Ник Янг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ник Янг (англ. Nick Young, 1985 оны зургаадугаар сарын 1-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч юм.

Намтар[засварлах | edit source]

Янг Өмнөд Калифорнигийн их сургуулиас 2007 онд драфтад оролцож, №16 дахь сонголтоор Вашингтон Уизардс очиж тэндээ таван жил тогложээ. Энд тоглох хугацаандаа 2011 оны нэгдүгээр сард Сакраменто Кингc багтай тоглосон тоглолтон дээр 43 оноо авч шилдэг үзүүлэлтээ тогтоож байв.[2] Түүнчлэн 2010-2011 оны улиралд 64 тоглолтын дунджаар 31.8 минутыг талбай дээр өнгөрүүлж, 17.1 оноо дунджилж байлаа. Түүний хувьд ихэнхи төлөв талбайн зүүн хэсгээр довтолгоонд оролцдог бөгөөд дамжуулалт, бөмбөг авалт, таслалт зэрэг бусад үзүүлэлт нь төдийлөн өндөр байдаггүй. 2012 оны гуравдугаар сарын 15-нд Лос-Анжелес Клипперс багтай гурван жилийн гэрээ байгуулсан ч баг нь түүнийг 2012 оны долоодугаар сарын 12-нд Филадельфия Севенти Сиксерс багт тоглуулахаар шилжүүлсэн ажээ.[3]

2013 оны долоодугаар сарын 11-нд Лос-Анжелес Лейкерс багтай гэрээ байгуулсан.[4] Улирлыг тун тааруухан эхлүүлсэн Лейкерст Янг өөрийгөө харуулах боломжийг бүрэн ашигласан гэхэд болох юм. Улирлын хэд хэдэн тоглолтуудад багаа оноо авалтаар тэргүүлж ярианы сэдэв болж байсан билээ.

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]