Манхин галуу

Манхин галуу
Европын манхин галуу Anser albifrons albifrons
Европын манхин галуу
Anser albifrons albifrons

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Дээд баг: Galloanserae
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Дэд овог: Anserinae
Төрөл: Anser, Галуу
Зүйл: A. albifrons
Латин нэр
Anser albifrons
(Scopoli, 1769)
Дэд зүйлүүд
  • A. a. albifrons
    Европын манхин галуу
  • A. a. frontalis
    Номхон далайн манхин галуу
  • A. a. gambeli
    Гэймбелийн манхин галуу
  • A. a. elgasi
    Tule Goose (disputed)
  • A. a. flavirostris
    Гренландын манхин галуу
Ижил утгатай нэршил

Branta albifrons Scopoli, 1769

Anser albifrons

Манхин галуу (Anser albifrons) нь Нугасныхан овгийн шувуу бөгөөд одой галуутай ойр холбоотой юм.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Энэхүү галуу нь 65-78 см урт, далавчаа дэлгэхэд 130-165 cм хэмжээтэй. Хурц улбар шар өнгийн хөлтэй ба далавчны ар хэсэг нь бор саарал байна. Бор галуунаас биеэр жижиг юм.

Дэд зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

Манхин галуу нь нийт 5 дэд зүйлд хуваагдана.

  • A. a. albifrons нь Европ , Азид нутаглах ба өвлийн улиралд Европын өмнө болон баруун зүгт өвөлждөг.
  • A. a. frontalis нь Сибирийн зүүн хэсгээс Канадад нутаглана. Үл мэдэг том биетэй ба урт хошуутай. Тэд АНУ, Японд өвөлждөг.
  • A. a. gambeli нь Хойд Америкт.
  • A. a. elgasi (Tule Goose) нь баруун өмнөд Аляскад. Хамгийн том биетэй ба урт хошуутай юм.
  • A. a. flavirostris нь Гренландын баруун хэсэгт нутагладаг. Өвлийн улиралд Ирланд болон Шотландад очдог.


Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Jonathan Alderfer (Hrsg.): Complete Birds of North America, National Geographic, Washington D.C. 2006, ISBN 0-7922-4175-4
  • Hans-Günther Bauer, Einhard Bezzel und Wolfgang Fiedler (Hrsg.): Das Kompendium der Vögel Mitteleuropas: Alles über Biologie, Gefährdung und Schutz. Band 1: Nonpasseriformes – Nichtsperlingsvögel, Aula-Verlag Wiebelsheim, Wiesbaden 2005, ISBN 3-89104-647-2

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Манхин галуу – Викимедиа дуу дүрсний сан