Jump to content

Ники Лауда

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ники Лауда
Ники Лауда (2011)
Төрсөн огноо1949 оны 2 сарын 22
Нас барсан огноо20 May 2019(2019-05-20) (70 насалсан)
Формула-1 ДАШТ-ийн замнал
Иргэншил Австри
Дэлхийн аварга3 удаа (1975, 1977, 1984)
Багууд1971-1972 Марч 
1973 БРМ 
1974–1977 Феррари 
1978–1979 Брэбем
1982–1985 МкЛарен
Гараа171
Ялалтын тоо25
Шагналын тавцанд гарсан тоо54
Нийт авсан оноо420,5
Поле байрлал24
Хамгийн хурдан тойрог24
Анхны гараа1971 оны Австрийн гран-при
Сүүлчийн гараа1985 оны Австралийн гран-при

Андреас Николаус "Ники" Лауда (герм. Andreas Nikolaus „Niki“ Lauda; * 1949 оны хоёрдугаар сарын 22-нд Вена; † 2019 оны 5 сарын 20-нд Цюрих[1]) нь Австрийн авто уралдаанч, бизнесмен, нисгэгч болон формула-1-ийн нисгэгч агсан. Тэр Формула-1-д 1971 оноос 1985 он хүртэл оролцсон ба энэ хугацаанд гурван удаа дэлхийн аварга болжээ.

Гарал ба хувийн амьдрал

[засварлах | кодоор засварлах]

Ники Лауда нь Эрнст-Петер Лауда болон түүний эхнэр Элизабетын хүү, Ханс Лаудагийн ач нь юм. Түүний эцэг нь ч тэр, өвөө нь ч тэр маш нөлөө бүхий аж үйлдвэржүүлэгчид[2] байсан учраас Ники нэлээд тансаг амьдралд хүн болон өсчээ.[3] 15 настайдаа тэр анхныхаа автомашиныг авсан нь 1949 оны Фолксваген Кэфер кабриолет байсан ба түүний өөрийнх нь хэлснээр санаандаа буусан бүхнийг гүйцээхдээ хармааны мөнгөө ч хүргэхгүй байсан аж. Тийм ч учраас амралтаараа ачааны тэрэгний туслах жолоочийн ажил хийж байжээ. Түүний эцэг эх нь моторт спортоор явахад нь ихэд дургүй байсан ч тэр бүгдийг нь орхин өөрийн замаа хөөсөн байна.[4] Ингээд тэрбээр Австри даяар түүний гэр бүлийн нэрийг мэдэхийг ашиглан хэд хэдэн банкнаас зээл аван Формула-1-д орох хүртлээ өөрийгөө санхүүжүүлсэн байдаг.[5]

Ники Лауда хоёр удаа гэрлэжээ. Эхлээд 1975 онд Марлин Кнаустай танилцан, дараа жил нь хуримаа хийв. Гэвч 1991 онд тэд салцгаасан байна. Дараа нь 2008 онд Биргит Ветцингертэй гэрлэжээ. Эхний эхнэрийн Лукас (1979), Матиас (1981) гэх хүүхдүүдтэй бол, хоёр дахь эхнэрээс нь Макс, Миа (2009) гэсэн ихэр хүүхдүүд төрсөн байна.

Уралдааны спортын гараа

[засварлах | кодоор засварлах]

19 настайдаа Ники Бад Мюллаккенд 1968 оны дөрөвдүгээр сарын 15-нд уулын уралдаанд оролцон хоёрдугаар байрт оржээ. 1969 онд Формула V-д Австрийн Шпаркассе банкны ивээн тэтгэлгийн тусламжтай оролцов. Дараа жил нь Формула-3-т оролцон хэд хэдэн осолд орсон ч азаар эсэн мэнд үлджээ. Эдгээр ослынхоо дараа тэр Формула-3 нь галзуу хүний уралдаан, нэг галзуу олон галзуутай нэг зам дээр удаан уралдах хэцүү хэмээн Формула-2 луу шилжив. Формула-1-д орох мөнгөө олохын тулд Ники 1970-аад оны эхээр спорт автомашины уралдаанд Порше 908-аар болон тоуренваген уралдаанд оролцсон байна. 1973 онд BMW купьетэйгээр Нюрбургринг дээр болсон 24 цагийн уралдаан орон түрүүлэв.

Мэргэжлийн замнал

[засварлах | кодоор засварлах]
  • 1973: Формула 1 (17-р байр)
  • 1973: ЕТАШТ(7-р байр)
  • 1974: Формула 1 (4-р байр)
  • 1975: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 1976: Формула 1 (2-р байр)
  • 1977: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 1978: Формула 1 (4-р байр)
  • 1979: Формула 1 (14-р байр)
  • 1979: Прокар BMW M1 (Аварга)
  • 1982: Формула 1 (5-р байр)
  • 1983: Формула 1 (10-р байр)
  • 1984: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 1985: Формула 1 (10-р байр)

Формула1-ийн ДАШТ-ний статистик

[засварлах | кодоор засварлах]
Улирал Баг Шасси Хөдөлгүүр Уралдаан Түрүүлсэн Хоёрт Гуравт Поле байрлал х.хурдан
тойролт
Оноо ДА-жагсаалтанд
1971 СТП Марч Расинг Теам Марч 711 Форд Косворт 3.0 V8 1
1972 СТП Марч Расинг Теам Марч 721 / 721X / 721G Форд Косворт 3.0 V8 12
1973 Марлборо B.R.M. BRM P160C / P160E B.R.M. 3.0 V12 14 2 17.
1974 Скудериа Феррари SEFAC Феррари 312B3 Феррари 3.0 B12 15 2 3 9 3 38 4.
1975 Скудериа Феррари SEFAC Феррари 312B3 / 312T Феррари 3.0 B12 14 5 1 2 9 2 64,5 1.
1976 Скудериа Феррари SEFAC Феррари 312T / 312T2 Феррари 3.0 B12 14 5 2 2 3 4 68 2.
1977 Скудериа Феррари SEFAC Феррари 312T2 Феррари 3.0 B12 14 3 6 1 2 3 72 1.
1978 Пармалат Расинг баг Брэбем BT45C / BT46 / 46B Алфа Ромео 3.0 B12 16 2 3 2 1 4 44 4.
1979 Пармалат Расинг баг Брэбем BT48 Алфа Ромео 3.0 B12 13 4 14.
1982 Марлборо МкЛарен Интернационал МкЛарен MP4-1B Форд Косворт 3.0 V8 14 2 1 1 30 5.
1983 Марлборо МкЛарен Интернационал МкЛарен MP4-1C Форд Косворт 3.0 V8 10 1 1 1 12 10.
МкЛарен MP4-1D TAG 1.5 V6 Турбо 4
1984 Марлборо МкЛарен Интернационал МкЛарен MP4-2 TAG 1.5 V6 Турбо 16 5 4 5 72 1.
1985 Марлборо МкЛарен Интернационал МкЛарен MP4-2B TAG 1.5 V6 Турбо 14 1 1 14 10.
Нийт 171 25 20 9 24 24 420,5
 Commons: Ники Лауда – Викимедиа дуу дүрсний сан
  1. „Niki Lauda (70) ist tot“, auf salzburg24.at vom 21. Mai 2019
  2. Die Laudas – Ein Imperium aus Wiener Blut (Memento 17. Долоодугаар сар 2015 цахим архивт) (PDF; 302 kB) Seite 19 abgerufen am 21. Februar 2014.
  3. Lauda, Hans. www.aeiou.at. http://www.aeiou.at/aeiou.encyclop.l/l265000.htm
  4. Was sind überhaupt Freunde?. In: Süddeutsche. 9. Juli 2010.
  5. Tom Rubython: In the Name of Glory - 1976. Myrtle Press, 2011, ISBN 978-0-9565656-9-3, S. 2ff.