Аймгийн наадам
Монголчуудын уламжлалт Үндэсний их баяр наадмын адил аймгийн цол олгодог аймгийн баяр наадам нь эртний уламжлалт наадам юм.
Аймгийн наадмын түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын 21 аймаг жил бүр аймгийн баяр наадмыг зохион байгуулж аймгийн арслан , заан , харцага , начин цолыг олгож байна. 1921 оны Ардын хувьсгалаас эхлэн зарим аймаг баяр наадмыг зохион байгуулж байгаад 1932 оноос эхлэн ихэнх аймаг баяр наадмаа зохиож иржээ.Одоо Монгол улсын засаг захиргааны 21 аймаг баяр наадмаа зохион байгуулж байна. Аймгийн баяр наадамд 1921 оноос 2000 оныг хүртэл 64-128 бөх, 2000 оноос хойш 128-256 бөх , заримдаа 512 бөх барилдах тохиолдол байсан байна. Аймгийн баяр наадамд түрүүлсэн бөхөд аймгийн арслан, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, зургаа давж шөвгөрсөн бөхөд аймгийн харцага, тав давж шөвгөрсөн бөхөд аймгийн начин цолыг тус тус олгож байна. Аймгийн харцага цолыг 2008 оноос эхэлж олгож эхэлсэн. Аймгийн наадамд амжилт гаргасан бөхчүүдийн цолыг тухайн аймгийн Засаг даргын захирамжаар олгоно.Аймгийн аварга шалгаруулах барилдаанаараа аймгууд аймгийн цол олгож байгаа ч энэхүү цолыг зөвхөн аймгийн хэмжээнд л хүчин төгөлдөр мөрдөх журмыг МҮБХ гаргасан билээ.Аймгуудаас гадна Налайх дүүрэг, Багануур дүүргүүд баяр наадам болон аварга шалгаруулах барилдаанаараа цол олгож байгаад 2000 оноос тасарч байгаад 2016 оноос эхлэн аймгийн наадмаараа цол олгож байна.
Цэргийн баяр наадам
[засварлах | кодоор засварлах]Цэргийн баяр наадмын түүх
[засварлах | кодоор засварлах]Аймгийн цолтой дүйцэх цэргийн начин, заан арслан цолыг анх 1960-аад оны үеэс албан ёсоор олгож эхэлсэн гэдэг. Тухайлбал, 1961 онд явагдсан Монголын бүх ард түмний спартакиадын өмнөхөн явагдсан цэргийн спартакиадад түрүүлсэн Т.Зундуй/улсын заан/-д цэргийн арслан, үзүүрлэсэн Б.Санжаад “цэргийн заан” цол анх олгосон билээ. Үүнээс хойш бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртсэн Ч.Өвгөнхүү, Г.Баттогтох, Т.Артаг нарын олон бөхчүүд цолоо ахиулж, улсын цол хүртсэн байна. Түүнчлэн Булганы “дэгээ” хэмээх Н.Батчулуун, Төв аймгийн харъяат “онгоц” хэмээх Д.Чойжамц, Г.Цэсэнхүү, Өвөрхангай аймгийн харъяат Д.Цэрэндорж, Ц.Шаравдорж, Б.Пүрэвтогоо, Ховд аймгийн харъяат Д.Пүрэвжав, Дундговь аймгийн харъяат Ж.Санжаасүрэн нарын олон хүчит бөхчүүд цэргийн цолтойгоо үлдэж улс, аймгийн наадамд амжилттай барилдан цолоо батласан байдаг билээ. Харин сүүлдээ цэргийн ангиуд, “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдаанд олгох болсноор хавтгайрах хандлагатай болсон ч 1990 онд МҮБХ байгуулагдан, улмаар цэргийн цол олгох бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн юм. Ингээд 1992 онд анхны баяр наадмыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион явуулж Монгол улсын начин Содномын Дэлгэрбат цэргийн заан цолтой түрүүлэн Цэргийн арслан цолыг хүртсэнээр одоо жил бүр Улсын баяр наадмын өмнө аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон томоохон наадам болон явагдсаар байна. 1992-2009 оныг хүртэл 128 бөх барилдуулан цэргийн арслан, заан, начин цолыг олгож байгаад 2010 оны Бүх цэргийн баяр наадмаас эхлэн 256 бөх барилдуулан цэргийн харцага цолыг нэмэн олгож эхэлжээ.
1992 оноос эхлэн зохиогдсон хугацаанд энэхүү баяр наадмаас цол хүртсэн бөхчүүд улсын цол хүртдэг булган сүүлтэй наадам гэгдэх болсон билээ. Цэргийн баяр наадамд Дорнод аймгийн Цагаан-овоо сумын харъяат улсын начин Дондогийн Цогзолдорж, Увс аймгийн Сагил сумын харъяат улсын харцага Арслангийн Бямбажав, Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба нар хоёр удаа түрүүлж байсан байна. Харин Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат улсын харцага Түмэннасангийн Амартүвшин хоёр удаа үзүүрлэсэн амжилтыг үзүүлжээ.
Наадмын тухай тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Бүх цэргийн наадам | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 |
Аймгуудын баяр наадам
[засварлах | кодоор засварлах]Аймгийн баяр наадмын үзүүр, түрүүний бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]- Архангай аймгийн баяр наадам
- Багануур дүүргийн баяр наадам
- Багахангай дүүргийн баяр наадам
- Баян-Өлгий аймгийн баяр наадам
- Баянхонгор аймгийн баяр наадам
- Булган аймгийн баяр наадам
- Говь-Алтай аймгийн баяр наадам
- Говьсүмбэр аймгийн баяр наадам
- Дархан-Уул аймгийн баяр наадам
- Дорноговь аймгийн баяр наадам
- Дорнод аймгийн баяр наадам
- Дундговь аймгийн баяр наадам
- Завхан аймгийн баяр наадам
- Налайх дүүргийн баяр наадам
- Орхон аймгийн баяр наадам
- Өвөрхангай аймгийн баяр наадам
- Өмнөговь аймгийн баяр наадам
- Сүхбаатар аймгийн баяр наадам
- Сэлэнгэ аймгийн баяр наадам
- Төв аймгийн баяр наадам
- Увс аймгийн баяр наадам
- Ховд аймгийн баяр наадам
- Хөвсгөл аймгийн баяр наадам
- Хэнтий аймгийн баяр наадам
Цол хүртсэн бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]Аймгийн наадам | 2004 | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | |
2018 | 2019 | 2020 |