Агваржин хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Агваржин хаан
Монгол Улсын хаан
Agvarjin Jonon khan.jpg

Агваржин хаан.
Хаанчлал 1452-1453
Өмнөх Тайсун хаан
Удаах Эсэн тайш
Эцэг Ажай
Ургийн овог Боржигин

Агваржин хаан нь 1423 оны харагчин туулай жил дор төрсөн. Тайсун хааны дүү юм. 1452 оны хар бичин жил дор хаан ширээнд сууж 1453 онд алагджээ.

Намтар[засварлах | edit source]

Баруун түмний жонон байсан Агваржин нь Ойрадын Эсэн тайштай хуйвалдан өөрийн ах хаан Тайсунг хаан ширээнээс нь унаган үхэлд хүргээд урьдын тохиролцсон ёсоор Монгол улсын их хаанаар өргөмжлөх, Эсэн тайшийг жононгоор өргөмжлөх их ёслол Уурхай гэдэг газар болно гэдэг зар тараажээ. Тэр өдөр тогтоосон газар нь Агваржин жонон, хүү Хархуцаг хунтайж болон өөрийг нь дагасан ноёд түшмэдээ дагуулан баясгалантайяа хүрж очжээ. Гэтэл ёслолд зориулан Эсэнгийн бариулсан цэрэг хамгаалалттай том цагаан гэрийн гадна буулгаж зөвхөн Агваржин жононг шадар бараа бологчтой нь хамт оруулаад өөр бараа бологчидыг нь өөр гэрт оруулжээ. Төдхөн их гэрээс хүн бахирч чарлалдах чимээ сонстож хаяагаар нь цус мэлийн урсаж, зугтаж гарахыг оролдогсодыг Ойрадын цэрэг цавчиж эхэлжээ. Энэ бол Ойрадын Эсэн тайш төрийн дээд эрхийг булаан авах эргэлтээ дуусгах эцсийн аллага байв. Тэрээр, түүний шадар бараа бологчидыг их гэрийн дотор ухуулсан гүнзгий нүхийг цагаан эсгийгээр таглаад, Монголчууд хамгийн хүндэт зочиноо ам цагаан эмгий дээр гишгүүлдэг ариун ёсыг бузар хар хэрэгтээ ашиглаж гучин гурван отгот, дөчин дөрвөн өрөвлөгт, жаран нэгэн хиурт олон ноёдыг тэрхүү эсгий дээр гишгүүлэн гүнзгий нүхэнд түлхүүлэн оруулж хороосон нь 1452 онд болсон бололтой. Энэ гунигт явдалын улмаас “ ноёдын үхэл чуулганд , нохойн үхэл ганд ” гэдэг өвөрмөц хэллэг үүссэн ажээ. Гэхдээ зарим сурвалж бичигт тухайлбал : Саган сэцэн-ий Эрдэнийн товч-д Агваржин хаанд өргөмжлөгдөөд дараа нь дайллаганд уригдаж очоод алагдсан гэж бичсэн байдаг. Агваржин жононгийн хүү Хархуцаг хунтайж амьд гараад Цагаадайн улсруу зугтаж яваад зам зуураа хорлогджээ.

Өмнөх
Тайсун хаан
Монгол улсын хаан
1452-1453
Дараах
Эсэн тайш
Өмнөх
Хархуцаг дүүрэн хунтайж
Бага хаадын үеийн Монгол улсын Жонон
1438-1452
Дараах
Баянмөнх жонон