Вандуй
Вандуй | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хонхорцог дотор буй вандуй
Таримал вандуй: Pisum sativum
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Pisum sativum (L.) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил[1] | ||||||||||||||
|
Таримал вандуйны (Латин: Pisum sativum L.) жижиг бөмбөлөг хэлбэрийн үр жимсийг Вандуй гэж ихэвчлэн нэрлэдэг. Таримал вандуй нь буурцагтны овгийн, өвслөг, нэг наст, вандуйны төрлийн нэгэн зүйл ургамал юм. Вандуй нь хонхорцог дотор боловсрох ба ногоон эсвэл шар өнгөтэй байдаг. Ботаникийн хувьд авч үзвэл вандуй нь жимс юм.[2] Буурцагтны овгийн ургамлуудын хүнсэнд хэрэглэгддэг зарим үрүүдийг мөн вандуй гэдэгт хамтатган ойлгодог.
Азотын фиксаци
[засварлах | кодоор засварлах]Вандуй нь бусад буурцагт ургамлуудтай нэгэн адил ризобиа гэж нэрлэгдэх бактеритэй симбиоз харилцаанд ордог. Энэ харилцаа нь түүний үндэсний системд бий болох булцуу (root nodule) дотор явагдана. Ризобиа бактери нь агаарын молекул азотыг (N2) аммиак (NH3) болгон хувиргадаг өвөмөц чадвартай юм.[3] Энэ хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:
- N2 + 8H+ + 8e− → 2NH3 + H2
Үүссэн аммиак нь аммони болон хувирах ба аммони нь азотын ургамалд шингэх хэлбэр юм. Аммиак нь аммони болох хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:
- NH3 + H+ → NH+4
Вандуй болон бусад буурцагт ургамлын үндэсний булцуу нь амин хүчлийг бий болгоход ашиглагдах азотын эх үүсвэр юм. Амин хүчлүүд нь уургийн бүрэлдэхүүн хэсэг ба буурцагт ургамал нь ургамлын гаралтай уургийн сайн эх үүсвэр болдог.[4]
Вандуй үхэх үед (жишээ нь ургац хураалтын дараа) түүний талбайд үлдсэн хэсгүүдийн (иш, навч г.м.) амин хүчлүүдэд агуулагдах азот хөрс рүү буцаж ялгардаг. Амин хүчлүүдэд агуулагдах азот нь хөрсөнд, бусад ургамалд шингэцтэй нитрат (NO−3) болон хувирч, улмаар дараачийн тарималд бордоо болдог.[5][6]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Plant List: A Working List of All Plant Species". Эх хувилбараас архивласан: 6 Арван нэгдүгээр сар 2018. Татаж авсан: 7 March 2015.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Rogers, Speed (2007). Man and the Biological World Read Books. pp. 169–170. ISBN 978-1-4067-3304-4. Retrieved on 2009-04-15.
- ↑ "Biological Sciences". Biology.ed.ac.uk. Эх хувилбараас архивласан: 16 Нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 21 August 2017.
- ↑ Lawrence, John M.; Grant, D. R. (September 1963). "Nitrogen Mobilization in Pea Seedlings. II. Free Amino Acids". Plant Physiology. 38 (5): 561–566. doi:10.1104/pp.38.5.561. ISSN 0032-0889. PMC 549973. PMID 16655833.
- ↑ Postgate, J (1998). Nitrogen Fixation, 3rd Edition. Cambridge University Press, Cambridge UK
- ↑ Smil, V (2000). Cycles of Life. Scientific American Library.
Ном зохиол
[засварлах | кодоор засварлах]- European Association for Grain Legume Research (AEP). Pea. https://web.archive.org/web/20061017214408/http://www.grainlegumes.com/default.asp?id_biblio=52 .
- Hernández Bermejo, J. E. & León, J., (1992). Neglected crops: 1492 from a different perspective, Food and Agricultural Organization of the United Nations (FAO) Contents
- Muehlbauer, F. J. and Tullu, A., (1997). Pisum sativum L. Purdue University. Pea
- Oelke, E. A., Oplinger E. S., et al. (1991). Dry Field Pea. University of Wisconsin.Dry Field Pea