Азербайжан хэл
Азербайжан хэл | |
Azərbaycan dili, آذربایجان دیلی | |
---|---|
Газар орон | Азербайжан, Иран, Ирак, Гүрж, Орос, Турк |
Эзэмнэгч | 25–35 сая хүн[1][2][3][4][5][6] |
Хэлтэн | Азербайжан үндэстэн |
Төрөл зүй | Түрэг салбар
|
Бичиг үсэг | латин үсэг (Азербайжанд) араб үсэг (Иран, Иракт) кирилл үсэг (Дагестанд) |
Албан ёсоор хэрэглэдэг газар орон | |
Үндсэн нэг | Азербайжан |
Гурвын нэг | Дагестан (ОХУ) |
Олон улсын томъёолбор (англ.) | |
ISO 639-1 | az |
ISO 639-2 | aze |
ISO 639-3 | aze – inclusive code Individual codes: azj – North Azerbaijani azb – South Azerbaijani |
Азербайжан хэлтний нутгийн газрын зураг |
Азербайжан хэл — азербайжан үндэстний төрөлх, түрэг салбарын огуз бүлгийн хэл.
Азербайжан хэл төрөл гарлаараа турк, кашкай, туркмен, крымын татар хэлтэй дөхүү байна.[7]
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Азербайжан хэлтэн Азербайжан, Иранд олноор аж төрдөг. Ираны баруун хойд нутгаар байна. Бас Гүрж, Орос, Турк, Ирак зэрэг эргэн тойрны оронд байна. Азербайжан хэл Азербайжан улсын цор ганц албан ёсны хэл болдог бол Оросын Даг орны албан хэрэглээний арваад хэлний нэг гэдэг. 25–35 сая хүний төрөлх хэл болно.
Аялга
[засварлах | кодоор засварлах]Азербайжан хэл эргэн тойрны түрэг төрлийн хэлтэй тодорхой өндөр хувиар ойлголцдог. Тиймдээ турк хэлний нэг янз гэх үзэл ч дэлгэрсэн. Харин дотор нь умард, өмнөд аялга болгон үндсэн хоёр бүлэгт хуваадаг. ISO 639-3 кодоор:
- azj – Умард азербайжан — Азербайжан, Гүрж, Оросын 8 сая хүний аялга. Азербайжан улсын албанд хэрэглэгддэг. Ширван аялгыг үндсэн аялгаа болгосон. 1992 оноос латин үсгээр бичиж байгаа.
- azb – Өмнөд азербайжан — Иран, Ирак, Сирийн 16 сая хүний аялгуу. Иранд персээр торки, азербайжанаар түркү гэж нэрийддэг. Эртнээсээ араб үсгээр бичдэг.
Авиа зүй
[засварлах | кодоор засварлах]Гийгүүлэгч
[засварлах | кодоор засварлах]уруулын | шүдний Alveolar |
Postalveolar | тагнайн | нармайн | Glottal | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
хамрын | m | n̪ | ||||||||||
хамжих | p | b | t̪ | d̪ | t͡ʃ | d͡ʒ | c | ɟ | k | ɡ | ||
шүргэх | f | v | s̪ | z̪ | ʃ | ʒ | x | ɣ | h | |||
Approximant | l | j | ||||||||||
Tap | ɾ |
Эгшиг
[засварлах | кодоор засварлах]хэлний урдуур | хэлний хойгуур | |||
---|---|---|---|---|
Unrounded | Rounded | Unrounded | Rounded | |
уйтан | i | y | ɯ | u |
дунд | Error: {{IPA}}: unrecognized language tag: e̞ | Error: {{IPA}}: unrecognized language tag: ø̞ | Error: {{IPA}}: unrecognized language tag: o̞ | |
уужим | æ | ɑ |
Үсэг бичиг
[засварлах | кодоор засварлах]1992 оноос Азербайжан улсад хэрэглэж буй 32 үсэгтэй латин цагаан толгой:
A a | B b | C c | Ç ç | D d | E e | Ə ə |
F f | G g | Ğ ğ | H h | X x | I ı | İ i |
J j | K k | Q q | L l | M m | N n | O o |
Ö ö | P p | R r | S s | Ş ş | T t | U u |
Ü ü | V v | Y y | Z z |
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Peoples of Iran" in Looklex Encyclopedia of the Orient. Retrieved on 22 January 2009.
- ↑ Results of a New Nationwide Public Opinion Survey of Iran before the June 12, 2009 Presidential Elections
- ↑ "Iran: People", CIA: The World Factbook: 24% of Iran's total population. Retrieved on 22 January 2009.
- ↑ G. Riaux, "The Formative Years of Azerbaijan Nationalism in Post-Revolutionary Iran", Central Asian Survey, 27(1): 45-58, March 2008: 12-20%of Iran's total population (p. 46). Retrieved on 22 January 2009.
- ↑ "Iran", Amnesty International report on Iran and Azerbaijan people . Retrieved 30 July 2006.
- ↑ Ethnologue total for South Azerbaijani plus Ethnologue total for North Azerbaijani
- ↑ Lars Johanson (1998) The History of Turkic. In Lars Johanson & Éva Ágnes Csató (eds) The Turkic Languages. London, New York: Routledge, 81-125. Archive copy (Memento 8. Дөрөвдүгээр сар 2011 цахим архивт)