Jump to content

Бэсрэг тутгалжин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бэсрэг тутгалжин
Numenius phaeopus phaeopus
Numenius phaeopus phaeopus
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хомноотынхон
Төрөл: Тутгалжин, Numenius
Зүйл: N. phaeopus
Латин нэр
Numenius phaeopus
(Карл Линней, 1758)

Бэсрэг тутгалжин Numenius phaeopus, нь Хомноотынхон овгийн ус гатлагч шувуу юм. Хамгийн өргөн тархсан зүйлийн нэг бөгөөд Хойд Америк, Европ, Азид амьдарна. Энэ тутгалжин нь нүүдлийн шувуу ба Африк, Өмнөд Америк, өмнөд Азид өвөлждөг.


Бэсрэг тутгалжин 37-45 см урт, томхонд тооцогдоно. Бор сааралдуу зүстэй ба урт, үзүүр тийш доош махийсан хошуутай.

Нийт 4 дэд зүйл бий:

  • Numenius phaeopus phaeopus - хойд Европ, баруун хойд Ази
  • Numenius phaeopus variegatus - зүүн хойд Ази
  • Numenius phaeopus alboaxillaris - төв Ази (ховордсон)
  • Numenius phaeopus hudsonicus - Хойд Америк

Энэ зүйл нь намаг, шавар дотроос өт хорхой, жижиг хавч олж барин иддэг. Нүүдлийн үедээ жимс жимсгэнээр хооллоно. 3-5 өндөг гаргаж үүр орчмоо сонор сэрэмжтэй хамгаалдаг байна.

19 зууны сүүлээр нүүдлийн замд нь олноор агнаж хөнөөснөөр ихэд ховордсон ч, өдгөө тоо толгой нь сэргэсэн болно.


 Commons: Numenius phaeopus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Numenius phaeopus-тай холбоотой мэдээлэл байна.
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Бэсрэг тутгалжин – Энэ үгийг тайлбар толиос харна уу