Jump to content

Хауса

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хауса үндэстэн
Томоохон хүн амтай улсууд
Нигери, Нигер, Гана, Чад, Того, Бенин, Буркина Фасо, Камерун, Кот-д'Ивуар, Судан
Хэлнүүд
Хауса, Араб, Франц, Англи, Фула
Шашин
Ислам, Бори, Магузава, Христийн шашин

Хауса[1] - өрнөд Африк дахь олон тоот угсаатны нийтлэгийн нэг. Тэд ихэвчлэн умард Нигери, дорно умард Нигерт оршин суудаг. Гэхдээ бас тус хоёр улстай ойр Камерун, Гана, Кот-д'Ивуар, Чад зэрэг улсад мэдэгдэхүйц тоотой амьдардаг.

  1. Монгол хэлээр Хауса утгыг тайлбарласан нэг л толь бичиг мэдэгдэж байна. Өвөр Монголын ардын хэвлэлийн хорооноос хэвлэсэн "Монгол хэлний толь" (1997)-ын 1130-р талд Монгол бичгээр бичсэнийг Монгол бичгийн эрдэм шинжилгээний латин галигаар хөрвүүлвэл qaüsačud гэж бичигдэх болно. Гэхдээ дээрх толь бичигт гадаад нэр томьёоны «у» үсгийг ихэвчлэн «ү» үсгээр тэмдэглэсэн байснаас үзвэл Монгол бичигт «а»-гийн шилбэ, «у»-гийн гэдэс залгаж ороход үгийн дунд ордог гэдэс «д» гэж андуурагдахаас сэргийлж «ү»-гээр бичье гэж арга сэдсэн байж магадгүй юм.