Терренс Жонс

Терренс Жонс (Англи: Terrence Jones, 1992 оны нэгдүгээр сарын 9-нд Орегон мужийн Портленд хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Хьюстон Рокетс» багт довтлогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Жонс 2011 оны НБА-гийн драфтад багтаагүй[1] ч дараа оны драфтад багтсанаа 2012 оны дөрөвдүгээр сард зарлуулав.[2] Улмаар №18-аар «Хьюстон Рокетст» хуваарилагдаж, шуудхан Д лигийн «Рио Гранде Валлей Вайперст» бэлтгэгджээ.[3]

2013 оны хоёрдугаар сарын 4-нд Д лигийн бүх оддын тоглолтонд сонгогдов.[4] Энэ үед түүнийг «Рокетс» дуудсан билээ.[5]

Жонс 2014 оны нэгдүгээр сарын 18-нд замналынхаа дээд 36 оноо авахын сацуу 11 самбар, 2 хаалтыг 114-104 харьцаагаар «Милуоки Баксыг» ялсан тоглолтонд хийв. Уг амжилтаараа 30 ба түүнээс дээш оноо хамгийн залуудаа авсан «Рокетсийн» домог Хаким Олажьювоны удаад бичигджээ.[6]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Brandon Knight entering NBA draft". ESPN.com. April 20, 2011.
  2. "UK's starting five opts for draft". ESPN. 18 April 2012. Retrieved 30 May 2012.
  3. 2012-13 NBA Assignments
  4. 2013 NBA Development League All-Star Game Rosters Announced
  5. Two Replacements Named for the 2013 NBA Development League All-Star Game
  6. Notebook: Rockets 114, Bucks 104

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]