Вера Крепкина

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Вера Крепкина
Эмэгтэй хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Зөвлөлт Зөвлөлт
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Вера Самуиловна Крепкина (Калашникова)
Төрсөн огноо 1933 оны 4 сарын 16
Төрсөн газар Зөвлөлт Зөвлөлт, Киров муж, Котельнич
 
Медалиуд
Зуны олимп
Алт Ром 1960 Уртын харайлт
Европын АШТ
Алт Берн 1954 4х100м буухиа гүйлт
Мөнгө Стокхольм 1958 100м гүйлт
Алт Стокхольм 1958 4х100м буухиа гүйлт

Вера Самуиловна Крепкина (Калашникова, орос. Вера Самуиловна Крепкина (Калашникова), 1933 оны 4 сарын 16-нд төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын хөнгөн атлетикч, Ромын олимпийн аварга юм.

Тэрээр Киров мужийн Котельнич хотод төрж, Вологда, хожим Киевийн Локомотив клубт бэлтгэл хийж байв.

Крепкина анх 19 настайдаа Хельсинкийн олимпод оролцож, 100 метрийн гүйлтийн төрөлд хагас шигшээ уралдаанд 5-р байр эзлэн хасагдсан бол 4х100 метрийн буухиа гүйлтэд түүний багтсан Зөвлөлтийн баг Их Британийн багаас 0.1 секунд хоцрон 4-т орсон байна.

1954 онд Швейцарийн Берн хотод зохиогдсон Европын АШТ-д оролцож, 4х100 метрийн буухиа гүйлтийн төрөлд алтан медаль зүүв.

1956 оны Мельбурны олимпод оролцсон 2 төрөлдөө өмнөх олимптой яг ижилхэн амжилт үзүүлжээ.

1958 оны Европын АШТ Стокхольмд болоход 100 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Ингэхдээ түрүүлсэн Их Британийн Хеатер Армитажтай адилхан 11.8 секундын амжилт үзүүлсэн аж. Түүнчлэн 4х100 метрийн буухиа гүйлтэд багийн нөхдийн хамт дахин түрүүлжээ.

1960 оны Ромын олимпод эхлээд 100 метрийн гүйлтийн төрөлд оролцож, хагас шигшээ уралдаанд 6-р байр эзлэн, шигшээд шалгарч чадсангүй. Харин ойрын зайн гүйлтийн төрлөөр мэргэшсэн тэрээр уртын харайлтын төрөлд оролцож, 6 метр 37 сантиметр харайн, олимпийн дээд амжилт тогтоон түрүүлсэн нь хэний ч санаанд оромгүй явдал болов. Ингэхдээ өмнөх олимпийн аварга Польшийн Элзбиета Кресинска болон дэлхийн дээд амжилтын эзэн Германы Хилдрун Клаус нарыг ялж түрүүлжээ. Мөн 4х100 метрийн буухиа гүйлтэд "уламжлал ёсоор" 4-р байр эзэлсэн байна.

Олимпоос харьж ирээд Лениний одонгоор шагнуулжээ.

Хувийн дээд амжилт[засварлах | edit source]

  • 100м - 11.3 сек (1958)
  • 200м - 23.9 сек (1958)
  • Уртын харайлт - 6м 37см (1960)

Гадаад холбоос[засварлах | edit source]