Начны найраа
Начны найраа нь Монгол бөхийн барилдааны үед цол авахын тулд өрсөлдөгчөө авлига өгч хахуульдан худлаа барилдан давах арга юм. Энэ нь монгол бөхийн тухай холбогдох хуулиар хориглогдсон боловч амь бөхтэйгээр оршиж байдаг. үүнийг анхлан сэдэгч нь шилийн сайн эр байсан даншигийн арслан Хулгар Нацагтай холбоотой гэж үздэг. Энэхүү монгол бөхийг спорт биш олон нийтийн сургалт хүмүүжлийн ажил гэсэн ёж нэртэй болгох болсон начны найраа гэсэн хэллэгийг тухайн үед Улсын наадмын бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол авах зорилго бүхий бөхчүүд болон барилдаанд оролцож байгаа боловч илүү олон даваанд давах боломжгүй нас ахисан, улсын начин, улсын заан, улсын арслан, улсын аварга цолтой бөхчүүдийн хооронд болдог давааг яаж хуурамчаар давах, давуулах талаар нууцаар тохиролцож байгаа хоёр бөх болон тэдгээрийг дагалдагч бусад орон нутгийн гэсэн тодотголтой бөхчүүдийн хооронд болдог байжээ. Энэ байдал улам даамжирсаар бөхчүүдийн орон нутгаараа бүлэглэн жалга довны үзлийг гол болгосон бүлэглэлүүдийг бий болгосон байна. Энэхүү бөхчүүдийн бүлэглэл нь монголын хэмжээнд янз бүрийн бохир аргаар мөнгө олдог далд хар бизнес болох спирт, газрын наймаа болон самар гэх мэт хууль бус наймаануудад хутгалдан оролцож, ихэнх тохиолдолд шууд гардан оролцож байсан ба одоо ч оролцож байдаг. Мөн бөхчүүдийн бас нэг бохир бизнес нь монгол дахь рэкет буюу бусдыг хүчээр тулган ихээхэн хэмжээний мөнгийг хууль бус татвар буюу авлага болгон бусдаас хүч түрэмгийлэн авахад оролцож байгаа явдал юм. Энэ нь эхний үед банкуудын доторх өр барагдуулах албанд ажиллах замаар эхэлсэн байдаг ба цаашдаа ихээхэн мөнгө бүхий хүмүүсийг сүрдүүлэх, айлгах, дарамтлах замаар мөнгө авдаг цэвэр мафийн шинжтэй болсон бөгөөд энэ талын мэдээллийг нутгархан жалганы үзэл гаргаж байдаг орон нутгийн гэсэн тодотголтой бусад хүмүүс хааж хаацайлж байна. Тухайлбал Монгол улсад хууль бус гэж үзэж байгаа спирт буюу согтууруулах зүйлс, самар зэргийг экспротлох, импортлохдоо хууль бус хулгайн аргаар оролцож, зохион байгуулагч нар нь спиртийн хууль бус наймаанд Мөнх-Эрдэнэ арслан, Женко Баттулга, самрын наймаанд Долгорсүрэн заан нар байсан бөгөөд хэн нь ч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй юм.
Социализмын үеийн начны найрааны сонгодог төлөөлөгчид нь Монгол улсын аварга Мөнхбат бөгөөд түүнээс нэгэн удаа ярилцлага авахдаа энэ талаар асуухад ихэд уцаарласан байдлаар жилийн мөнгөө олдог ганц арга гэж хариулсан байдаг юм. Харин дараа нь энэхүү хууль бус үйл ажллагаанд аварга Түвдэндорж, Баянмөнх, Цэрэн («Хар аварга» гэдэг хочлон дууддаг) зэрэг бусад аваргууд оролцсон ба өнөөдөр ч амьд байгаа нэгэн нь энэхүү үйл ажиллагааг цэцэглэн хөгжүүлж байна. Өнөөдөр начны найраа гэсэн нэрийн дор цол олгодог бүх шатны барилдаанд зохион байгуулалттайгаар хэрэгжүүлдэг болоод байгаа төдийгүй зөвхөн Улсын наадмын үеэр Нийслэлд болдог гол наадамд бус бүүр аймаг, сумын наадмын барилдаанууд, зарим нэг том өргөн наадмын байрилдааны үед даваа авах зорилгоор хийгдэж байна. Начны найраа нь цолны эрмбэ авах барилдаанаас хамаарч өөрийн гэсэн тодорхой үнэ ханштай бөгөөд жил бүр өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энэ жишиг нь өнгөрсөн наадмуудад 100-150 сая хүрсэн гэсэн аман яриа байдаг. Монгол бөхийн барилдааныг спорт биш болгодог энэхүү начны найраанаас гадна бусад зарим нэг харахад хүндлэл юм шиг хэрнээ цаад чанартаа спорт биш болохыг баталсан зодог шуудгаа шууд өрсөлдөгчдөө өгч бууж өгөх үлгэргүй байдлыг Аварга Б.Бат-Эрдэнэ анх гаргаж хөгжүүлж байна. Мөн түүнчлэн монгол бөхийн барилдааны үед барилдаж байгаа бөхчүүд хоорондоо зодолдох, бие биедээ бөхийн мэх биш элдэв хараалын үг хэлэх, үйлдэл болон ам хэлээр доромжлох, унасан хэрнээ унаагүй гэж маргаж мэтгэлцэх зэррэг үйлдэл гаргах нь өнөөдөр хэвийн үзэгдэл болсон байна. Монгол бөхийн барилдаанд байсан энэхүү зүй бус үйлдэл Японы сүмо барилдаанд оролцогч монгол бөхчүүдээр дамжигдан улмаар японы сүмо бөхөд нэвтэрсэн байна. Энэ байдалд Японы сүмо бөхийн холбоо ихэд санаа зовниж түүнд оролцосн монгол, япон бөхчүүдэд дарамт учруулах замаар аажмаар сүмогийн дэвжээнээс цэвэрхэн зайлуулж, зодгийг нь тайлуулсан боловч тэрхүү начны найраа хийх үйл ажиллагаа маш далд байдалд шилжсэн байна. Японы сумо дах начны найрааны сонгдог төлөөлөгчид нь Кекшүзан Батбаяр бөгөөд заримдаа Асашёрү их аварга Давгадоржийг оруулдаг. Кекшүзан Батбаяр нь сумод зодгоо тайлсаны дараа бөхчүүдийн бүлэглэлүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан. Бөхчүүдийн бүлэглэлүүд улс төрд оролцож үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа ба үүний сонгодог төлөөлөл нь Аварга Бат-Эрдэнэ. Сумъяабазар нар байна. Ингэж бөхчүүдийг улс төрд оролцох явдлын үүдийг нээгч нь нь «Хоёр Мөнх» хэмээн алдаршсан аваргуудын нэг Баянмөнх юм.