II Элизабет: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 91: Мөр 91:
[[Ангилал:Мөрөвч одонгийн хатагтай]]
[[Ангилал:Мөрөвч одонгийн хатагтай]]
[[Ангилал:Нассаугийн Ордны Алтан Арслан одонгийн хүлэг баатар шагналтан]]
[[Ангилал:Нассаугийн Ордны Алтан Арслан одонгийн хүлэг баатар шагналтан]]
[[Ангилал:Нидерландын арслан одон шагналтан (Их загалмай одонгийн гинжтэй)]]
[[Ангилал:Нидерландын Арслан одон шагналтан (Их загалмай)]]
[[Ангилал:Нил одон шагналтан]]
[[Ангилал:Нил одон шагналтан]]
[[Ангилал:Өмнөдийн загалмай үндэсний одон шагналтан (Их загалмай)]]
[[Ангилал:Өмнөдийн загалмай үндэсний одон шагналтан (Их загалмай)]]

07:30, 4 Арванхоёрдугаар сар 2020-ий байдлаарх засвар

II Элизабет
Хатан хаан
Эдинбургийн гүнгийн ахайтан Элизабет гүнж
Элизабет гүнж
Йоркийн гүнж Элизабет

II Элизабет 2007 онд
Хаанчлал1952 оны хоёрдугаар сарын 6 – одоо
Хаан суусан1953 оны зургаадугаар сарын 2
Бүтэн нэрЭлизабет Александра Мэри
англиElizabeth II
Төрсөн огноо1926 оны дөрөвдүгээр сарын 21
Төрсөн газарЛондон хотын Мэйфэйр
ӨмнөхVI Жорж
УдаахУэльсийн хунтайж Чарльз
НөхөрЭдинбургийн гүн хунтайж Филип
ХүүхэдВэльсийн хунтайж Чарльз
Гүнж Энн
Йоркийн гүн хунтайж Эндрью
Вэссэксийн гүн хунтайж Эдвард
ДуулалТэнгэрбурхан минь Хатан хааныг ивээн соёрх
ЭцэгVI Жорж
ЭхЭлизабет Бауэс-Лион
Ургийн овогВиндзор

II Элизабет буюу Элизабет Александра Мэри (Англи: Elizabeth II, Elizabeth Alexandra Mary, хааны угсаатны хувьд Элизабет овог хэрэглэдэггүй бөгөөд овог хэрэглэх болсон тохиолдолд "Виндзор" гэсэн нэр хэрэглэдэг.[1]; 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн) нь 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. Хэдийгээр эдгээр улс, нутаг дэвсгэр тус бүрийн хаан ширээг тус тусад нь эн тэнцүү эзэгнэдэг боловч, хамгийн урт хугацаагаар хаан ширээнд нь байсан Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог. Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг Ван VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард долоон улсын хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл гэх бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэрбээр бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцох нь ховор байдаг.

II Элизабет мөн өөр янз бүрийн албан тушаал эрхэлдгээс дурдвал Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тэргүүн, Английн Сүмийн Дээд Захирагч, Нормандын Гүн ахайтан, Мэннийн Лорд, Фижи Улсын Тэргүүн Удирдагч болно. Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил байлаа.

1947 онд Эдинбургийн Гүн, Хунтайж Филиптэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэд, найман ач зээтэй. Наймдах ач нь 2007 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ.[2]

Лавлах бичиг

  1. "alt.talk.royalty FAQ: British royalty and nobility:". Heraldica.org. Retrieved 2008-10-12.
  2. "Baby boy for Countess of Wessex". BBC News. 17 December 2007. Retrieved 2007-12-18.

Нэмж унших

  • Allison, Ronald; The Queen: 50 Years - A Celebration; HarperCollins UK (October 1, 2001) (ISBN 0004140788)
  • Barker, Brian; When the Queen Was Crowned; Routledge (1986) (ISBN 0710083971)
  • Bond, J.; Elizabeth; Reader's Digest Association (2002) (ISBN 0-7621-0369-8)
  • Bradford, Sarah; Elizabeth: A Biography of Britain's Queen; Riverhead Trade (May 1, 1997) (ISBN 1573226009)
  • Erickson, Carolly; Lillibet: An Intimate Portrait of Elizabeth II; St. Martin's Press; 1st edition (January 26, 2004) (ISBN 0312287348)
  • Field, Leslie; The Jewels of Queen Elizabeth II: Her Personal Collection; Harry N Abrams; Rev Sub edition (April 1992) (ISBN 0810924978)
  • Flamin, Ronald; Sovereign: Elizabeth II and the Windsor Dynasty; Delacorte (1991) (ASIN B001ALWFN8)
  • Keay, Douglas; Elizabeth II: Portrait of a Monarch; Arrow; New Ed edition (1992) (ISBN 0099101815)
  • Kelley, Kitty; The Royals; New York; Warner Books (1997) (ISBN 0-446-51712-7)
  • Lacey, Robert (2002). Royal: Her Majesty Queen Elizabeth II. London: Little, Brown. ISBN 0748104097.
  • Lacey, Robert; Monarch: The Life and Reign of Elizabeth II; Free Press (May 6, 2003) (ISBN 0743236696)
  • Lichfield, Patrick (1992). Elizabeth R: A Photographic Celebration of 40 Years. Canada: Bantam Doubleday Dell. ISBN 038540266X.
  • Noakes, Michael & Noakes, Vivien; The Daily Life of the Queen: An Artist's Diary; Trafalgar Square (2001) (ISBN 009186982X)
  • Pimlott, Ben; The Queen: Elizabeth II and the Monarchy; Harper Collins;revised edition (2007) (ISBN 0-007-11436-2)
  • Todd, Judy; The Country Life Book of Queen Elizabeth II: A Golden Anniversary Tribute; Country Life Books (1985) (ISBN 0600333221)
  • Waller, Maureen; Sovereign Ladies: Sex, Sacrifice, and Power. The Six Reigning Queens of England; New York, St. Martin's Press (2006) (ISBN 0-312-33801-5)
  • Jubilee A Celebration of 50 Years of the Reign of Her Majesty Queen Elizabeth II; Cassell & Co (2002) (ASIN B000BMS0UE)

Дүрс бичлэгүүд

  • Frier, Angela & Barnes, Carol; Queen Elizabeth II: The Power and the Glory; Independent Television News (1991)
  • Spry-Leverton, Peter; Days of Majesty; Kultur White Star (October 30, 2007) (ASIN B000V02CR8)
  • The Coronation Story; Sirocco Productions, Inc. (1993)

Цахим холбоос

 Commons: Elizabeth II of the United Kingdom – Викимедиа дуу дүрсний сан