Монгол-Хятадын дайнууд
Монгол-Хятадын дайнууд- Монгол угсаатны өвөг дээдэс болох хүннүгийн үеэс эхлээд ХХ зууны эхэн хүртэл олон удаагийн дайн, тулаануудыг хамруулан үздэг. Энэ түүх нь нэг талаас хоёр угсаатны хооронд нөгөө талаас нүүдэлчин ба суурин иргэдийн хооронд болсон тэмцлийн түүх юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол улс нь Өмнө талдаа Хятадтай хөршлөн оршин тогтносоор даруй 2500 жилийн урт удаан цагийн буурал түүхтэй юм. Хоёр үндэстний нүүдлийн болон суурин иргэншлийн ялгаанаас үүдэлтэй асар их хэмжээний ялгаатай амьдралын онцлог байдаг.
Монгол-Хятадын хооронд болсон олон удаагийн дайн байлдаан нь эзлэн түрэмгийлэх, тодорхой нутаг газар болон стратегийн ач холбогдол бүхий худалдааны замуудыг хянах, цэрэг-зэвсгийн хүчээр давамгайгаа ашиглан хоёр улсуудын хоорондын маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд хүч далайлган сүрдүүлэх зэрэг маш олон шалтгаанаас үүдэлтэй байсан нь түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.
Түүхэн эх сурвалжийг баримтлан Монгол-Хятадын хоорондын дайнуудыг цаг хугацааны үеэр нь дараах байдлаар тоймлон үзэж болно. Монгол өвөг дээдсийн ба хятад угсаатны улсуудын хоорондын дайнууд
- Эхний III-I зуун
- II-IV зуун
- V-VI зуун
- Сяньби-Нирун
- VIII-XI зуун
- XIII зуун
- XIV-XVII зуун
- Юань улс-Мин улсын дайнууд
- Монголын хаад ба Мин улсын хоорондын дайнууд
- XX зуун
- Богд хаант Монгол улс-ДИУ-ын дайнууд
- БНМАУ-ДИУ-ын Байтаг Богдын хилийн мөргөлдөөн