Jump to content

Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-25

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сиднейн олимпын сүүлчийн өдөр
Сиднейн олимпын сүүлчийн өдөр

Сиднейн олимп (Sydney 2000 Summer Olympic Games) нь 2000 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл Австралийн Сидней хотноо зохиогдсон 27 дахь удаагийн зуны олимпын наадам. Олимпын наадам Өмнөд хагаст зохиогдож буй хоёрдахь тохиолдол. Өмнөх нь Австралийн Мельбурн хотод 1956 онд зохиогдсон.

1997 оны 9 сарын 5-нд болсон ОУОХ-ны ерөнхий ассемблейгээр зохиогдох хотыг шийдсэн. Афин хот орчин үеийн олимп зохиогдож эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 1996 оны наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн боловч Атланта хотод ялагдсан.

Сидней хот 1993 оны есдүгээр сарын 23-нд Монакогийн Монте-Карло хотод болсон ОУОХ-ны 101-р чуулган дээр 4 шаттай санал хураалтын дүнд Бээжин, Берлин, Истанбул, Манчестер хотуудаас илүү санал авч сонгогджээ. (бүрэн эхээр унших)