Өмнөд тойрогт оршдог хот юм. Энэ хот нь газар дундын тэнгисийн эрэг дээр Тел-Авив хотоос өмнө зүг 30 км зайд байрладаг. Ашдод нь бүс нутгийн чухал аж үйлдвэрийн төв юм. Ашдодын боомт нь Израил улсын хамгийн том боомт бөгөөд улсын импортын 60% нь дамжин өнгөрдөг. Мөн Ашдод хотод Израилын тэнгисийн цэргийн гурван базын нэг нь байрладаг.
Орчин үеийн Ашдодын газар дээрхи анхны суурин нь 17-р зууны үед үүссэн. Энэ нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Ашдодын тухай Библид арван гурван удаа дурдсан байдаг. Өөр өөр цаг үед энэ хотод филистинчүүд, еврейчүүд, византчууд, загалмайтнууд, арабчууд амьдардаг байв.
Орчин үеийн Ашдод нь 1956 онд эртний хотын ойролцоо элсэрхэг толгод дээр байгуулагдсан. Хотын статусыг 1968 онд олгожээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Regional Statistics". Israel Central Bureau of Statistics. Татаж авсан: 22 February 2023.