Jump to content

Махарбек Хадарцев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Махарбек Хадарцев
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй чөлөөт бөх
Олимпын наадам
 Зөвлөлт Холбоот Улс -ыг3 төлөөлж
Алт Сөүл 1988 90 кг
 ТУХН -ыг3 төлөөлж
Алт Барселона 1992 90 кг
Орос ОХУ -ыг3 төлөөлж
Мөнгө Атланта 1996 90 кг
Дэлхийн АШТ
 Зөвлөлт Холбоот Улс -ыг3 төлөөлж
Алт Будапешт 1986 90 кг
Алт Клермон-Ферран 1987 90 кг
Алт Мартиньи 1989 90 кг
Алт Токио 1990 90 кг
Алт Варна 1991 90 кг
Орос ОХУ -ыг3 төлөөлж
Хүрэл Торонто 1993 90 кг
Мөнгө Стамбул 1994 90 кг
Мөнгө Атланта 1995 90 кг

Махарбек Хадарцев (Орос: Махарбек Хазбиевич Хадарцев) - олимпын хошой, дэлхийн тав, Европын дөрөв, улсынхаа олон удаагийн аварга иддээ Зөвлөлт Холбоот Улсын, хожмоо Оросын Холбооны Улсын нэрийн өмнөөс барилдаж байгаад зодог тайлсан чөлөөт бөхийн тамирчин.

Зөвлөлтийн бөх Махарбек Хадарцев 1986-1993 онуудад чөлөөт бөхийн 90 кг жинд дэлхийд босоо байлаа. Энэ үед олимпод хошой (1988, 1992), дэлхийд таван (1986—1989, 1990, 1991) удаа аваргалсан. Дараа нь Оросын бөх Хадарцев олимпоос нэг мөнгө (1996), ДАШТ-аас хоёр мөнгө (1994, 1995), нэг хүрэл медаль (1993) хүртэж байв. 2000 онд эргэн ирж, Оросоос орж чадахгүй болохоор Узбекистаны нэрийн өмнөөс олимпын наадамд дөрөв дэх удаагаа барилдсан боловч медальт байранд шалгарч чадаагүй.

Махарбек Хадарцев 1964 оны 10 сарын 2 (1964-10-02) (

  1. REDIRECTЗагвар:25 настай)-нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын харьяа Умард Осетийн өөртөө засах улсын Алагир районы нутаг Суадаг сууринд төржээ. Түүний төрсөн ах мөн л ЗХУ-ын шигшээ багийн тамирчин, гурван удаагийн дэлхийд аварга бөх Аслан Хадарцев (1961—1990) 1990 онд автын ослоор тэнгэрт хальжээ.[1][2] Махарбек Хадарцев 1986 онд ЗХУ-ын гавьяат тамирчин цолоор шагнагдсан. 1993 оноос «Дарьял» шар сийрэг, хийжүүлсэн ундааны үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Анх 1995—1999 оны хооронд Хадарцев Умард Осетийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан бол одоо бүр дэвшиж «Нэгдмэл Орос» намын гишүүн, Оросын Холбооны Улсын Төрийн Думын гишүүн (2011 оны 12 сарын 21-нээс) болжээ.