Бага наадмын бөхийн барилдаан

Сар шинийн барилдаан[засварлах | кодоор засварлах]

Бага наадмын түүх[засварлах | кодоор засварлах]

Анх “Нэгдэлчдийн өдөр”, “Малчдын сайн өдөр” хэмээн нэрлэж Мэдээлэл, Радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохиож байсан цагаан сарын барилдаан 1963 оноос түүхээ эхэлсэн аж. 1963 оноос 64 бөх, 1971 оноос 128 бөх, 1991 оноос 256 бөх барилдуулж байгаа нь цагаан сарын бөхийн барилдаан чанар чансааны хувьд улсын наадмын дараа орох эрэмбэтэйг илтгэнэ. Гэхдээ зарим жилүүдэд бөхийн тоо өөрчлөгдөж байсан байна. Тухайлбал 1970 оны нохой жил 120 бөх, 1973 оны үхэр жил 104 бөх, 1976 оны луу жил 160 бөх барилдаж байсан гэдэг.

Хамгийн анхны буюу 1963 оны Нэгдэлчдийн баярын барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат шинэхэн улсын заан цолтой түрүүлж байв. Тэрээр ийнхүү цагаан сарын барилдаанд хамгийн залуу буюу 22 насандаа түрүүлсэн бөхөөр тодорсон бөгөөд түүний энэ амжилтыг өнөө хэр хэн ч эвдэж чадаагүй байна. Харин 1966 оны барилдаанд дархан аварга Х.Баянмөнх улсын заан цолтой дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нарыг орхиж анх удаагаа түрүүлсэн байдаг. Цагийг эзэлсэн хоёр Мөнх цагаан сарын барилдаанд дөрвөн удаа үзүүр түрүүнд таарахад Х.Баянмөнх гурван удаад нь давж байжээ.

Цагаан сарын барилдааны түүхийн бусад сонирхолтой статистик тоо баримтаас дурдвал, улсын харцага Ч.Өвгөнхүү 1969 онд Д.Дамдин, С.Цэрэн, Ч.Бээжин зэрэг гурван аваргыг дараалан хаян түрүүлж байсан удаатай. Энэ нь таван аваргатай барилдаанд улсын начин цолтой бөх түрүүлсэн анхны тохиолдол байв. Мөн цагаан сарын барилдаанд зодоглосон аваргуудаас түрүүлж үзээгүй нэг бөх нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ч.Бээжин юм.

Тэгвэл цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн зургаан тохиолдол байдаг бөгөөд 1963, 1964 онд Ж.Мөнхбат, 1972, 1979, 1982 онд Х.Баянмөнх, 1978, 1983 онд Д.Цэрэнтогтох, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 2005 онд Г.Өсөхбаяр, 2013 онд Г.Эрхэмбаяр нар байна.

  • Хамгийн олон түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмааннямбуугийн Бат-Эрдэнэ 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2006 онуудад нийт 13 удаа түрүүлсэн.
  • Хамгийн олон үзүүрлэсэн бөх Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 1979, 1981, 1985, 1987, 1990 онуудад нийт таван удаа үзүүрлэсэн.
  • Хамгийн олон дараалан түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998 онуудад нийт 11 удаа дараалан түрүүлсэн.
  • Хамгийн олон дараалан үзүүрлэсэн бөх Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар 2005, 2006, 2007 онуудад гурван удаа дараалан үзүүрлэсэн.
  • Хамгийн ахмад настай түрүүлсэн бөх
  • Хамгийн залуудаа түрүүлсэн бөх Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Жигжидийн Мөнхбат 1963 онд 22 настайдаа улсын заан цолтой түрүүлсэн.
  • Улсын цолгүй түрүүлсэн бөх
  1. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн хурц арслан цолтой түрүүлсэн.
  2. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Шарын Мөнгөнбаатар 2011 онд аймгийн хурц арслан цолтой түрүүлсэн.
  • Улсын цолгүй үзүүрлэсэн бөх

1.Увс аймгийн баруун туруун сумын харъяат у/а Б.Ганбат 98 оны үзүүр а/а цолтой

  1. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын заан Цэрэндашдоржийн Магалжав 2000 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.
  2. Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай 2014 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн
  3. Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай 2017 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

Түрүү үзүүр хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Түрүү үзүүр хүртсэн бөхчүүдийн цолыг одоогийн цолоор бичсэн бөгөөд түрүү, үзүүрт шалгаран үлдсэн бөхчүүдийн цолоор жагсаавал:

  • Дархан аварга цолтон гучин зургаан түрүү, арван есөн үзүүр хүртсэн.
  • Даян аварга цолтон нэг түрүү хүртсэн.
  • Улсын аварга цолтон арван нэгэн түрүү, арван хоёр үзүүр хүртсэн.
  • Улсын арслан цолтон дөрвөн түрүү, арван гурван үзүүр хүртсэн.
  • Улсын гарьд цолтон хоёр түрүү, гурван үзүүр хүртсэн.
  • Улсын заан цолтон зургаан үзүүр хүртсэн.
  • Улсын харцага цолтон гурван түрүү, хоёр үзүүр хүртсэн.
  • Улсын начин цолтон хоёр үзүүр хүртсэн.
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харъяалал Цол Овог нэр Харъяалал
1963 Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.ав Чойжилын Бээжин Хөвсгөл Цагаан-Үүр
1964 Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.н Лувсандоржийн Дашдаваа Сүхбаатар Сүхбаатар
1965 У.арс Лувсанчимэдийн Сосорбарам Төв Баян-Өнжүүл Д.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1966 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1967 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.ав Чойжилын Бээжин Хөвсгөл Цагаан-Үүр
1968 Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1969 У.х Чойдорын Өвгөнхүү Сүхбаатар Уулбаян У.ав Чойжилын Бээжин Хөвсгөл Цагаан-Үүр
1970 Д.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1971 Да.ав Сэрээтэрийн Цэрэн Булган Сайхан Д.ав Дарийн Дамдин Хөвсгөл Цагаан-Үүр
1972 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.з Ундрахын Пүрэв Говь-Алтай Хөхморьт
1973 Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.арс Жамбалын Хайдав Увс Зүүнговь
1974 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1975 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1976 Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант У.арс Лувсанчимэдийн Сосорбарам Төв Баян-Өнжүүл
1977 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.арс Пүрэвийн Дагвасүрэн Төв Батсүмбэр
1978 Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант
1979 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1980 У.ав Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам У.з Донровын Долгорсүрэн Өвөрхангай Хужирт
1981 Д.ав Жигжидийн Мөнхбат Төв Эрдэнэсант Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1982 Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас У.арс Мядагийн Мөнгөн Увс Давст
1983 Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл У.з Дэндэвийн Амгаа Булган Дашинчилэн
1984 У.ав Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам У.з Ёндонгийн Ишгэн Өвөрхангай Хужирт
1985 У.ав Дагвацэрэнгийн Хадбаатар Төв Угтаалцайдам Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1986 Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл У.арс Мядагийн Мөнгөн Увс Давст
1987 У.ав Одвогийн Балжинням Увс Наранбулаг Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1988 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.арс Бандийн Ганбаатар Өвөрхангай Баян-Өндөр
1989 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1990 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Д.ав Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай Нарийнтээл
1991 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.арс Бандийн Ганбаатар Өвөрхангай Баян-Өндөр
1992 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ав Одвогийн Балжинням Увс Наранбулаг
1993 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр Д.ав Хорлоогийн Баянмөнх Увс Хяргас
1994 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ав Одвогийн Балжинням Увс Наранбулаг
1995 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ав Одвогийн Балжинням Увс Наранбулаг
1996 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.арс Дуламжавын Мөнх-Эрдэнэ Архангай Булган
1997 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.г Цэдэндамбын Цэрэнпунцаг Завхан Цагаанчулуут
1998 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.арс Батжаргалын Ганбат Увс Баруунтуруун
1999 Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр
2000 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.з Цэрэндашдоржийн Магалжав Сүхбаатар Мөнххаан
2001 Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2002 У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт У.г Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг
2003 У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт Д.ав Агваансамдангийн Сүхбат Төв Сэргэлэн
2004 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.г Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг
2005 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2006 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий Өмнөдэлгэр У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2007 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар Өвөрхангай Хужирт
2008 У.г Ишдоржийн Доржсамбуу Булган Гурванбулаг У.н Дугардоржийн Батбаяр Говь-Алтай Бугат
2009 У.арс Батжаргалын Ганбат Увс Баруунтуруун Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл
2010 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай Батцэнгэл
2011 У.х Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар Онгон У.арс Хадбаатарын Мөнхбаатар Хөвсгөл Шинэ-Идэр
2012 У.ав Сүхбаатарын Мөнхбат Увс Баруунтуруун У.арс Хадбаатарын Мөнхбаатар Хөвсгөл Шинэ-Идэр
2013 У.ав Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал У.ав Сүхбаатарын Мөнхбат Увс Баруунтуруун
2014 У.г Дамбийн Рагчаа Архангай Булган У.х Оргихын Хангай Ховд Буянт
2015 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат У.з Мөнхсайханы Өсөхбаяр Булган Бүрэгхангай
2016 У.арс Цэдэвийн Содномдорж Хөвсгөл Тосонцэнгэл У.ав Гунаажавын Эрхэмбаяр Сэлэнгэ Мандал
2017 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат У.х Оргихын Хангай Ховд Буянт
2018 У.х Баярхүүгийн Бат-Өлзий Ховд Зэрэг У.арс Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст
2019 У.арс Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Булган У.арс Цэдэвийн Содномдорж Хөвсгөл Тосонцэнгэл
2020 барилдааныг өнжсөн
2021 барилдааныг өнжсөн

Аймгуудын эрэмбэ[засварлах | кодоор засварлах]

д/д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Хэнтий 13 1 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997

1998, 2000, 2006

1999
2. Төв 12 7 1963, 1964, 1965, 1968, 1973, 1976, 1980, 1981, 1984, 1985

1999, 2001

1966, 1974, 1975, 1976, 1977, 1978, 2003
3. Увс 11 13 1966, 1967, 1972, 1974, 1975, 1977, 1979, 1982, 1987, 2009

2012

1968, 1970, 1973, 1982, 1986, 1989, 1992, 1993, 1994, 1995

1998, 2013, 2018

4. Архангай 8 3 2004, 2005, 2007, 2010, 2014, 2015, 2017, 2019 1996, 2009, 2010
5. Өвөрхангай 5 13 1978, 1983, 1986, 2002, 2003
1979, 1980, 1981, 1984, 1985, 1987, 1988, 1990, 1991, 2001

2005, 2006, 2007

6. Хөвсгөл 2 8 1970, 2016 1963, 1965, 1967, 1969, 1971, 2011, 2012, 2019
7. Булган 2 4 1971, 2008 1983, 2002, 2004, 2015
8. Сүхбаатар 2 2 1969, 2011 1964, 2000
9. Ховд 1 2 2018 2014, 2017
10. Сэлэнгэ 1 1 2013 2016
11. Говь-Алтай - 2 1972, 2008
12. Завхан - 1 1997

Аймаг цэргийнхний барилдаан[засварлах | кодоор засварлах]

Барилдааны түүх[засварлах | кодоор засварлах]

Түрүү, үзүүр хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харъяалал Цол Овог нэр Харъяалал
2005 У.г Нямдоржийн Ганбаатар Говь-Алтай Чандмань У.н Шоовдойхүүгийн Тогтохбаяр Говь-Алтай Жаргалан
2006 У.г Ширбазарын Жаргалсайхан Завхан Идэр У.з Мөнхсайханы Өсөхбаяр Булган Бүрэгхангай
2007 У.г Ширбазарын Жаргалсайхан Завхан Идэр А.а Батжаргалын Золбаяр Сэлэнгэ Сант
2008 А.а Сугирын Идэрсүрэн Өмнөговь Номгон У.г Ширбазарын Жаргалсайхан Завхан Идэр
2009 У.х Арслангийн Бямбажав Увс Сагил У.ав Сүхбаатарын Мөнхбат Увс Баруунтуруун
2010 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба Архангай Хашаат У.х Арслангийн Бямбажав Увс Сагил
2011 У.арс Пүрэвийн Бүрэнтөгс Увс Давст У.г Ширбазарын Жаргалсайхан Завхан Идэр
2012 А.а Балжиннямын Суманчулуун Говь-Алтай Тонхил У.арс Рэнцэнбямбын Пүрэвдагва Архангай Эрдэнэбулган
2013 У.н Лувсандоржийн Цэрэнтогтох Говь-Алтай Цогт У.н Батчулууны Баатарцол Баян-Өлгий Булган
2014 У.н Чулуунбаатарын Батчулуун Төв Баяндэлгэр А.а Балжиннямын Суманчулуун Говь-Алтай Тонхил
2015 У.х Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар Онгон У.н Чагнаадоржийн Ганзориг Архангай Булган
2016 У.х Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар Онгон У.х Мягмарын Бадарч Архангай Цэнхэр
2017 У.х Нацагсүрэнгийн Золбоо Баянхонгор Баянбулаг У.х Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар Онгон
2018 А.а Эрдэнэбилэгийн Ууганбаяр Төв Баянчандмань У.х Төрмөнхийн Бэгзсүрэн Завхан Отгон
2019 А.а Бүрнээгийн Баянмөнх Ховд Мөнххайрхан У.н Болдын Эрдэнэхүү Баянхонгор Баянбулаг
2020 барилдааныг өнжсөн
2021 барилдааныг өнжсөн

Аймгуудын эрэмбэ[засварлах | кодоор засварлах]

д/д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Говь-Алтай 3 2 2005, 2012, 2013 2005, 2014
2. Завхан 2 3 2006, 2007 2008, 2011, 2018
3. Увс 2 2 2009, 2011 2009, 2010
4. Сүхбаатар 2 1 2015, 2016 2017
5. Төв 2 - 2014, 2018
6. Архангай 1 3 2010 2012, 2015, 2016
7. Баянхонгор 1 1 2017 2019
8. Өмнөговь 1 - 2008
9. Ховд 1 - 2019
10. Булган - 1 2006
11. Сэлэнгэ - 1 2007
12. Баян-Өлгий - 1 2013

Аймаг, цэргийн начингуудын барилдаан[засварлах | кодоор засварлах]

Барилдааны түүх[засварлах | кодоор засварлах]

Түрүү, үзүүр хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харъяалал Цол Овог нэр Харъяалал
2017 У.х Батсүхийн Зоригтбаатар Архангай Батцэнгэл У.н Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ Архангай Хайрхан
2018 Ц.а Ганзоригийн Жамбалдорж Баянхонгор Хүрээмарал А.а Бямбадоржийн Батдорж Дорнод Халхгол
2019 барилдааныг өнжсөн
2020 барилдааныг өнжсөн
2021 барилдааныг өнжсөн

Аймгуудын эрэмбэ[засварлах | кодоор засварлах]

д/д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Архангай 1 1 2017 2017
2. Баянхонгор 1 - 2018
3. Дорнод - 1 2018

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан[засварлах | кодоор засварлах]

Барилдааны түүх[засварлах | кодоор засварлах]

Түрүү, үзүүр хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харъяалал Цол Овог нэр Харъяалал
2010 У.н Болдпүрэвийн Сугаржаргал Өвөрхангай Хархорин А.х Жалаагийн Баясгалан Архангай Хашаат
2011 А.н Очирын Жаргалсайхан Ховд Дөргөн А.х Буянравжихын Энх-Очирхуяг Төв Баян
2012 У.н Галсан-Очирын Ганжад Төв Сүмбэр А.х Батсүхийн Энхсайхан Говь-Алтай Цээл
2013 А.х.а Бүрнээгийн Баянмөнх Ховд Мөнххайрхан У.х Баярхүүгийн Бат-Өлзий Ховд Зэрэг
2014 У.н Батцэнгэлийн Чимэдвандан Завхан Их-Уул А.а Пүрэвээгийн Өсөхбаатар Завхан Ургамал
2015 А.х.а Сүрэнжавын Очирбат Дархан-Уул Хонгор А.а Хэвэлхүүгийн Энхчулуун Өвөрхангай Богд
2016 У.х Батсүхийн Зоригтбаатар Архангай Батцэнгэл А.а Оюунгэрэлийн Наранбаатар Өвөрхангай Хархорин
2017 А.а Даваасүрэнгийн Алтанцоож Хэнтий Өмнөдэлгэр А.х Гомбодоржийн Цэнддорж Өвөрхангай Бүрд
2018 А.х Батдоржийн Сосорбарам Ховд Буянт А.н Эрдэнэбилэгийн Амартүвшин Архангай Өгийнуур
2019 А.з Цэдэнсодномын Бямба-Отгон Өвөрхангай Төгрөг А.н Болдын Даваадалай Ховд Манхан
2020 барилдааныг өнжсөн
2021 барилдааныг өнжсөн

Аймгуудын эрэмбэ[засварлах | кодоор засварлах]

д/д Аймгуудын нэр Түрүү Үзүүр Түрүүлсэн он Үзүүрлэсэн он
1. Ховд 3 2 2011, 2013, 2018 2013, 2019
2. Өвөрхангай 2 3 2010, 2019 2015, 2016, 2017
3. Архангай 1 2 2016 2010, 2018
4. Төв 1 1 2012 2011
5. Завхан 1 1 2014 2014
6. Дархан-Уул 1 - 2015
7. Хэнтий 1 - 2017
8. Говь-Алтай - 1 2012