Баруунбаян-Улаан сум
Баруунбаян-Улаан сум
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠪᠠᠶ᠋ᠠᠨᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Өвөрхангай |
Газар нутаг | |
• Нийт | 3,941 км2 (1,522 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,657 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Монгол улсын Өвөрхангай аймгийн арван есөн сумын нэгийг Баруунбаян-Улаан сум юм. Улсын нийслэлээс баруун урагш 605 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун урагш 175 км давхиж байж сумын төвд хүрдэг.[1] Баруунбаян - Улаан суманд Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэг Бага богд буюу Зүүн богд уул оршдог. Хангайн нурууны үргэлжлэл Өшгөгийн нуруу болон Говь - Алтай нурууны үргэлжлэл Бага Богдын нуруу хоёрын хооронд орших их нууруудын хотгор хамарсан нутаг багтдаг[2]Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу. Цагаан овоо, хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр гэсэн 4 багийн нийт 680 өрхөд 2592 хүн амьдардаг.
Далайн түвшнээс дээш 1260 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл Бага Богд, Арц Богдын уулсын завсар хөндий дагуу, урд, баруун талаараа дов, толгод гүвээгээр хүрээлэгдсэн, ерөнхийдөө урдаасаа хойш чиглэгдсэн налуу гадаргуутай, уулсын хоорондох хөндий, хоолойн салхины нөлөө ихтэй, хойд уртрагийн 101 градус 26 минут, өмнөд өргөргийн 45 градус 12 минутын солбицолд оршдог. Иймд Баруунбаян-Улаан сумын уур амьсгалын байдал уулын нөлөөнөөс ихээхэн хамааралтай гэж үзэж болох юм. Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Өвөрхангай аймгийн баруун урд хэсэгт хэсэгт: Улаанбаатар хотоос 605 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Богд, Баянхонгор аймгийн Богд сумдтай хиллэдэг.
Хуурай халуун зунтай, хүйтэн өвөлтэй.Говь хээрийн уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -18.7 градус 7 дугаар сарын дундаж температур +22.3 градус жилийн дундаж салхины хурд 3.3 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 50.3 мм
Хүмүүс:
- Гончигсэнгээгийн Нямхүү - Төрийн шагналт , Хөдөлмөрийн баатар . Ардын эмч
- Зандаахүүгийн Энхболд - УИХ-ын дарга.
Үзүүлэлт | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|
Байнгын хүн амын тоо | 2,596 | ▼2,556 | ▲2,560 | ▲2,638 | ▲2,728 |
Малын тоо толгой | 117,855 | ▲135,970 | ▲149,423 | ▼105,856 | ▲119,055 |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedстат2011
- ↑ Саранболор, Эрдэмбилэг; Батболд, Гончиг (2024-05-10). "Өвөрхангай аймгийн нутгаас шинээр илэрсэн хоёр бичээс, тамга". Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology. 13 (1): 116–122. doi:10.22353/mjaae.20241301010. ISSN 1810-5025.
- ↑ Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/[permanent dead link]. Арвайхээр 2012 он