Jump to content

Бадены Их Гүнт Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бадены Их Гүнт Улс
Großherzogtum Baden
1806–1918
Баден улсын далбаа
Далбаа
(1891–1918)
Баден улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: Badnerlied
Германы эзэнт гүрэн дэх Бадены Их Гүнт Улс
Германы эзэнт гүрэн дэх Бадены Их Гүнт Улс
Бадены Их Гүнт Улсын газрын зураг (улбар шар)
Бадены Их Гүнт Улсын газрын зураг (улбар шар)
Төлөв
НийслэлКарлсруэ
Албан ёсны хэлГерман
Нийтлэг хэл
Алеманн, Өмнөд Франкон, Пфальц
Шашин
Төр засагҮндсэн хуульт хаант засаг
Их гүн 
 1806–1811
Карл Фридрих (анхны)
 1907–1918
II Фридрих (сүүлчийн)
Сайд-Ерөнхийлөгч 
 1809–1810
Сигизмунд Райценштайн (анхны)
 1917–1918
Хайнрих Бодман (сүүлчийн)
Хууль тогтоох байгууллагаЛандтаг
Нэгдүгээр танхим
Хоёрдугаар танхим
Байгуулагдсан
Түүх 
4 сарын 27, 1803
 Их Гүнт Улс
10 сарын 24, 1806
1 сарын 18, 1871
11 сарын 14, 1918
 Байгуулагдсан
1806
 Мөхсөн
1918
Газар нутаг
 Нийт
15,082 км2 (5,823 миль2)
Хүн ам
 1803
210,000
 1905
2,009,320
Мөнгөний нэгж
Өмнө нь
Дараа нь
Бадены Вант Улс
Бүгд Найрамдах Баден Улс

Бадены Их Гүнт Улс (Герман: Großherzogtum Baden [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈbaːdn̩]) нь 1806 оноос 1871 оныг хүртэл бүрэн эрхт тусгаар улс байсан ба 1813 оныг хүртэл Райны Холбооны гишүүн улс, 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны бүрэлдэхүүн улс байв. 1871 оноос эхлэн хагас өөртөө засах төр бүхий Германы Хаант Улсын холбооны улс болов. Их Гүнт Улсын үүсэл нь эвслийн дайнуудын үед Бадены нутаг дэвсгэр ихээхэн томорсноор Гүнт Улс буюу Бадены Вант Улс бий болсны үр дүн юм. Энэ улс нь анхандаа хэмжээгүй эрхт хаант засагтай байснаа, 1818 оноос 1918 он хүртэл үндсэн хуульт хаант засагтай болж, үүний дараа цус гаргалгүй хийсэн арваннэгдүгээр сарын хувьсгалын үр дүнд Ардчилсан Бүгд Найрамдах Улс үүсчээ.

19-р зуунд Баден нь либерализмын төлөөллийн төв[1], түүний парламентын танхим нь гуравдугаар сарын хувьсгалаас өмнө либерал оюун санааны жинхэнэ сургууль, либерализмыг чирэх «орчин үеийн хөллөгөөний морь»[2] гэгддэг байв. 1871 онд Германы Эзэнт Гүрэн байгуулагдах хүртэл Баден нь Германы Холбооны улс төрийн тавцанд санаснаас илүү хүчирхэг байр суурийг эзэлж байв.[3]

Хуучны Бадены Их Гүнт Улсын өмнө талаар нь Боден нуур орших ба мөн өмнө талаараа Швейцар Улстай, баруун талаараа Франц Улстай, баруун хойд талаараа Баварийн Пфальцтай, хойд талаараа Хессений Их Гүнт Улстай, зүүн хойгуураа Баварийн хаант улстай, зүүнээрээ Вюртембергийн Хант Улстай, зүүн урд талаараа 1850 оныг хүртэл Хоенцоллерн-Зигмарингентэй, 1850 оноос хойш хөрш Хоенцоллерн-Хэхингений хамтаар Пруссийн хаант улсын мэдэлд очсон Хоенцоллернтой хиллэж байв.

Улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 15.070 км² ба Райн мөрний зүүн дагуу сунасан нутагтай, нутгийн хамгийн баруун хил орчимд далайн түвшнээс дээш 260 м-ээс хойд хэсэгтээ 90 м болон намсана. Райн мөрөн ба Драйзам голын хооронд, дээд райны нам газрын яг голд нь галт уулын гаралтай, тусгаарлагдсан Кайзерштуулын нуруу (557 м) сүндэрлэнэ. Улсын хамгийн өндөр оргил нь Фэлдберг нь далайн түвшнээс дээш 1493 м-ийн өндөрт өргөгджээ.[4]

Дээд Райны нам дор газар зөөлөн дулаан уур амьсгалтай байхад Шварцвалдын өндөрлөг хэсэгт маш хүйтэн байдаг. Жилийн дундаж температур Дээд Райнд 10° С, үүнээс өндөр хэсэг болох Дунд нуруунд 6° С орчим байх бөгөөд хамгийн дулаан сар нь долоодугаар сар, хамгийн хүйтэн нь нэгдүгээр сар байна.

Бадены Их Гүнт Улс байгуулагдсан түүх нь түүхэн томооxон хувьсгалуудын буюу Францын хувьсгал ба эвслийн дайнууд, мөн цаашлаад ялангуяа ирээдүйг харж чадсан Бадены дипломат төлөөлөгч Зигусмундын Парист айлчлах үедээ шинэ байгуулагдсан Францын Бүгд Найрамдах Улстай нарийн холбоог тогтоож чадсаны үр дүн байсан юм.

  • Badisches Landesmuseum Karlsruhe (Hrsg.): Baden 1789–1918. Führer durch die landes- und kulturgeschichtliche Abteilung. Info-Verlag, Karlsruhe 2001, ISBN 3-88190-273-2.
  • Frank Engehausen: Kleine Geschichte des Großherzogtums Baden. DRW-Verlag Weinbrenner, Leinfelden-Echterdingen 2005, ISBN 3-7650-8328-3.
  • Tuchman, Arleen. Science, Medicine, and the State in Germany: The Case of Baden, 1815-1871 (Oxford University Press, 1993).
  • Hans Fenske: Baden 1860 bis 1918. In: Meinrad Schaab, Hansmartin Schwarzmaier (Hrsg.) u. a.: Handbuch der baden-württembergischen Geschichte. Band 3: Vom Ende des alten Reiches bis zum Ende der Monarchien. Hrsg. im Auftrag der Kommission für geschichtliche Landeskunde in Baden-Württemberg. Klett-Cotta, Stuttgart 1992, ISBN 3-608-91467-6, S. 133–234.
 Commons: Baden – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Wolfgang von Hippel: Revolution im deutschen Südwesten. Das Großherzogtum Baden 1848/49 (= Schriften zur politischen Landeskunde Baden-Württembergs; Bd. 26), Verlag Kohlhammer: Stuttgart 1998, ISBN 3-17-014039-6, S. 29.
  2. Hartwig Brandt: Der lange Weg in die demokratische Moderne. S. 71.
  3. Rainer Wirtz: Widersetzlichkeiten, Excesse, Crawalle, Tumulte und Skandale. Soziale Bewegung und gewalthafter sozialer Protest in Baden 1815–1848. Frankfurt 1981, S. 11.
  4. Höhen nach Topographischer Karte 1:25.000 und 1:50.000 für Baden-Württemberg.