Jump to content

Цагаан гич

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цагаан гич

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Brassicales
Овог: Байцаатан
Төрөл: Гич
Зүйл: Цагаан гич
Латин нэр
Sinapis alba
L.
Ижил утгатай нэршил

Brassica alba
Brassica hirta


Цагаан гичний үр (баруун), харьцуулах цагаан будаа (зүүн)

Цагаан гич (Латин: Sinapis alba L.) нь байцаатны овгийн, өвслөг, нэг наст, гичийн төрлийн нэгэн зүйл ургамал. Зарим тохиолдолд Brassica alba эсвэл B. hirta гэж нэрлэдэг. Цагаан гичийг үрийн, тэжээлийн, ногоон бордуур, бүрхүүл ургамлын зориулалтаар тариалдаг, Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай. Англиар "white/yellow mustard", орсоор "горчица белая", "горчица английская" гэж нэрлэдэг.

ОХУ-ын "ВНИИМК"-ийн гарган авсан сорт. Вегетацийн үе 70 - 75 хоног, ургацын хэмжээ 20 - 25 цн/га, үрийн тослог чанар 28 - 30%, эфирийн тосны агууламж 0,20 - 0,25%.

ОХУ-ын "ВНИИМК"-ийн гарган авсан сорт. Вегетацийн үе 80 - 85 хоног, ургацын хэмжээ 20 - 25 цн/га, үрийн тослог чанар 28 - 30%, эфирийн тосны агууламж 0,20 - 0,25%.

Бүрхүүл ургамал

[засварлах | кодоор засварлах]

Байцаатны овгийн цагаан гич, рапс (Brassica napus), манжин (Brassica rapa), гаймуу байцаа[1] (Brassica juncea), таримал манжин (Raphanus sativus) зэрэг зүйлүүдийг ногоон бордуур, бүрхүүл ургамалд ашигладаг.

Элэгдлээс хамгаалагч, тэжээл шингээгч

[засварлах | кодоор засварлах]

Дээр дурдагдсан ургамлууд нь хөрсийг 80% илүү бүрхдэг[2] ба газрын байрлал, тариалах хугацаа, хөрсний үржил шим зэргээс шалтгаалан 9 т/га хүртэл биомассыг өгөх чадвартай. Энэ их биомасст шингэсэн тэжээл нь дараагийн хавраас газар гэсэхтэй хамт задарч эхлэх ба ингэснээр дараагийн тарималд тэжээлийн бодисыг өгнө. Байцаатны бүлийн ургамлуудын үндэс нь 1.8 метр ба түүнээс илүү гүн нэвтрэх чадвартай ба ингэснээр бусад дийлэнх таримал ургамлуудын хүрэх боломжгүй гүнээс тэжээлийг дээш татдаг.

Хортонтой тэмцэгч

[засварлах | кодоор засварлах]

Дээрх байцаатангууд, бактери, мөөгөнцөр, шавж, немадот, хог ургамал зэрэгт өргөн хүрээтэй нөлөө үзүүлдэг биохорт нэгдлүүдийг эсвэл бодисын солилцооны дайвар бүтээгдэхүүнүүдийг ялгаруулдаг. Эдгээрийг байгалийн фумигантууд гэх ба ургамлын тодорхой эсүүд гэмтэж байж ялгардаг. Иймд, фумигантын потенциалыг нэмэгдүүлэх зорилгоор байцаатны овгийн бүрхүүл ургамлуудыг ихэвчлэн хадаж унагадаг (зохих хугацаанд). Глюкозинолат нь деградацид орж, хүхэр агуулсан биологийн идэвхт тиоцианатуудыг үүсгэх ба эдгээр нь хортныг дарангуйлах үйлчилгээг үзүүлдэг гэж үздэг.[3] Мэдээж хэрэг байцаатны ялгаруулах биохорны идэвх худалдааны фумигантуудаас бага юм.[4] Тэдгээрийн идэвх нь ургамлын зүйл, тариалсан хугацаа, хадаж унагасан хугацаа, цаг агаар, хөрс боловсруулах технологи зэргээс хамаарна.

  1. "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
  2. [1], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 176.
  3. [2], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 152, 320.
  4. [3], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 388.

Загвар:Herbs & spices

 Commons: Sinapis alba – Викимедиа дуу дүрсний сан