Пума

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пума
Оршин байсан хугацаа: Дунд Плейстоценээс одоо хүртэл
Mountain lion.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Puma
Зүйл: Пума
Латин нэр
Puma concolor
(Линней, 1771)
Пумагийн тархалт
Пумагийн тархалт

Пума (Puma concolor), түүнчлэн кугар, уулын арслан, пантер гэгддэг мийнхэн овгийн энэ зүйл Америк тивүүдэд тархсан. Энэ том, ганц ганцаараа амьдардаг муур Ертөнцийн баруун хагасын хуурай газрын хөхтөн амьтад дундаа хамгийн өргөн тархсан зүйл. Тухайлбал Канадын Юконоос авахуулаад Өмнөд Америкийн Андын нуруу хүртэл тархсан. Дасан зохицох чадвартай пума Америк тивүүдийн экологийн гол гол бүсүүдэд тааралдана. Америкийн тивүүдэд ягуарын дараа хоёрт орох хүнд жинтэй муур бөгөөд дэлхийд бар, арслан, ягуарын дараа дөрөвт орох цоохор ирвэстэй ойролцоо жинтэй. Гэхдээ мийнхэн овгийн жижиг биетэй мийн дэд овогт хамгийн ойр төрөл.

Мөшгөж, отохдоо чадамгай пума олон янзын амьтан барина. Голдуу буга, хандгай, аргалиас гадна үхэр, адуу, хонь зэрэг мал барьдаг. Мөн шавьж, мэрэгч мэтийн жижиг амьтдыг ч иддэг. Пума мөшгөхөд тохиромжтой өтгөн бут сөөг, чулуутай газрыг эрхэмлэх боловч задгай газар ч амьдарч чадна. Пума нутаг дэвсгэр тогтоон амьдардаг бөгөөд тоо толгойн нягтшилыг бага байлгадаг. Нэг пумад ногдох нутаг дэвсгэрийн хэмжээ тухайн газар орны байдал, ургамал, амьтан хэр элбэгээс шалтгаална. Том махчин боловч, тархалтынхаа хүрээнд үргэлж зонхилох махчин байж чаддаггүй. Тухайлбал ягуар, саарал чоно, Америкийн хар баавгай, гриззли баавгайтай хоолоо булаалддаг. Хүнээс дөлдөг. Хүнд халдах нь ховор боловч сүүлийн үед ийм тохиолдол өсч байна.

Европчууд Америк тивүүдийг колоничилсны дараа пумаг алж, устган, пумагийн нутаг дэвсгэрийг хүмүүс хөгжүүлсээр байгаагийн уршгаар тоо толгой нь ихэнх нутагт буурсан. Ялангуяа Хойд Америкийн зүүн хэсгээр Флорида дахь субпопуляцийг эс тооцвол пума орон нутгийн чанартай устсан. Гэхдээ зүүн хэсгийн нутаг дэвсгэрт пума дахин тархаж эхэлж байж болно. Пума өргөн уудам нутагт тархсан учраас олон янзын нэртэйгээс гадна уугуул иргэдийн домог, орчин үеийн соёл урлагт янз бүрийн байдалтай туссан.


Эшлэл[засварлах]

  1. Cat Specialist Group (2002). Puma concolor. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is near threatened

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Puma concolor