Рихард Вагнер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Вильгельм Рихард Вагнер (герм. Wilhelm Richard Wagner, 1813-1883) нь Германы хөгжмийн зохиолч, удирдаач, театрын найруулагч болон нийтлэлч юм.

Рихард Вагнер

Намтар[засварлах]

Вагнер 1813 оны тавдугаар сарын 22-нд Германы Лейпциг хотноо Карл Фридрих Вагнерийн найм дахь хүү болон мэндэлжээ. Эцэг нь Лейпциг хотын цагдаагийн ажилтан байсан бөгөөд Рихардыг төрөхөөс зургаан сарын өмнө эсэргэнэт өвчнөөр нас барсан гэдэг. Нөхрийнхөө найз Людвиг Гейертэй 1814 онд гэрлэж Дрезден хот руу нүүж түүний харшид амьдрах болжээ. Хожим Вагнер Гейерийг төрсөн эцгээ биш гэдгийг еврей гарвалаар нь мэдэж байжээ.

Гейер дагавар хүүгээ театрт хайртай шигээ хайрладаг байсан ба хүүдээ өөрийн тоглолтуудаа үзүүлдэг байв. Бүр багахан дүрүүдэд тоглуулаад ч авдаг байв. 1820 онд хөгжмийн сургуульд латин багшаар төгөлдөр хуур заалгаж сурчээ. Маш сайн түвшинд тоглож чадахгүй байсан хэдий ч театрын найрал хөгжимчидтэй сонсголоороо тоглох болжээ. Гейер 1821 онд нас барахад Рихард найман настай үлдэж хоцорсон бөгөөд Гейерийн ах анхааран өөр дээрээ авчээ. Бяцхан Вагнерийн хөгжмийн боловсрол үлэмж сайжрахын сацуу эмгэнэлт драмын жүжгийн хөгжим бичихийг чармайх болж, 1826 онд Леуболд хэмээх Шекспир, Гёте эмгэнэлт жүжгийн төрлөөр зохиол бичжээ. Вагнер гэр бүлийнхнийхээ ятгалгаар хөгжмийн бүтээлээр дагнах шийдэн суралцаж эхэлсэн гэдэг.

1827 онд Лейпцигтээ гэр бүлийхэнтэйгээ нүүн ирж, гармоний анхны хичээлээ заалгажээ. 1828 онд Бетховений 7 ба 9-р симпоныг сонссоныхоо дараа 9-р симпоны хөгжмийн найруулгыг төгөлдөр хууран дээр бичсэн нь Рихардад ихээхэн урам зоригийг өгсөн ажээ. Моцартын D минор хөгжмийн бүтээлийг сонсоод дан ганц төгөлдөр хуур хөгжимд зориулсан сонатын бүтээл бичихээр шамдах болсон нь цаашлаад найрал хөгжмийн удиртгалын эхлэл байлаа.


1831 онд Лейпцигийн Их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж, 1833-1842 оны хооронд амьдрал нь түгшүүртэй байдал үүссэн бөгөөд энэ хугацаанд Вюрцбург хотын театрт найрал дууны багш, Магдебург, Кёнигсберг, Риг хотуудын дуурын ордонд хөгжмийн найруулагчаар, Норвег улс, Лондон болон Парис хотуудад байхдаа Фауст хөгжмийн удиртгал, Нисдэг Голланд дууриа бичсэн түүхтэй. 1842 онд Дрезден хотод Риенц, сүүлчийн индэр хэмээх гурав дахь дууриа бичиж дуусгажээ. II Фрэдрих Аугуст хааны 1849 оны дөрөвдүгээр сард батлагдсан шинэ үндсэн хуулийг эсэргүүцсэн Оросын анархист үзэлт М. А. Бакунин тэргүүтний тавдугаар сарын бослого дэгдэж Дрезденд эмх замбараагүй байдал үүссэн ба бослогод идэвхитэй оролцсон Вагнер Швейцарийн Цюрих хот руу дүрвэж, тэнд байхдаа 'Нибелунгийн бэлзэг баатарлаг түүхийг харуулсан дөрвөн бүлэгт дуурийнхаа (Рейний алт , Валкир) хоёр дуурь болон Тристиан, Изольда хоёр дуурийг тус тус бичжээ. 1858 оны богино хугацаанд Италийн Венец, Швейцарийн Люцерн, Австрийн Вена, Францын Парис, Германы Берлин зэрэг хотуудаар явж газар үзжээ.

1864 онд II Людвиг хаан Бавари хотыг ивээлдээ авснаар Людвиг хааны эрин үе ирж улс орны байдал тогтворжиж ирсэн үест Вагнер Мюнхен хотноо ирж Нюрнбергийн мэргэжлийн дуучид дууриа бичихийн хажуугаар 'Нибелунгийн бэлзэг дөрвөлийнхөө сүүлийн хоёр Зигфрид, Бурхдын мөхөл дууриудыг бичиж эхэлжээ. 1872 онд Баваригийн Байрот хотод байх үедээ буюу 1876 оны наймдугаар сард 'Нибелунгийн бэлзэг дууриа бичиж дуусгасан түүхтэй. 1882 онд мөн л Байротдоо Парсифаль хэмээх сүүлчийнхээ хөгжимт жүжгийн дууриа бичиж дуусгажээ. Түүний дараахан буюу 1883 онд бие нь чилээрхсээр Венец хотноо таалал төгсчээ.

Вагнер гэр бүл, найз нөхдийнхөө дунд, 1881 он

Түүний бүтээлүүд[засварлах]

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Дуурь
Хөгжмийн бүтээлүүд
Зурагнууд
Бусад