Хүрэн нүүрс: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
|||
Мөр 26: | Мөр 26: | ||
== Эх сурвалж == |
== Эх сурвалж == |
||
{{Reflist}} |
{{Reflist}} |
||
== Гадаад холболт == |
|||
{{commons category|Lignite}} |
|||
*[http://www.geographyinaction.co.uk/Issues/Lignite.html Geography in action - an Irish case study] |
|||
*[http://www.geographyinaction.co.uk/Assets/Photo_albums/Eight/pages/Lignite.html Photograph of lignite] |
|||
*[http://www.cleancoal.com.au/ECT/Coldry.html Coldry:Lignite Dewatering Process] |
|||
*[http://www.isf.uts.edu.au/publications/tarlo2002whybrowncoal.pdf Why Brown Coal Should Stay in the Ground] |
|||
*[http://new.dpi.vic.gov.au/__data/assets/pdf_file/0006/37518/Brown-Coal-050710.pdf Victoria Australia Brown Coal Factsheet] |
|||
*[http://www.australianminesatlas.gov.au/aimr/.../brown_coal_10.jsp Australian mines atlas] |
|||
[[Ангилал:Нүүрс]] |
|||
[[Ангилал:Органик эрдэс]] |
12:11, 12 Арванхоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар
Хүрэн нүүрс (Англи: Lignite, Brown coal) нь бага хувирсан (занар ба чулуун нүүрс хоёрын дун дахь шат) нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш байдлаар хэрэглэгддэг.
Хүрэн нүүрс нь, 50-77 % нүүрстөрөгч[1], 20-30 % (зарим тохиолдолд 40 %) чийг (ус),[2] багагүй хэмжээний дэгдэмхий бодисуудыг(50 хүртэл %)[3] агуулдаг. Хар хүрэн эсвэл хар, ховор тохиолдолд хүрэн өнгөтэй. Шазан дээрх зуураам ямагт хүрэн байдаг. Ойролцоогоор 1 км гүнд, даралт болон өндөр температурын нөлөөгөөр, үхсэн органик үлдэгдлүүдээс үүсдэг. Шаталтын дулаан ялгаруулалт багатай (ойролцоогоор 26 МДж/кг) түлш.
Агаарт чийгээ хурдан алдаж, бутарч үйрдэг.[3].
Бүтэц ба байгуулалт
Хүрэн нүүрс нь нягт, чулуу хэлбэрийн, хараас - цайвар буурал хүртэл өнгөтэй, шаазан хавтан дээр ямагт хүрэн өнгийн зураас үлдээдэг. Ургамалын гаралтай болох нь дийлэнхи тохиолдолд харагддаг: хясаалаг, шороолог, модлог.[1]. Хүрэн нүүрс нь тортогтой дөл гарган, эвгүй үнэр ялгаруулан хялбар шатдаг.
Калийн гидроксидоор боловсруулахад бараан буурал өнгийн шингэнийг ялгаруулдаг. Хүүрайгаар нэрэхэд, чөлөөт эсвэл цууны хүчилтэй холбоотой аммиакийг ялгаруулдаг. Хувийн жин 0,5—1,5. Үнслэг ба хүхрийг хасан тооцвол, химийн бүтэц нь: 50—77 % (дундаж нь 63 %) нүүрстөрөгч, 26—37 % (дундаж нь 32 %) хүчилтөрөгч, 3—5 % устөрөгч, 0—2 % азот. Хольцын хувьд бусад нүүрстэй ойролцоо.
Нягт хүрэн нүүрс - Хувийн жин – 1,15-1,30г/см³ . Ус бага агуулдаг 7-12% Шороолог хүрэн нүүрс- Хувийн жин – 1,10-1,35г/см³ 36-65% ус агуулдаг
Чулуун нүүрсээс ялгагдах ялгаа
Өмнө дурьдсанчлан, хүрэн нүүрс нь чулуун нүүрсээс ялгах хамгийн хялбар арга нь түүний шаазан хавтан дээр үлдээх зураас бөгөөд тэр ямагт хүрэн буурал өнгөтэй байдаг. Хүрэн нүүрсний чулуун нүүрсээс ялгагдах чухал ялгаа нь, тэрээр нүүрстөрөгчийн агууламж багатай, дэгдэмхий бодис ба чийгийн (ус) агууламж ихтэйд оршино. Энэ нь, түүний утаа ба үнэр их гарган, түргэн хялбар шатаж, бага дулаан ялгаруулдаг, идэмхий калийтай урвалд ордог зэргийн тайлбарлана. Усны агууламж ихтэй ба түүнийг хатаахад нунтагран бутардаг. Иймд дулааны үйлдвэрлэлд түүнийг нунтаг байдлаар шатаадаг. Хүрэн нүүрс нь, чулуун нүүрстэй харьцуулахад азотыг бага агуулдаг ч, хүхрийг багагүйгээр агуулдаг.[4].
Эх сурвалж
- ↑ 1.0 1.1 Бурый уголь // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ "ЛуганьТопСервис" (орос хэлээр). Archived from the original on 2012-02-14.
- ↑ 3.0 3.1 РосИнформУголь
- ↑ ЗАО УК «Порт»