Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс
الجمهورية العربية المتحدة | |||||
аль-Жумхурия аль-ʿАрабия аль-Муттахида | |||||
Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс | |||||
1958–1961 он | |||||
| |||||
Албан хэл | Араб | ||||
Нийслэл | Ramallah | ||||
Төрийн хэлбэр | Бүгд Найрамдах Улс | ||||
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн | Гамаль Абдел Насер | ||||
Газар нутгийн талбай | 1.186.630 км² | ||||
Хүн ам | 32 сая | ||||
Мөнгөн тэмдэгт | Египет фунт, Сири фунт | ||||
Үүсэл | 1958 он | ||||
Задрал | 1961 он | ||||
Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсын байршил |
Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс нь арабын улсууд болох Египет ба Сири нэгдсэн, 1958 оноос 1961 оны хооронд оршин тогтносон улс юм.
Энэхүү холбоо нь 1958 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулагдсан. Эдгээр улсад 1958 оны гуравдугаар сарын 8-нд Йемений Хант Улс (Умард Йемен) нэмэгдэн, Арабын Нэгдсэн Улсыг байгуулав.
1961 оны есдүгээр сарын 28-нд уг холбооноос Сири Улс, мөн оны арванхоёрдугаар сард Умард Йемен Улс салан тусгаарласнаар уг холбоо задарчээ. Египет Улс 1972 оны сүүл хүртэл Арабын Нэгдсэн Улс гэх нэрээ хадгалан авч үлдэв.
Түүх[засварлах | edit source]
Бүгд Найрамдах Египет Улс байгуулагдсан 1952 онд төрийн тэргүүн Гамаль Абдел Насер нь бүх арабын улсуудыг нэгтгэх (панарабизм) улс төрийн бодлого баримтлах болов. Энэхүү бодлогын зорилго нь Ойрх Дорнод ба Умард Африк дахь америк, британи, францын нөлөөг шахан зайлуулах байв. Гэтэл консерватив үзэлт, хаант засагтай Саудын Араб, Ирак, Йордан гурвын эсэргүүцэлтэй тулгарав. Ганцхан Сири Улс л Египеттэй холбоотон боллоо.
Сири улсын үйлдвэрчний эвлэлүүд болон панарабист-социалист үзэлтэй Баас Намынхан уг холбоог социализмыг хурдацтай өөрчлөн байгуулахад зайлшгүй хэрэгтэй хэрэгсэл хэмээн үзэж байв. Сирийн ард түмэн ба тэднийг атгаж буй элитүүд нь холбооны хамтын эдийн засгийн хүчээр улсынхаа макро эдийн засгийг сайжруулна гэж найдаж байлаа.[1]
Ном зүй[засварлах | edit source]
- Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
- Aburish, Said K. (2004), Nasser, the Last Arab, New York: St. Martin's Press, pp. 151, ISBN 0-312-28683-X, <https://archive.org/details/isbn_9780312286835/page/151>
Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Volker Perthes: Staat und Gesellschaft in Syrien, Hamburg 1990, S. 53, S. 56