Батноров сум
Батноров сум
ᠪᠠᠲᠤᠨᠣᠷᠪᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хэнтий |
Сумын төв | Дундбүрд |
Газар нутаг | |
• Нийт | 4,968 км2 (1,918 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 5,717 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Батноров (монгол бичгээр батунорбу) — Хэнтий аймгийн сум. Монгол улсын харъяат суурин хүн ам - 5,881. Энэ тооллогоор бол аймгийнхаа 4-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ. Батноров сум нь нутгийн захиргааны 7 багт хуваагддаг. 7-р баг буюу Бэрх тосгон сумын төвөөс баруун өмнө зүгт 35 км зайтай байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Газар нутаг, уур амьсгал
Батноров сум нь Улаанбаатар хотоос 430 км, аймгийн төв Өндөрхаан хотоос 105 км-т оршин буй ба баруун талаараа Хэрлэн, баруун хойд талаараа Биндэр хойд талаараа Баян-Адрага, зүүн хойд талаараа Норовлин, зүүн, зүүн урд талаараа Баян-Овоо, урд, баруун урд талаараа Баянхутаг сумдтай хиллэдэг. Нийт газар нутгийн хэмжээ 515197 га газар, баруун цэгээс зүүн цэг хүртэл 74 км, урдаас хойд цэг хүртэл 118 км сунаж тогтсон ба далайн түвшинээс 1000-1500 м өргөгдсөн.
Төв Азийн их муж, Монгол дорнод мужийн Улз хэрлэнгийн дэд мужид багтдаг бөгөөд газар хөдлөлийн эрчим 6 балл. Нийт газар нутгийн 496.2 мянган га бэлчээр, 10.1 мянган га хадлангийн талбай, 6.4 мянган га ой мод, тариалангийн талбай 2.5 мянган га байна.
Хээрийн хуурай уур амьсгалтай. Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард -20,6C, зуны сард +19,4C, жилийн дундаж салхины хурд 3-4 м/с бол жилд орох хур тундасны нийлбэр 5,4 мм байна.
Амьтан, ургамал
Нутгийн хойд уулархаг хэсгээр хус, бургас, улиас, яргай, хайлаас, гачуур гэх мэт жижиг ой төгөлтэй, нохойн хошуу, дэгд, тарваган шийр, цөс өвс, таван салаа, сөд, бамбайн үндэс зэрэг эмийн ургамал, уулын хээрийн хярганы хиагт, үетэй хялганат, шивээт хялгана, түнхлээ, хиаг, саман ерхөг, цэцэгт дааган сүүл гэх мэт бэлчээрийн ургамлууд зонхилно.
Тарвага, бор гөрөөс, цагаан зээр, саарал чоно, үнэг, хярс, шилүүс, мануул, дорго, туулай, чандага, өмхий хүрэн, зурам зэрэг ан гөрөөс элбэг байх ба буга, зэрлэг гахай нилээд байдаг байсан ч ховордсон. Хэрлэн мөрөнд соом, булуу цагаан, зэвгэ, цурхай загас байх ба зарим үед тул загас үзэгддэг.
Тогоруу, хун, галуу, нугас, ангир зэрэг усны шувууд, шар шувуу, шонхор, тас, сар, хур сойр, ятуу, болжмор, хэрээ, хараацай шувууд нутагладаг.
Түүх дурсгалт газрууд
[засварлах | кодоор засварлах]- Адуун чулууны чулуун зэвсгийн дурсгалт газар
- Дүнгэнэдэг хадны тамга, тэмдгийн дурсгал
- Хойд Буурал уулын Ямаан хадны зураг
- Тунсаг овоо, түүний орчмын булш, тамга тэмдгийн дурсгал
- Баруун Баян уулын агуй, түүний орчмын булш
- Баянхаан уулын арын Цантын жалганы дөрвөлжин булш
- Баянхаан уулын зүүн хойд талд орших тахилын байгууламж
- Боорчийн дурсгалд зориулан Хөхүүрийн талд босгосон хөшөө
- Дэлгэр Өлзийт уулын зүүн урд өвөрт Тэнгэрийн андгай хөшөөт цогцолбор
- Дэлгэр Өлзийт уулын өврийн дөрвөлжин булш
- Эрдэнэ уулын булш, хиргисүүр
- Хэрээт ухаагийн хөшөө чулуу
- Их өтөгийн өврийн дөрвөлжин булш, хиргисүүр
- Ноён уулын орчмын булш, хиргисүүр, тахилын байгууламж
- Сэртэнгийн өвөлжөөний арын дөрвөлжин булш
- Ташаагийн хавтгайн тахилын байгууламж
- Түмэн уулын энгэрийн дөрвөлжин булш, хиргисүүр
- Дарь-Эхийн овоо, хийдийн туурь, чулуун зэвсгийн дурсгалт газар
- Цантын хийдийн туурь
- Орос Харганатын туурь зэрэг түүх соёлын дурсгалт газрууд байдаг.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Батноров сум нь Хэнтий аймгийн 18 сумаас хүн амын тоогоороо эхнээсээ 4 дүгээрт ордог.
Хүн ам, өрх[1]
Он | Өрх | Хүн ам | Үүнээс | |||
---|---|---|---|---|---|---|
Хорин | Бригад | Баг | Сум | |||
1929 он Батноровын хошуу | Арван гэр 58 | 6889 | 12 | 4 | ||
1932 | 853 | 2715 | 30 | |||
1972 | 539 | 1954 | 5 | |||
1996 | 856 | 3092 | 6 | |||
2007 | 830 | 2962 | 6 | |||
2017 | 1896 | 5512 | 7 | |||
2022 | 1793 | 5881 | 7 |
Багуудын хүн ам[2]
Багийн нэр | Хүн ам (2010) | |
---|---|---|
1 | Эрдэнэчандмань | 229 |
2 | Эхэнбүрд | 512 |
3 | Баян | 577 |
4 | Баянбулаг | 437 |
5 | Идэрмэг | 184 |
6 | Дундбүрд | 754 |
7 | Бэрх | 2413 |
Хуучин овог
- Аруд
- Баяд
- Боржигин
- Тангуд
- Тугчин
- Харчу
- Хорчид
- Шарнууд
- Батнай
- Зургаад
- Уут
- Хардал
- Хотгойд
- Баргад
- Нирун
- Их найман
- Хатиган
- Чонос
- Зээрднүүд
Соёл
[засварлах | кодоор засварлах]Монгол адууны өв соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгч нутаг бөгөөд уран дархны алдарт хийц болох Батноров хийцийн өлгий нутаг.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]Сүлд бэлэгдэл
[засварлах | кодоор засварлах]Батноров уул эрт цагт Дуулга нэртэй байжээ. Урдаасаа харахад үнэхээр ч дуулгатай төстэй. Батноров сумын гол тахилгат уул нь Норовхаан (Батноров), Хушинхаан Баянхаан, Мөнххаан, Тунсаг- Овоо бөгөөд үүний Норовхаан хайрханы савдаг эзэн болох баатарын дуулга дүрийг нутгийн сүлдээр сонгон авав. Норовхаан уул нь Дуулгат уул гэж эрт цагт нэрлэгдэж байсан, цаад эзэн нь нум сум агссан, дуулга хуягаа өмссөн эзэн бий гэх. Үүний учир дуулгын хэлбэрийг сонгон авч, Батноров гэсэн сумын нэрийг дуулганы титэм магнай буух саравч руу холбон дүрслээд сууринд нь гурван ширхэг онги, туурай тамганы дүрс оруулсан нь гурван хошуунаас нэгдсэн санаа бөгөөд энэ нутаг нь адууны нутаг тул эртний түүх бичээст нь туурай онгин тамга элбэг байдгийг адууныхаа нутаг үржилдээ холбосон санаа болно. Эмблемийг Батноров сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны 5 дугаар хуралдааны 3 дугаар тогтоолоор урлаг судлалын ухааны доктор, зураач яруу найрагч Ж.Саруулбуянгийн эх загвараар батлав.
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Батноров 100 жил (2023). p. 514.
{{cite book}}
: Missing or empty|title=
(help) - ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)