Мосе

(Моисей-с чиглүүлэгдэв)
Хадмал толь
латинMoyses — Мойсес
кирилМоисей орос (латинаас гаралтай)
англиMoses — Мозис
арабموسى — Муса
еврейמֹשֶׁה — Моше
Мосе
Филипп де-Шампанийн зурсан Моисей
Филипп де-Шампанийн зурсан Моисей
Төрсөн онНТӨ 15-р зуун
Төрсөн газарэртний Египет, Гешен
Өнгөрсөн онНТӨ 13-р зуун
Өнгөрсөн газарМоав (өнөөгийн Иордан), Нево
Ажил үйлшашны зүтгэлтэн, зөнч

Мосе (НТӨ 15-13-р зуунд амьдарсан) — Абрамын төрлийн шашны зөнч, эш үзүүлэгч байв.

Моисейг христ, лал, иудей, бахайн шашинд бурханы нэгэн элч, эш үзүүлэгч гэж дурдсан байна.

Тэр тусмаа еврейчүүдийн шүтдэг иудейн шашинд Мосе их зөнч, гол төлөөлөгч болон дүрслэгдсэн.

Мосе библийн эхний 5 номыг бичсэн бичээч мөн хэмээн Йудейн шашинтнууд болон Христитгэлтнүүд итгэдэг.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эхлэл[засварлах | кодоор засварлах]

Христийн Библи, иудейн шашны Торанд өгүүлсэнээр Моисей Египетэд еврей боолын гэр бүлд төржээ.

Ф.Гудолийн зурсан Моисейг олсон нь хэмээх зураг

200 жилийн хугацаанд еврейн тоо олширсонд болгоомжилсон Египетийн хаан (фараон) дөнгөж төрсөн еврей хүү бүрийг алах тушаал өгсөн байв. 3 сартай бяцхан Моисейг эх нь (Иохебед) нь нууж Нил мөрний эргийн зэгсэн дунд тавьж үлдээсэнд хааны гүнж (Битя) олж өрөвдөн өсгөснөөр Моисей амь гарч өсөн бойжив.

Моисей агь ордны сайн эрдэм мэдлэгийг олж авсан боловч, өөрийн уг гарлыг мэдэн, эзэндээ зодуулж буй еврей боолыг өмөөрөн эзнийг нь алснаар ял шийтгэлээс зугтаж Улаан тэнгисийг гатлан Мидиан руу оджээ. Тэнд малчин болж эзнийхээ охинтой гэрлэв. Нэгэн өдөр Хорев уулнаа малаа хариулж яваад дүрэлзэн ассан бутнаас бурхныг олз харж, Египетийн нутгаас еврейчүүдийг гаргах зарлиг сонсчээ.

Египетээс гарсан нь[засварлах | кодоор засварлах]

Моисей Египетэд эргэн ирж бурхны үгийг дамжуулж, еврейчүүдийг чөлөөхийг шаардсанд Египетийн хаан үл тоосон ба Бурханы хүчээр арван гамшгийг үзүүлж еврейчүүдийг дагуулан зугтжээ.

Еврейн цуваа Улаан тэнгисээр гатлахад тэнгисийн ус хоёр хуваагдаж хуурай зам гарсан бөгөөд нэхэн ирсэн хааны цэрэг тэнгисийн ус эргэн тавигдахад живэн сүйрчээ.

Моисей еврейчүүдийг дагуулан Мидиан нутаг Синай ууланд ирж Бурхны арван зарлигийг тосчээ. Анхны мөргөлийг түүний ах Аарон гүйцэтгэв.

И.Айвазовскийн зурсан Улаан тэнгисийг гаталсан нь хэмээх зураг

Мидиан[засварлах | кодоор засварлах]

Моисей еврейчүүдийг 40 жилийн турш дагуулан Иордан голыг гаталсан ч бурханы амалсан Канаанд хүрч чадалгүй Нево уулнаа 120 насандаа өөд болжээ.

Рембрандтын зурсан Моисей

Библи[засварлах | кодоор засварлах]

Хуучин гэрээний эхний таван номыг Моисейг бичсэн гэх нь бий.

 Commons: Moses – Викимедиа зураг, бичлэг, дууны сан