Ёл
Ёл | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Gypaetus barbatus (Карл Линней, 1758) |
Ёл, мөн Ооч ёл гэгддэг, Gypaetus barbatus, нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Төвд, Монголд өндөр уулархаг газар суурин нутаглана. Альпын нуруунд аваачиж суурьшуулсан боловч ховор хэвээр байна.
Тэд голдуу улай сэгээр хооллох ба ясны чөмөг гол идэш нь болдог. Өндрөөс яст мэлхий болон томхон ясыг унагаж бяцлаад иддэг.
Гадаад төрх[засварлах | edit source]
Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг.
Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Залуу ёл бүх бие нь барандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. Ёл шувуу тэжээвэр нь 40 гаруй жил насладаг байна.
Үржил[засварлах | edit source]
12-2 сарын дунд хүртэл үржлийн улирал бөгөөд 1-2 өндөг гаргадаг. 53-58 хоноод ангаахай гарч, үүрэндээ 106-130 хоног өсөж бойжно.
Цахим холбоос[засварлах | edit source]

![]() |
Викизүйлд Gypaetus barbatus-тай холбоотой мэдээлэл байна. |