Ховд сум (Увс)
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Ховд сум
ᠬᠣᠪᠳᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Увс |
Сумын төв | Хөхтолгой |
Газар нутаг | |
• Нийт | 3,000 км2 (1,000 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,546 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Шуудангийн код | 85230 |
Ховд нь Увс аймгийн сум юм. Аймгийн төв Улаангомоос 200 км зайтай оршдог бөгөөд Бугат, Шивэр, Ховд, Ачит гэсэн 4 багтай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1924 онд Ховд баруун гол сум нэртэйгээр байгуулагдсан манай улсын ууган сумдын нэг бөгөөд тус сумаас 1956 онд одоогийн Ховд аймгийн Мянгад сум руу Чацарганат багийг, Увс аймгийн Өмнөговь сум руу Улиастай, Баянгол багийг тус тус шилжүүлжээ. Харин Увс аймгийн Бөхмөрөн сумаас Ачит багийг тус суманд шилжүүлсэн байна.
Шилжихээс өмнөх Чацарганат багийн буюу тэр үеийн Ховд сумын 8-р багийн иргэдээс МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор Гун-Аажив, МУ-ын гавьяат жүжигчин М.Бадам, Уулын спортын ОУХМ Г.Цэрэннадмид, Улиастай, Баянгол буюу тэр үеийн Ховд сумын 7,9-р багийн иргэдээс Төрийн сайд, генерал Б.Дэжид, төрийн шагналт, доктор Х.Цагаан, МУ-ын гавьяат эдийн засагч, төрийн сайд, доктор Э.Бямбажав, төрийн сайд, доктор Б.Эрдэнэсүрэн, ШУ-ны доктор Х.Цоохүү, төрийн сайд А.Пүрэвжав, доктор Б.Насанжаргал, Ц.Даш нарын алдартнууд төрөн гарч Ховд сумаараа овоглож байжээ.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Аймгийнхаа баруун хэсэгт Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц , өөрийн аймгийн Өмнөговь, Тариалан, Улаангом, Бөхмөрөн сумуудтай хиллэн оршдог. Сумын төв нь Ховд голынхоо эрэг дээр оршдог бөгөөд зуны улиралд 50 км нүүж Нуурын булаг хэмээх газар зусдаг онцлогтой. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Ховд голоо дагасан бургас, улиас, хусан шугуйтай, Алтайн салбар уулс болох Хархираа-Түргэний уулсдаа хар модон ойтой, мөнх цаст уулстай, Ховд, Шивэр, Нуурын булгын голуудтай, Ачит, Шаазгай нууртай, Бугат багийн нутагт 108 ширхэг 5 өнгийн нуур байдаг. 18 метрийн өндрөөс унах Гоожуурын хүрхрээ энэ нутагт бий. Увс нуурын ай сав дэлхийн өвд бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сумын зуслангийн газар нутаг тусгай хамгаалалттай болсон. Янгир, ирвэс, зэрлэг гахай, хойлог, алтангургалдай, тарвага зэрэг ховордож буй амьтад энэ нутагт бий.
Хүмүүс
[засварлах | кодоор засварлах]Тус сумын бахархалт хүмүүс, үр хойчис:
Хөдөлмөрийн баатар Р.Пүрвээ, төрийн соёрхолт уурхайчин Ц.Дорж, төрийн соёрхолт, МУ-ын ХАА-н гавьяат, доктор, дэд профессор Б.Балган, МУ-ын СГЗ Ө.Нарангэрэл, МУГБагш П.Батаа, МУ-ын Ардын багш, МУГБагш, ШУ-ны доктор, профессор, хурандаа Г.Мягмаржав, Гавьяат механикжуулагч Доржийн Батаа, МУ-ын гавьяат хуульч, УМБГ болон НЦГ-ын дарга асан хурандаа Ж.Бумнанжид, ХТАЗүтгэлтэн, төрийн зүтгэлтэн Цулдган, Төрийн сайд, ШУ-ны доктор Ж.Чогдон, Төрийн сайд, ОББЭЭСайд Д.Ёндон, ОББЭЭСайд Б.Лочин, "тэргүүн шадар" дипломатич Б.Нацагдорж, НАХЯ-ны тусгай газрын дарга, чекист, хурандаа Ч.Эрдэнэ, МУ-ын хошууч генерал, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, МУ-ын аварга малчин, улсын сайн малчин Б.Загиржав, Цэрэнчимэд, Баатаржав, Өлзийбат, А.Дансран, Ц.Нянгар, Д.Пүрэв, Д.Шавганц, О.Минжин, Б.Янжив, Б.Маням, Т.Дамба, Балжинням, Буянжаргал, А.Гантулга, С.Түмэн-Өлзий, Б.Хөөхуяг, Улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ж.Гэлэг, Улсын начин, доктор Г.Даваасамбуу, БОЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, МНН-ыг үүсгэн байгуулагч анхны дарга, доктор Д.Басандорж, доктор Е.Моголцог, Д.Пүрэв, Г.Даваасамбуу, Г.Эрдэнэчимэг, М.Баярпүрэв, Б.Цоггэрэл, Увс аймгийн дарга Хөхнүдэн, Увс аймгийн орлогч дарга М.Пунцаг, М.Батжаргал,Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, МУ-ын 5 удаагийн аварга, аймгийн арслан, ОУХМ Н.Баярмагнай, Самбо бөхийн Ази тивийн аварга, самбо бөхийн улсын аварга, ОУХМ Д.Цэрэндулам, Жүдо бөхийн МУ-ын 2 удаагийн аварга, Жүдо бөхийн дэлхийн цомын 2 хүрэл медальт, ОУХМ, Сумо бөхийн дэлхийн аварга, Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, аймгийн арслан А.Тэсхүү, Ж.Отгон, Л.Энхсаруул, СТА, Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, Увс аймгийн Боловсролын хэлтсийн дарга, нийслэлийн 33-р сургуулийн захирал И.Ноосгой, цэргийн хэлтсийн дарга Б.Сааралдай, санхүү хэлтсийн дарга, Монголбанкны захирал М.Саарал, Архангай, Увс, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Ц.Намсрайжав, ТЭХЯ-ны хэлтсийн дарга, МУ-ын зөвлөх инженер Ж.Цээлэйсүрэн, ТЕГ-ын хэлтсийн дарга Э.Гүнчин, МХЗЭ-ийн Төв хороо, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга Р.Гомбожав, УБЕХорооны(одоогийн Монголбанк) хэлтсийн дарга С.Булган, Сангийн яамны газрын дарга, Эдийн засаг хөгжлийн яамны газрын дарга И.Батхүү, аймгийн Боловсролын газрын дарга С.Дашням, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Баяраа, аймгийн Цаг уурын дарга Б.Пүрэвсүрэн, Шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Даваасүрэн, нийслэлийн 14-р сургуулийн захирал Э.Гунгаажав, 59, 130, 89 сургуулийн захирал Р.Энхбаяр. Тус сумаас цэрэг, цагдаа, тагнуулын 29 хурандаа төрсөн онцлогтой сум.
Сумын өнөөгийн байдал
[засварлах | кодоор засварлах]Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш улс орон даяар бий болсон төвийн бүс рүү шилжих ба Ховд сумынхан нь "Шаазгайн нуур" гэх хавь луу шилшиж ба их нүүдэл тус сумыг мөн л дайрч тус сумын иргэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Төв, Сэлэнгэ аймгийн сумдад олноороо шилжин суурьшаад байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд сумын хөгжилд ахиц гарч, 24 цагийн эрчим хүчтэй, гар утасны дэд бүтэц, шилэн кабель орсон, сум орон нутгийн барилгуудыг шинэчилж засварласан, төр засгаас алслагдсан бүс нутагт зөв бодлого барьж ажиллаж эхэлсэн нь нүүдлийг сааруулж байна. Мал сүрэг өсч, эсгийний, загасны гэх мэт жижиг үйлдвэрүүд бий болж, чацаргана, хүнсний ногоо тарьдаг өрхийн тоо эрс ихэсч байна.
Сум маань 2011 онд улсын тэргүүний сумаар, Соёлын төв 2012 онд улсын тэргүүний соёлын төвөөр шалгарч, төрөлх нутагтаа буй Ховдчууд сэтгэл санаа өөдрөгөөр ажиллаж, амьдарцгааж байна.