Дэндэвийн Бадарч
Appearance
Дэндэвийн Бадарч (1956 онд төрсөн- )- Монгол Улсын ШУТИС, МУИС-ийн ректор, 2021 онд Монгол Улсын Ардын багш цол хүртсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1978 онд ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг Удирдлагын автоматжуулсан системийн инженер мэргэжлээр төгссөн,
- 1978-1992 он, ПДС, ТИС, ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, төвийн захирал,
- 1992-2003 онд Монгол улсын Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн ректор,
- 2003-2006 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д мэргэжилтэн,
- 2006-2014 он, ЮНЕСКО-оос Армени, Азербайжан, Беларусь, Молдав, ОХУ-д суугаа суурин төлөөлөгч, Москва хот дахь ЮНЕСКО-ын бүсийн төвийн захирал,
- 2014-2017 онд Парис хот дахь ЮНЕСКО-ын төвд Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны газрын захирал,
- 2017-2018 он, ЮНЕСКО-оос Узбекстан Улсад суугаа суурин төлөөлөгч,Ташкент хот дахь ЮНЕСКО-ын төвийн захирал,
- 2019-2020 онд Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх,
- 2020-2022 онд ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвд лабораторийн эрхлэгч,
- 2022 оноос Монгол Улсын Их сургулийн ректорын үүрэг гүйцэтгэгч, ректораар ажиллаж байна.
Д.Бадарч нь Монгол Улсын ШУТИС, ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор бөгөөд Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадтын их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж байсан