Манжийн Шулуун цагаан хошуу
Appearance
Манжийн Шулуун цагаан хошуу (манжаар: ᡤᡠᠯᡠ ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ, галиг:gulu šanggiyan gūsa ) бол Чин гүрний үеийн найман хошууны нэг хошуу юм. Найман хошууг Нурхач хаан 1615 онд дөрвөн тугийн хошууг шинэчлэн зохион байгуулснаар үүссэн. Тус хошуу нь 1650 он хүртэл Доргон чин ванд захирагдаж байгаад, 1651 оноос хойш манжийн эзэн хаанд шууд захирагдаж байсан дээд зэргийн гурван хошууны нэг бөгөөд манжийн хааны аян дайн, ан гөрөө, аялан явах зам зэрэгт зүүн гарт багтаж байсан юм. Бадаргуулт төрийн үед Шулуун цагаан хошуу нь манж, монгол, хятад угсаатны бүрдсэн 86 сум, 26,000 цэрэг, 130,000 гаруй хүн амтай болсон байв.
Алдарт хүмүүс
[засварлах | кодоор засварлах]- Доргон: Нурхач хааны хөвгүүн, Чин ван
- Додо: Нурхач хааны хөвгүүн, Чин ван
- Ронлү: Чин гүрний сүүл үеийн сайд. Ёуланий аав.
- Шяошүрүй: Сайшаалт ерөөлт хааны хатан
- Ёулань: Пүигийн ээж
- Шарайд Мянгат
- Чүнхүй хуан гүйфэй: Тэнгэрийн тэтгэсэн хааны бага хатан