Мариа Мэна

Mариа Мэна
Maria Mena

Mариа Мэна, 2016 он
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрMариа Мэна
Жинхэнэ нэрMариа Викториа Мэна
Төрсөн өдөр1986 оны 2 сарын 19
Төрсөн газарОсло, Норвеги
Яс үндэсНорвегиНорвеги Норвеги
Ажил үйлПоп дуучин, дуу зохиогч
УрсгалПоп, ардын дуу, рок
Танил үе2002 оноос хойш

Мариа Викториа Мэна (* 1986 оны хоёрдугаар сарын 19-нд Осло[1]) нь Норвегийн поп дуучин, дуу зохиогч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Мариа Мэна нь урлагийн гэр бүлд төрж өсчээ. Түүний ээж нь Норвеги гаралтай ба дууны шүлэг бичдэг бол харин аав Чарлес нь Никарагуад төрж, Нью-Йоркод өссөн бөмбөрчин юм. Мариа ба түүний эрэгтэй дүү Тони нарыг Леонард Бернстайны West Side Story гэх нэртэй хөгжимт жүжгийн дүрүүдийн нэрээр нэрлэсэн аж. Мариагийн аав нь Осло олон хамтлаг тоглож байсан нь Мариаг багаас нь мэргэжлийн хөгжмийн ертөнцөд ороход нөлөөлсөн байна. Мариаг есөн настай байхад түүний эцэг, эх нь салцгаажээ. Үүнээс дөрвөн жилийн дараа Мариа аав дээрээ ирсэн ба удалгүй шүлэг бичин, дуулж эхэлжээ. My Lullaby гэсэн дуугаа бичихдээ өөрийнхөө эцэг, эхийн салалтын талаар дотоод сэтгэлээ илэрхийлэн бичжээ. 2002 оны гуравдугаар сард Sony Music My Lullaby дууг нь цомог болгон гаргасан нь норвегийн хитпарадын жагсаалтад тавд орсон байна.

2011 оны Норвеги дахь халдлагын дараа тэр Уле Паусын дуу Mitt Lille Land дууны ковер хувилбарыг хэвлүүлэв. 2011 оны есдүгээр сард Викториа цомог нь худалдаанд гарлаа.

2012 онд Мариа норвегийн сэтгүүлч Эйвинн Сиэтертэй гэрлэсэн боловч хоёр жилийн дараа буюу 2014 оноос хойш тэд тус тусдаа амьдарч байна.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Студийн цомог[засварлах | кодоор засварлах]

Он Цомгийн нэр Хит дууны жагсаалтанд эзэлсэн байр Тайлбар
ГерманГерман АвстриАвстри ШвейцарШвейцар Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс НорвегиНорвеги
2002 Another Phase 6 Platin
(20 д.х.)
Анх худалдаанд гарсан: 2002-04-22
Борлуулалт: + 30.000
2004 Mellow 7 Gold
(11 д.х.)
Анх худалдаанд гарсан: 2004-03-01
Борлуулалт: + 10.000
2005 Apparently Unaffected 22 Gold
(38 д.х.)
40
(19 д.х.)
56
(12 д.х.)
6
(23 д.х.)
Анх худалдаанд гарсан: 2005-11-08
Борлуулалт: + 100.000
2008 Cause and Effect 20 Gold
(25 д.х.)
23
(13 д.х.)
13 Gold
(30 д.х.)
4 Platin
(18 д.х.)
Анх худалдаанд гарсан: 2008-09-09
Борлуулалт: + 145.000
2011 Viktoria 18
(4 д.х.)
29
(3 д.х.)
13
(7 д.х.)
2 Gold
(18 д.х.)
Анх худалдаанд гарсан: 2011-09-23
Борлуулалт: + 15.000
2013 Weapon in Mind 59
(1 д.х.)
30
(2 д.х.)
1
(13 д.х.)
Анх худалдаанд гарсан: 2013-09-20
2015 Growing Pains 75
(1 д.х.)
6
(10 д.х.)
Анх худалдаанд гарсан: 2015-12-04

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Мариа Мэна – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. laut.de: Biografie, Stand: 12. Februar 2008