Jump to content

Тайгер Вүдс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тайгер Вүдс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭлдрик Тонт Вүдс
ХочТайгер
Төрсөн1975 оны 12 сарын 30 (1975-12-30) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Калифорни, Сайпресс
Өндөр6 ft 1 in (1.85 м)
Жин185 lb (84 kg; 13.2 st)
Улс Америкийн Нэгдсэн Улс
Амьдардаг газарФлорида, Виндермер
Гэр бүлийн хүнЭлин Нордегрен (2004–2010)
ХүүхэдСэм Алексис (2007 онд төрсөн)
Чарьли Аксел (2009 онд төрсөн)
Тамирчны замнал
КоллежСтэнфорд Их Сургууль (2 жил)
Мэргэжилд шилжсэн1996
Одоогийн цувралМГХ-ны цуврал (1996 онд орсон)
Ялалтын тоо97[1]
Ялалтын тоо цувралаар
МГХ-ны цуврал71 (Бүх үеийн 3-т орох амжилт)
Европын цуврал38 (Бүх үеийн 3-т орох амжилт)[2][3]
Японы гольфын цуврал2
Азийн цуврал1
МГХ-ны Австралазийн цуврал1
Бусад15
Том тэмцээнүүд дэх шилдэг амжилт
(Ялалт: 14)
Мастеруудын тэмцээнТүрүү: 1997, 2001, 2002, 2005
Америкийн нээлттэй тэмцээнТүрүү: 2000, 2002, 2008
Нээлттэй аварга шалгаруулах тэмцээнТүрүү: 2000, 2005, 2006
МГХ-ны аварга шалгаруулах тэмцээнТүрүү: 1999, 2000, 2006, 2007
Амжилт, шагнал
МГХ-ны цуврал
шилдэг шинэ тамирчин
1996
МГХ-ны оны шилдэг тамирчин1997, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2005, 2006, 2007, 2009
МГХ-ны цуврал
оны шилдэг тамирчин
1997, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2005, 2006, 2007, 2009
МГХ-ны цуврал
хамгийн их мөнгөн шагнал
хүртсэн тамирчин
1997, 1999, 2000, 2001, 2002, 2005, 2006, 2007, 2009
Вардон Трофи1999, 2000, 2001, 2002, 2003, 2005, 2007, 2009
Байрон Нельсон шагнал1999, 2000, 2001, 2002, 2003, 2005, 2006, 2007, 2009
ФедЕкс цомын аварга2007, 2009
Тайгер Вүдс

Тайгер Вүдс (Eldrick “Tiger” Woods, 1975 оны 12 сарын 30 - ) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын Сайпресс хотод төрсөн мэргэжлийн гольфчин.

Томоохон тэмцээнүүдийн түрүү

[засварлах | кодоор засварлах]


Бэлтгэлээ хийж буй Тайгер Вүдс
  • 1975 оны 12 сарын 30-нд АНУ-ын Калифорни муж улсын Сайпресс хотод төрсөн. Аав Эрл нь АНУ-ын армийн тусгай салаанд алба хааж байсан цэргийн хүн бөгөөд ээж Күлтида нь Тайланд үндэстэн.
  • 9 сартай Тайгер хүүд аав нь гольф тоглохыг зааж өгчээ.
  • 1991-1993 Бүх Америкийн өсвөр үеийн сонирхогчдын гольфын АШТ-д 3 дараалж түрүүлэв.
    • 1992 "Ниссан Өүпэн" тэмцээнд оролцсоноор PGA цувралд оролцож эхлэв.
  • 1994-1996 Бүх Америкийн сонирхогчдын гольфын АШТ-д 3 дараалж түрүүлэн, "Тайгер Трипл" гэж нэрлэгдэх болов.
  • 1996 Их сургуулиа 2-р курстээ орхиж, 8 сарын 27-нд мэргэжлийн гольфчин болсноо зарлав. 10 сардаа л гэхэд аль хэдийн 2 тэмцээнд түрүүлж, чансаагаа 33-р байр хүртэл ахиулав.
  • 1997 оны 4 сарын 13. Түүхэнд хамгийн залуу буюу 21 нас 3 сартайдаа Мастерст түрүүлэв. Мөн оны 6 сард анх удаа Дэлхийн гольфчдын чансааг тэргүүлэв.
  • 1999 оны 8 сарын 15. Америкийн мэргэжлийн гольфчдын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлэв. Мөн оны 8 сарын сүүлчээс 2000 оны 2 сар хүртэл оролцсон PGA цувралын тэмцээнүүддээ 6 дараалан түрүүлэв.
  • 2000 Нэг жилийн дотор Америкийн нээлттэй тэмцээн, Английн нээлттэй тэмцээн, Америкийн мэргэжлийн гольфчдын аварга шалгаруулах тэмцээн гэсэн гурван том тэмцээнд түрүүлж, 1953 онд Бен Хоганаас хойш 47 жилийн дараа агуу амжилт үзүүлэв. PGA цувралын 9 тэмцээнд түрүүлэн, олон газраас оны шилдэг тамирчны шагналыг хамав.
  • 2004 он. 264 долоо хоногийн турш гольфчдыг чансаагаараа тэргүүлсэн амжилтыг нь 41 настай Вижай Сингх тасалдуулав. Мөн 10 сарын 5-нд Шведийн загвар өмсөгч Элин Нордегрентэй гэрлэв.
  • 2005 он. 5 сард болсон "Байрон Нельсон Классик" тэмцээний урьдчилсан шатнаас хасагдаж, 142 тэмцээн дараалан урьдчилсан шатыг давсан дээд амжилт нь зогсов.
  • 2006 оны 5 сарын 3-нд аав нь 74 насандаа нас нөгчив. 6 сард болсон Америкийн нээлттэй тэмцээний урьдчилсан шатнаас хасагдаж, мэргэжлийн гольфчин болсноосоо хойш Гранд слам цувралын 37 тэмцээн дараалан урьдилсан шатнаас шалгарсан дээд амжилт нь зогсчээ. 8 сарын 6-нд "Буйк Өүпэн"-д түрүүлснээр 30 нас 7 сартайдаа PGA цувралын 50 дахь түрүүгээ хүртэв.
  • 2007 оны 6 сард ууган охин нь мэндэлжээ.
  1. This is calculated by adding Woods' 71 PGA Tour victories, 8 regular European Tour titles, 2 Japan Tour wins, 1 Asian Tour crown, and the 15 Other wins in his career.
  2. These are the 14 majors, 16 WGC events, and his eight tour wins.
  3. 2009 European Tour Official Guide Section 4 Page 577 PDF 21[үхмэл линк]. European Tour. Retrieved on April 21, 2009.
  • Тайгер Вүдс "Би хэрхэн гольф тоглодог вэ?" гольфын сурах бичиг. (англи нэр нь "How I Play Golf")
  • Жон Стрин "TIGER - A Biography of Tiger Woods" Вүдсийн 21 настайдаа Мастерс тэмцээний хамгийн залуу ялагч болох хүртэлх амьдралыг харуулсан ном.