Дэлхий судлал
Appearance
Дэлхий судлалын шинжлэх ухаан ("the Geosciences" эсвэл "the Earth Sciences) нь Дэлхийтэй холбоотой бүх төрлийн шинжлэх ухааныг нэгтгэн нэрлэсэн нэр томъёо бөгөөд Дэлхийн мандлуудыг судлана.
Дэлхийн мандлууд
[засварлах | кодоор засварлах]Дэлхий судлал нь үндсэн 4 төрлийн мандал - чулуун мандал, усан мандал, агаар мандал, биомандлыг ялгадаг болно. Зарим тохиолдолд мөсөн мандал гэж ялгах боловч үүнийг усан мандлын нэг хэсэг гэж тооцдог байна.
- Геологи нь дэлхийн чулуун мандал, түүний түүхэн хөгжлийг судлана. Үндсэн салбарууд нь эрдэс судлал, петрологи, геохими, геоморфологи, палеонтологи, давхрагазүй, инженер геологи, седиментологи зэрэг юм.
- Геофизик ба Геодези нь Дэлхийн хэлбэр дүрс, мөн соронзон орон болон татах хүч, мөн Дэлхийн цөм ба манти, литосферийн сейсмийн болон тектоник идэвхижилтийг судлана.
- Хөрс судлал нь Дэлхийн царцдасын хамгийн гадна давхрага - хөрсийг судлана.
- Далай судлал ба Гидрологи нь Дэлхийн усан мандлыг (далай болон цэвэр ус) судлана.
- Мөстлөг судлал нь Дэлхийн мөсөн бүрхүүлийг судлана.
- Агаар мандал судлал нь Дэлхийн агаар мандлыг (газрын гадаргуугааас экзосфери хүртэлхи ~1000 км) судлана. Үндсэн салбарууд нь цаг уур судлал, уур амьсгал судлал, Агаар мандлын хими болон агаар мандлын физик юм.
Арга зүй
[засварлах | кодоор засварлах]Бусад шинжлэх ухаантай адил байгалийн алив үзэгдлийн талаар ажиглалт хийж, мэдээлэл цуглуулан түүн дээрээ тулгуурлан таамаглал дэвшүүлэн, улмаар уг таамаглалаа бусад шинэ мэдээлэл, ажиглалтаар батлахыг оролддог тул мэдээлэл, ажиглалт нь таамаглал дэвшүүлэх болон таамаглалыг батлахад нэн чухал үүрэгтэй байна.
Дэлхий судлалын үндсэн сэдвүүдээс
[засварлах | кодоор засварлах]Агаар мандал
[засварлах | кодоор засварлах]Усан мандал
[засварлах | кодоор засварлах]Чулуун мандал
[засварлах | кодоор засварлах]- Геологи
- Геохими
- Газарзүй
- Геоморфологи
- Геофизик
- Геохронологи
- Геодинамик (Тектоникийг үз)
- Геомагнетик
- Гравиметр (Геодезийн салбар)
- Сейсмологи
- Гидрогеологи
- Эрдэс судлал
- Петрологи
- Вулканологи