Jump to content

Михал Лабенда

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Михал Лабенда

Михал Рафал Лабенда (пол. Michał Rafał Łabenda, 1974 онд Вроцлавт төрсөн) — Польшийн дипломатч, дорно дахин судлаач, араб судлаач. Элчин сайдаар 2010–2014 онд Азербайжанд, 2015–2018 онд Монголд, 2018–2023 онд Египетэд тус тус ажиллаж байсан.[1]

Казахстан улсын Алматы хотын аль-Фарабийн нэрэмжит их сургуулийн казах болон араб хэлний ангийг төгссөн. 2006 онд Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын Европын Ислам судлалын тэнхимд араб хэл шинжлэлийн чиглэлээр докторын ажил горилж, хүмүүнлэгийн шинжлэх ухааны докторын зэрэг авсан.[2] Варшавын их сургуулийн Зүүн Европын сургуульд багшилж байсан. Төв Азийн орнуудын угсаатны зүй, соёл, шашны түүхийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг.[3]

1997–1998 онд Кувейтэд суралцсан. 1998–1999 онд Төрийн бус байгууллагын “Зүүн Европ- бидний хамтдаа орших газар” төсөлд оролцсон. 1999 оноос БНПУ-ын Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн. 2000–2001 онд Японд дипломат ажлын дадлага, 2002–2005 онд Узбекстанд БНПУ-ын Элчин сайдын яаманд 2 дугаар нарийн бичгийн дарга, 2006–2007 онд Атлантын дипломат тэтгэлэг (Transatlantic Diplomatic Fellowship)-т хамрагдаж АНУ-ын Төрийн департаментад тус тус ажилласан. 2007–2010 онд БНПУ-ын ГХЯ-ны Зүүн Европын газрын орлогч дарга, мөн Варшавын их сургуулийн Зүүн Европын сургуульд багшаар тус тус ажиллаж байгаад 2010 оны 9 дүгээр сарын 7-нд Азербайжанд БНПУ-ын элчин сайдаар томилогдож 2014 он хүртэл ажилласан. 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 10 сар хүртэл Монголд Элчин сайдаар ажиллаж байгаад Египэтэд томилогджээ.[3]

Англи, араб, азер, еврей, каракалпак, казах, герман, орос, узбек хэлээр чөлөөтэй ярьдаг.[3] Гэр бүлтэй, хүүтэй. Варшавт Гоцлавект амьдардаг.

  • Aneks. Środowisko KARTY, [w:] Zbigniew Gluza, Odkrycie KARTY. Niezależna strategia pamięci, s. 349, 2012, ISBN 978-83-61283-65-2.
  1. "Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 13 czerwca 2023 r. nr 110.53.2023 w sprawie odwołania Ambasadora Rzeczypospolitej Polskiej". isap.sejm.gov.pl. Татаж авсан: 2023-07-04.
  2. http://nauka-polska.pl/#/profile/research?id=243680&_k=zhylsg
  3. 3.0 3.1 3.2 "Ambasador". Архивласан огноо 2020-01-17. Татаж авсан: 2020-01-17.