Авхийн Хавлааш
Харагдац
Авхийн Хавлааш | |
Төрсөн он | 1945 он |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Баян-Өлгий аймгийн Сагсай сум |
Яс үндэс | казах үндэстэн |
Улсын иргэн | Монгол → Казахстан |
Ажил үйл | дуучин |
Урсгал | Дуурь |
Алдар цол | |
Төр нийгмийн шан БНМАУ-ын Гавьяат Жүжигчин БНМАУ-ын Ардын Жүжигчин |
Авхийн Хавлааш (хас. Қабылаш Әбікейұлы) МУАЖ дуурийн дуучин
Намтар
[засварлах | кодоор засварлах]Болгарын Софи хотноо хөгжмийн дээд сургуульд 1967-1972 онд суралцаж төгссөн.
1963-1967 онд Баян-Өлгий аймгийн ХДТ-т, 1972-1990 онд ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ.
1990 оноос хойш Казахстанд ажиллаж амьдарч байна.
Бүтээсэн дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Юндэн,
- Д.Лувсаншаравын “Хан бүргэд”-ийн Дэмчигбал,
- Л.Мөрдоржийн “Жаргал”-ын Цогт,
- П.Чайковскийн “Евгений Онегин”-ий Онегин,
- Б.Сметаны “Худалдагдсан бэр”-ийн Куршин,
- Ж.Вердийн “Риголетто”-гийн Риголетто, “Травиата”-гийн Жермон, “Тоска”-гийн Скарпья,
- Ж.Бизегийн “Кармен”-ий Эскамильо,
- Ц.Нацагдоржийн “Өгөөдэй хаан”-ы Хонхордой зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн дүрд дуулж жүжиглэсэн байна.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин - /1976-07-09. №143/
- БНМАУ-ын Ардын Жүжигчин - /1981-07-07. №216/